Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вен өнөөдөр/2021.10.8/ сүүлийн үед дэлхийн анхаарлыг хамгийн их татаж буй Бээжингийн түрэмгийллийн тухай үзэл бодлоо илэрхийлж, “Тайвань цэргийн мөргөлдөөнд орохыг хүсэхгүй байгаа ч эрх чөлөөгөө хамгаалахын тулд эцсээ хүртэл тэмцэнэ” гэж ярьжээ.
Тайванийг Бээжин БНХАУ-ын нэг хэсэг гэж үздэг. Энэ сард дөрвөн өдрийн дотор агаарын бүсэд нь 150 орчим бөмбөгдөгч, сөнөөгч онгоц илгээн сүрдүүлсэн юм.
Тайваньчууд ийм сүрдүүлэг түгшүүртэйгээр жил гаруй хугацаа өнгөрүүлж буй бөгөөд энэ хугацаанд цэргүүдээ бэлтгэж, болзошгүй цохилтод ямар хариу барьж чадахаа шалгаж, бэлдсээр байгаа юм.
Тай Ин Вен өнөөдөр/2021.10.8/ Тайпэй хотод болсон аюулгүй байдлын зөвлөгөөн дээр “Тайвань цэргийн мөргөлдөөн хүсэхгүй байна. Бид хөршүүдтэйгээ эвтэй найртай, энх тунх, тогтвортой зэрэгцэн оршмоор байна. Гэхдээ бид ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө бүх хүчээ дайчлан, эцсээ хүртэл тэмцэх болно. Тайвань болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлэхийн тулд дэлхийн хамгийн том хүчнүүдтэй нягт холбоотой хамтран ажиллах шаардлагатай” гэжээ.
Харин БНХАУ-ын зүгээс тусгаар тогтнолоо хамгаалахын тулд дээрх үйлдлүүдийг хийж байна гэж мэдүүлсэн. Мөн АНУ-ыг “дотоодын” хэрэгт хошуу дүрлээ гэж буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ