Бусдын данснаас нэг бус удаа мөнгө шилжүүлсэнийг нь тогтоожээ | News.MN

Бусдын данснаас нэг бус удаа мөнгө шилжүүлсэнийг нь тогтоожээ

Бусдын данснаас нэг бус удаа мөнгө шилжүүлсэнийг нь тогтоожээ

Бусдын данснаас нэг бус удаа мөнгө шилжүүлсэнийг нь тогтоожээ

Цагдаагийн байгууллагаас бусдын данснаас мөнгө шилжүүлэн авсан гэмт этгээдүүдийг илрүүлэн шалгаж буй. Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух иргэн А нь данснаасаа найман сая төгрөг алдсан хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарчээ. Энэ хэргийг 24 настай А, 26 настай Б нар үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Сүүлийн үед иргэдийн дунд  данснаасаа мөнгө алдсан, залилуулсан гэх  гомдол цахим орчинд тасрахгүй байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Энхчимэгээс тодрууллаа.


-Цагдаагийн байгууллагаас хэр их гомдол мэдээлэл хүлээн авч, шалгаж байна. Шалтгаан нөхцөлийн талаар тодруулбал?

-Цахим мэдээллийн аюулгүй байдалд халдсан гэмт хэрэг  улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 115 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг өсөх шалтгаан нь бүгд хохирогчдын буруу биш. Гэсэн ч цахим орчинд интернет банкны нууц үг, цахим шуудан хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг өөрийн санахад хялбар утасны дугаар, нэрний эхний үсэг, он сар өдөр, регистерийн дугаараар сануулж байна. Тухайлбал, утасны дугаар хэн бүхэнд ил байдаг мэдээлэл учраас банкны нэвтрэх нууц үгэнд тэмдэглэж болохгүй. Мөн сүүлийн үед онлайн худалдаа лайвууд ихсэхийн хэрээр иргэд утас, дансны дугаараа ил тод үлдээх нь нийтлэг байна. Тиймээс иргэд хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байх, аюулгүй байдлаа хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж хэлмээр байна.

-Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад иргэд хэр хандаж байна вэ?

-Иргэдийн зүгээс сүүлийн үед данснаасаа мөнгө алдсан гэх гомдол мэдээлэл нийтлэг ирж байна.

-Тухайлбал, бусдын данснаас найман сая төгрөг  залилсан хүмүүс банкны ажилтантай холбоотой байсан уу?

-Банкны ажилтантай холбоогүй. Иргэний данснаас мөнгө шилжүүлэн авсан гэмт этгээдүүд нь цахим хаягаар нь нэвтэрсэн болох нь тогтоогдсон. Эдгээр этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 26.1.2-т зааснаар цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэж үзэж хэрэг бүртгэл нээж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Урьдчилсан байдлаар, тухайн гэмт этгээдүүд өмнө нь нэг бус удаа бусдын данснаас мөнгө шилжүүлж авсан болохыг нь шалгалтын явцад тогтоосон.

-Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээг авч байна вэ?

-Цагдаагийн байгууллага цахим орчинд үйлдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлсээр байна. Тиймээс иргэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж сэрэмжлүүлэг мэдээллийг үзэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bataa 2021-10-08 103.26.195.97

mungu haashaa shiljij baigaag togtoohod l bolnoshd, tsagdaa iim todorhoi zumiig shalgadaggui

Avatar

Зочин 2021-10-08 139.5.219.138

Ах аа, эгч ээ , картаа мартчихаж, утсаараа таны данс руу мөнгө хийгээд авчихъя гээд гудамжинд явж байсан хүнийг гуйгаад авчихдаг гэнэ дээ. Ихмэдэх ээ.

Avatar

Зочин 2021-10-08 192.82.80.234

Удаан байна.

Avatar

зочин 2021-10-08 103.212.119.100

Банкууд хувийн нууцлалаа хэрхэн хангах талаар харилцагчиддаа Зөвлөж байх хэрэгтэй.

Avatar

Zochin 2021-10-08 174.246.208.206

Sain baina! Manai tsagdaa nar sain ajillaj bn!

Avatar

Зочин 2021-10-08 195.176.3.19

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж