Хятад улс өнгөрсөн Баасан гаригаас Мягмар гариг хүртэл Тайвань руу байлдааны онгоцуудаа илгээсний улмаас талуудын хооронд хурцадмал байдал үүсч буй. Тэгвэл энэ үеэр Францын сенаторууд Лхагва гаригт Тайваньд таван өдрийн хугацаатай айлчлал хийв.
Сенатор Ален Ричардаар ахлуулсан айлчлалын бүрэлдэхүүн ерөнхийлөгч Цай Инвэнь, Тайванийн эдийн засаг, эрүүл мэндийн албаныхан болон Эх газрын асуудал хариуцсан зөвлөлтэй уулзах аж.
Францын Батлан хамгаалахын сайд асан Ричард өмнө нь 2015, 2018 онуудад Тайваньд айлчилж байсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр өдгөө Францын сенатын дэргэдэх Тайванийн найрамдлын бүлгийг удирддаг байна.
БНХАУ-аас Франц улсад суугаа элчин сайд Лу Шайе өнгөрсөн хоёрдугаар сард Ричардад захидал илгээн Тайваньд хийх айлчлалаа цуцлахыг шаардаж байв. Учир нь Хятад Тайванийг өөрсдийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд гадаад улс орны албан тушаалтнууд тус аралд айлчлал хийхэд таагүй ханддаг.
Ийнхүү Хятад улс үндэснийхээ баярын өдрийг тохиолдуулан Тайвань руу нийт 149 удаа онгоц илгээснээр Тайванийн хууль батлагчид агаарын болон тэнгисийн цэргийн ангидаа зэвсэг худалдан авах тухай тусгай төсөв батлахаар хэлэлцэж байгаа юм.
Цагаан ордноос нислэгийг эрс буруушааж, Хятад бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэсэн билээ. Харин Хятадын зүгээс хариу мэдэгдэл хийхдээ Тайваньд зэвсэг худалдаж, усан онгоцуудаа Тайваны хоолойгоор явуулж байгаа АНУ-ын үйлдлийг буруутгажээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ