Улаанбаатарт цастай, 2 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2021.10.09-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт цастай, 2 градус дулаан байна

Улаанбаатарт цастай, 2 градус дулаан байна

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 1-3 градус дулаан байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өдөртөө Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь болон Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өдөртөө нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж