2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 233,610,314 төгрөгийн үнийн дүн бүхий 947,040 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+7.47%) болон "Гермес центр" ХК (HRM +5.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК (BAN -14.98%) болон "Авто импекс" ХК (AOI – 14.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 178,842 ширхэг нэгж эрхийг нийт 80,439,221 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын арилжаагаар 12 ширхэг Инвескор бонд /Транч-2/ нь 3,419,256 төгрөгөөр, 45 ширхэг Эрдэнэс таван толгой бонд нь 100,020 ам.доллараар арилжаалаагдсан байна.
ТOP-20 индекс 1.18 хувиар буурч, 39,953.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,746,922,309,323.64 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ