Өмнөд Хятадын тэнгист үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын цөмийн хөдөлгүүрт “USS Connecticut” шумбагч онгоц үл мэдэгдэх зүйл мөргөжээ. Үүний улмаас дотор нь байсан 15 далайчин хөнгөн бэртжээ.
Шумбагч сүүлийн үед байдал хурцдаад буй Тайванийн ойролцоо шумбаж явсан бөгөөд чухам юутай мөргөлдсөн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тиймээс далайчид жолоогоо эргүүлэн буцаад АНУ-ын эзэмшил Гуамын нутаг руу явжээ.
Бээжин Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг болон тэр хавийн арлуудыг өөрсдийн эзэмшлийн гэж үзэж байгааг АНУ эрс эсэргүүцэж байгаа билээ. Зөвхөн АНУ ч биш, мөн Филиппин, Бруней, Малайз, Тайвань, Вьетнам дээрх түрэмгийллийг буруушаан байр сууриа илэрхийлсээр байна.
Эдгээр орны ихэнх нь АНУ-тай холбоо тогтоож, Хятадын түрэмгийллийн эсрэг тэмцэхээ илэрхийлж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ