Задарснаа засаглаач, Ерөнхийлөгч өө! | News.MN

Задарснаа засаглаач, Ерөнхийлөгч өө!

Задарснаа засаглаач, Ерөнхийлөгч өө!

Задарснаа засаглаач,  Ерөнхийлөгч өө!

У.Хүрэлсүхийн хэлэх дуртай хэдхэн үг бий.  “Хүн засагладаггүй, хууль засагладаг шударга нийгмийг байгуулна”, “Зөвийг сахиж, эвийг эрхэмлэнэ”, “Ард түмнийхээ төлөө  чөмгөө дундартал зүтгэнэ”, “Задарснаа засаглаж, ядарснаа хамгаална” гэх мэтчилэн. Ерөнхий сайд болохдоо ч Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө ч энэ хэдэн үгээ ард иргэддээ амлаж байв. Тэгвэл  одоо түүнд эдгээр үгсийг нь эргүүлэн сануулахын учир нь эрх баригчид хүчээ нэгтгээд “хүчиндэж” байгаа тул…!  Тэр МАН-ын дарга биш Монгол Улсын Төрийн тэргүүн болсон учраас.  Задарснаа засагла гэж 823 мянган иргэн түүнд итгэж саналаа өгсөн болохоор.

Нэг.

Урьд нь нэг хүн олон хүнийг зодож байвал солонгос сериал. Нэг хүнийг олон хүн зодож байвал монгол кино байдаг байлаа. Харин өдгөө нэг иргэн олон цагдааг зодож байвал Монголын улс төр болжээ.

Зургаан цагдаа зодсон асуудлаар Д.Монголхүүг баривчлаад шоронд хорьчихов. Уг нь тэр дабль стандартыг  эсэргүүцэж, цар тахлаар амиа алдаж буй иргэдийнхээ өмнөөс Засгийн газраас шударга ёс хүссэн төдий.  Гэтэл түүнийг цагдаа зодсон хэрэг тохоод цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.  Саатуулагдсан Д.Монголхүүг 461 дүгээр ангиас Э.Одбаяр “хулгайлж”зугатсаныг  цагдаагийн хамаг том дарга нь хэвлэлийнхэнд мэдээлэхдээ “энэ нь маш ноцтой, үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал” болохыг тодотгожээ.

Үнэндээ, бүхэл бүтэн улсын Төрийн тусгай хамгаалалттай, онцгой обьектоос хүн хулгайлж байхад буу шийдэм болсон давхар, давхар харуул хамгаалалт нь бүгд унтаж байгаагүй юм бол жаахан хүүхэд ч ЦЕГ-ын дарга Ж.Болдын үгэнд итгэхгүй.  Тэгээд  ч ШШГЕГ нь “Д.Монголхүү гэх иргэнийг хүч хэрэглэн авч явсан асуудал байхгүй” гэснээс харвал Монголын улс төр солонгос сериал цаашаа.

Иргэн Д.Монголхүүгээс гадна  Э.Одбаярыг мөн баривчлан саатуулсан. Авто машинаар бусдын амь насыг дайрч хөнөөхийг завдаж байгаа даргын хүүгийн талаарх бичлэгийг олон нийтэд дэлгэснийх нь төлөө шүү дээ. Уг нь Э.Одбаярыг биш хүн дайрсан хүнийг хорих ёстой байлаа.

Сайн найзыгаа хэвтэрт ортол нь зодсон олимпийн аварга Н.Түвшинбаяр одоогоороо чөлөөтэй яваа, Монголын цагдаа нар түүнийг хэрэг үйлдэх үеэр барьж хорих нь байтугай, манаад зогсож байсан нь худлаа биш. Э.Цэндбаатарыг “нүдсэн” хоёр боксчинг хорилоо барилаа гэж лав сонсогдоогүй, эцэстээ нэгэн залуу спортын карьертаа цэг тавиад асуудлыг дуусгаж байх шиг.

 Н.Түвшинбаяр нь Ерөнхийлэгч асан Х.Баттулгын "баруун гар". Э.Цэндбаатарыг зодсон боксчид Х.Нямбаатарын холбооныхон.  Уг нь олимпийн аварга болоод Э.Одбаярт хууль тэгш үйлчлэх ёстой байв. Д.Монголхүүгийн эрхээс Монгол ардын намын дарга нарын эрх илүүд тавигдах ёсгүй л юм.

Атал Э.Одбаяр шоронд өлсгөлөн  зарлаад тав хонож байхад Ц.Нямдорж болоод Х.Нямбаатар чив чимээгүй л байна. Угаасаа ч ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид Т.Чимгээгээс өөр хүний "хүний эрх" эрх биш болсон.

Хоёр.

Хүргэн болох залуугаа хээр аваачаад буудчихсан, хүн амины онц ноцтой хэрэгтэн Хонхэрэйдийн Б.Энхбат гэгч шоронгоос суллагдсанаас хойш үе, үе хэвлэлийн бага хурал хийж, бусдын амь насанд ил тодоор заналхийлэх болжээ. Атал ЦЕГ нь “тайлбар мэдүүлэг авч байна” гэхээс өөр үг хэлдэггүй.  Гээд түүнээс тайлбар мэдүүлэг авсан нь ч үнэн юм уу даа, энэ байдлаараа. Авсан бол юу гэж ахиан дахин гарч ирээд занаад, зүхээд суух билээ.

Эрх баригчдыг шүүмжиллээ, эсэргүүцлээ гэж иргэдээ зодож, чирээд, чихдээд аваад явчихдаг цагдаа нар рецидевүүдийн өмнө бол ёстой л гөлөг шиг номхон болжээ.

Энэ бүхнээс харахад рецидевүүдийн ард эрх баригчид юм уу цагдаа нар байна. Эсвэл рецидевүүд  нь энэ төр засгийг чинь “барьцаалчихсан” байна. Хүн амины онц ноцтой хэрэгтэн ард түмний амь насанд заналхийлээд сууж байхад арга хэмжээ авахгүй байгааг бодолцвол шүү дээ.  Хууль тэгш үйлчилдэг оронд Хонхэрэйдийн Б.Энхбатыг аль хэдийнэ барьж аваачаад хорьчихсон байгаа. Тэр жирийн нэг халаасны хулгайч биш хүн буудаж алсан алуурчин шүү дээ.

Энгийн иргэн нь эсэргүүцлээ илэрхийлэхээр эрүүгийн гэмт хэрэгтэн болчихдог, рецидевүүд нь  “Ална, шулна, эрэмдэглэнэ, зэрэмдэглэнэ” гэвэл албан тайлбар авахгүйгээр явуулчихдаг. Ингэхэд ядарснаа хамгаална гэсэн яалаа, Ерөнхийлөгч өө!

Гурав.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээр 25 жилийн ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг алуурчин биш гэж хэн ч нотлоогүй.  Улсын дээд  шүүхээс тэднийг батлан даалтад гаргахдаа сэжигтэн хэвээр нь үлдээж, гэхдээ эрүүдэн шүүлгүйгээр энэ хэргийг дахид мөрдөөд ир гэж прокурорт буцаасан.

Гэтэл нөхөн сонгуулийн өмнө хүн амины онц ноцтой хэрэгтнийг урьж залаад уйлуулж, дуулуулаад жүжиг тоглуулж байгааг харвал Ерөнхийлөгчийн амалсанчлан Монголд хууль засагладаг шударга нийгэм тогтоход хаа ч байсан юм. Товчхондоо, Ц.Нямдорж Төрийн ордонд байгаа цагт Монголд шударга ёс тогтохгүй гэдгийг бүгд харлаа, мэдлээ.

Мэдээж, Т.Чимгээг телевизийн камерын өмнө уйлуулж, дуулуулсан нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүслээр, Ерөнхий сайдын албан бус зөвлөх Х.Баттулгын найруулга дор энэ бүх жүжиг тоглогдсон биз. Үүнийг ямар ч тэнэг хүн хараад ойлгохоор байсан. Эхний зорилго нь  нөхөн сонгууль, дараагийн зорилго нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ингээд замхруулах гэсэн санаатай оролдлого. Х.Нямбаатарын хэлснээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийг шинэчлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн нь үнэндээ Ц.Нямдоржийн хүсэл сонирхол гэхэд бодит үнэнээс лав хол зөрөхгүй.  Олон жил С.Зоригийн ясыг өндөлжүүлж, сүнсийг нь төөрөлдүүлж,Ардын намынхан сонгуульд энэ хэргийг ашиглахаараа нэг боллоо. Одоо, хэргийг нь төрийн нууцаас бүхэлд нь гаргаж чадах эсэх нь гагцхүү У.Хүрэлсүхийн эр зоригоос шалтгаалахаар болж. Тэгээд ч “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ” гэж Ерөнхийлөгч өөрөө хэлдэг, зөвлөдөг.

Дөрөв.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гарснаас хойш усанд хаясан чулуу мэт алга болсон Ц.Нямдорж гэнэтхэн өнгөрөгч Лхагва гаригт камерын өмнө үзэгдэхдээ цар тахлын журам, дүрэм зөрчсөн Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэд анхааруулга өгснөө хэлжээ.  Зүй нь, түүнд анхааруулга өгөх төдийгөөр асуудлыг дарах биш НОК-ын шийдвэрийг давж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөнийх нь төлөө ажлаас нь халах ёстой байв. Товчхондоо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болоод энгийн иргэн Б.Болор-Эрдэнэ хоёрт хууль мөн л эрх тэгш хандах учиртай юм. Тэр тусмаа эрх баригчид "Хүн засагладаггүй, хууль засагладаг шударга нийгмийг байгуулах"-ыг хүсч байгаа бол шүү дээ.

ЗГХЭГ-ын дарга  Ц.Нямдорж цаашлаад шахмал түлш, шатахууны хомсдол үүсгэсэн буруутай этгээдүүдэд хатуу ариуцлага тооцно гэжээ. Гэхдээ нэг ч нэр цохсонгүй. Тэр буруутай этгээдүүдийнх нь нэг нь өөрөө, бусад нь түүнтэй хамт нэг танхимд суугаа нөхдүүд гэдгийг ойлгож байгаа ч юм уу даа.

Гэх мэтчилэн сүүлийн үед Монголд өрнөж буй үйл явдлуудлаас харвал задарсан нь улам засагласаар.  Яг одоо л ядарснаа МАН-аас хамгаалах цаг иржээ, Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

66 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

shodorgos 2021-10-08 81.134.154.29

zass yuu soliorood baigan
yuun shudarga yos
ter ameriktaa ochij amidar

Avatar

Монгол хүн 2021-10-08 66.181.184.241

ЕРӨНХИЙЛӨГЧИД-ТЭР 150 САЯ ТӨГРӨГӨӨР ХӨРӨНГӨ ОРУУЛСАН БОЛ ГАДНЫ ИРГЭН ГЭР БҮЛЭЭРЭЭ ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛЖ БАЙГАА ХУУЛИЙГ ТАНАЙ САЙТ ЯАГААД ХӨНДӨХГҮЙ БАЙНА. ЦААНА ЧИНЬ ЗАХЫН ХЯТАД 2 ӨРӨӨ БАЙР АВААД МОНГОЛД ОРШИН СУУХ ЭРХ АВАХ НЬ. АНУЖИН ӨНӨРБОЛОР ГЭСЭН МӨНГӨНД ДУРТАЙ ХУЖААА ХҮҮХНҮҮД АМЬ ТЭМЦЭН ДЭМЖИЖ БАЙНА. ҮҮНИЙГ ЯАГААД МЭДЭЭЛЛЭХГҮЙ БАЙНА???

Avatar

Монгол хүн 2021-10-08 66.181.184.241

ТЭР 150 САЯ ТӨГРӨГӨӨР ХӨРӨНГӨ ОРУУЛСАН БОЛ ГАДНЫ ИРГЭН ГЭР БҮЛЭЭРЭЭ ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛЖ БАЙГАА ХУУЛИЙГ ТАНАЙ САЙТ ЯАГААД ХӨНДӨХГҮЙ БАЙНА. ЦААНА ЧИНЬ ЗАХЫН ХЯТАД 2 ӨРӨӨ БАЙР АВААД МОНГОЛД ОРШИН СУУХ ЭРХ АВАХ НЬ. АНУЖИН ӨНӨРБОЛОР ГЭСЭН МӨНГӨНД ДУРТАЙ ХУЖААА ХҮҮХНҮҮД АМЬ ТЭМЦЭН ДЭМЖИЖ БАЙНА. ҮҮНИЙГ ЯАГААД МЭДЭЭЛЛЭХГҮЙ БАЙНА???

Avatar

Зочин 2021-10-08 202.179.24.145

ene xun suxbaatar amgiin lav bish shuu suxbaatarinxan ix uur uxaantai unench xumuus bdg suxbaatar aimgiinx ogt bish shuu mongold min MAN mash ix saad bolj bna odoo china amdardag bolox gej bna ene eronxiilogch yu xiij bgaam be mod tarina ch gex shig terbum bxdaa yanaa 10 say bxad bas bolno daanch muu bna daa Xurelsukh eronxiilogchoo yu xelxev aaviin chin ner xamt yavj bgaa l bx shuu za

Avatar

Зочин 2021-10-08 202.179.24.145

ene xun suxbaatar amgiin lav bish shuu suxbaatarinxan ix uur uxaantai unench xumuus bdg suxbaatar aimgiin ogr bish shuu mongold min MAN mash ix saad bolj bna odoo china amdardag bolox gej bna ene eronxiilogch yu xiij bgaam be mod tarina ch gex shig terbum bxdaa yanaa 10 say bxad bas bolno daanch muu bna daa Xurelsukh eronxiilogchoo yu xelxev aaviin chin xamt yavj bgaa l bx shuu za

Avatar

Зочин 2021-10-08 202.9.41.8

Энэ засгийн газар чинь олигтой ажиллахгүй болохоор ард иргэд ингээд бухимдаад байгаа юм шүү дээ. Манай өнөөдрийн төрийн толгойд байгаа хүмүүс чинь өөрсдийнхөө боловсрол муутайгаа, ажил хэргийн мэдлэггүйгээ, чадваргүйгээ, сэтгэлгүйгээ олж харж чадахгүй байна. Мөн увийн сонирхлоо дарж, эрэмбэлэж чадахгүй байгааг бэлээхэн тод харуулж байна л даа. Боловсролтой, ухамсартай иргэд нь дээдчүүлээсээ ичиж үхэх байна шүү дээ. Удирдлагуудад та нар ухаараач дээ, улс орноо бодооч дээ. Яасан ч хэцүү юм бэ дээ.

Avatar

Зочин 2021-10-08 43.242.243.101

Монголыг хуйвалдан цөлмөөд баригдаж Хүрэлсүхэд хоншоороо тас цохиулаад дээрэмдсэн хамаг юмаа буцааж хураалгасан луйварчдын хөлсний бичээчид нэг иймэрхүү юм бичиж гэдсээ тэжээнэ дээ,
Дахин буцааж луйвардах санаатай бирдүүд шүү, яасан цадаж ханалаггүй бирдүүд вэ, энэ а**с чинь!

Avatar

Зочин 2021-10-08 192.82.86.19

Өгөр төгцөг Нямдоржийг зайлуулаачээ. Энэ муу хулгайчид та нар л өртэй юм байгаа биз ард түмэн бхгүй шүү.Хүрэлсүх үе дуусахаар л монголын хөгжил эхэлнэ дээ.Тэрнээс ердөө ажил хийж үзээгүй сураагүй чадахгүй хүн улс орон хөгжүүлнэ гэж элий нь байдгийн

Avatar

Зочин 2021-10-08 124.158.96.183

Одоо бол Ц. Нямдоржийн үг яриа бол хошного болсон. Хэн ч тоож сонсохгүй. Харин урьдийн дайсан Жэнкотой нийлээд хоршоод байгаа юм гэнэ.

Avatar

Зочин 2021-10-08 202.21.98.238

ӨӨРИЙГӨӨ ХЭТ ДӨВИЙЛГӨХ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ, 1.7 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖАА НОТОЛЖ ЧАДААГҮЙ (ХУУЛИАРАА ХУЛГАЙД ТООЦДОГ) АМЬТАН ТА НАРЫГ ЖАРГААЛАА ЮУ… 6 ЖИЛИЙН ДАРАА ТА НАР ӨВӨЛ ГАЛ ТҮЛЖ АМЬДАРДАГ, МОДОН ЖОРЛОН АШИГЛАДАГ, БЕНЗИН ТҮЛШИНД ОЧЕРЛООСТОЙ, НОХОЙН БААС ШИГ ЦАЛИН ОРЛОГОТОЙ ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА. ТЭГЭЭД ТАХИН ШҮТЭЦГЭЭ… ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ЯМАР НИЙГЭМД АМЬДРАХ БОЛ…….

Avatar

Зочин 2021-10-08 202.126.88.191

энд сэтгэгдэл бичсэн хүмүүс яасан өрөвдөлтэй юм бэдээ.энэ коммунистууд та нарын үгийг сонсоно,арга хэмжээ авч өгнө,амьдралыг чинь сайжруулна гэж итгэж найдаж байгаа бол та нар хууртагдсан байна даа. хөөрхий. Сэрэлт кинон дээр ах ламын хэлдэг: Та нарын заяа чиньэнэ дээ гэдэг үгийг сануулах хэрэгтэй. Коммунистуудыг сонгосон улсууд одоо яая гэхэв. Зөвхөн өөртөө найд, өөрийнхөө төлөө ажиллаж,сур, амьдралаа өөрөө л өөрчилж чадна

Avatar

зочин 2021-10-08 202.126.89.246

Ерөнхийлөгчөө. Үнэхээр ард түмэн чинь туйлдаж бна шүү. Тэр обшорчдын болон луйварчдаас тэр мөнгийн оруулж ирж ард түмнээ авраач. Наад обшорчид нь нхэхдээ тэр мөнгөө аваад үхэхгүй нь ойлгомжтой. Улс орондоо оруулж ирээч

Avatar

Hs 2021-10-08 66.181.178.130

Setguulch nertei alialagch ! Uguulber ehlehdee yamar ch utgagui " Atal" gej bichdeg haanahiin hoshin shog ve?? Mongiol hel hagas hugas meddeg erluuzuudeer duurchee ene uls!

Avatar

Зочин 2021-10-08 202.126.89.238

Бат-Үүл, Элбэгдоржоо өмөөрсөн нийтлэл. Хурц даалгаврыг нь биелүүлсэн, хүн алсан мөртлөө чөлөөтэй яваад л. АН үймээн самуунд уриалан дуудахдаа туршлага их.

Avatar

2ctantsaa,tz,daxun -gadnuuxnuug xuuj chadax nib. 2021-10-08 130.253.28.5

bairnaasaa xuujy

Avatar

Зочин 2021-10-08 122.201.22.120

coffee annan гэдэг хүнээс зөвлөгөө аваад ирсэн гэнэ.

Avatar

Зочин 2021-10-08 195.176.3.19

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Одоо больцгооё 2021-10-08 202.9.46.239

Ер нь сонгогддог хүмс хийхгүйгээ хийнэ гэж, хийхийгээ хийхгүй гэж гарж ирдэг болсон шүү дээ, бид өөрсдөө л гаргаж өгөөд байдаг, яг л тэдэн шиг гаргахгүйгээ гаргаад, гаргахийгаа гаргахгүй

Avatar

Зочин 2021-10-08 103.212.119.227

Түүхэнд байгаагүй тэнэг поп хүн сонгосондоо

Avatar

Зочин 2021-10-08 202.126.94.99

Еронхийлогч нь еерее задарчихаад бна. Иргэд туйлдсан байхад тэнэг царайлж тэрбум мод яриад байгаа хунтэй юу ярих бэ?!!

Avatar

zochin 2021-10-08 103.212.116.220

olon hun tsagdaag … gevel ter n shig hudlaa zuiil ugui

Avatar

Хүрэлсүх 2021-10-08 202.9.46.217

За

Avatar

Зочин 2021-10-08 202.9.47.29

Тэнэг хүнээс юү хүсээд ч байгаа юм бэ дээ. Надахын чинь ухаан яагаад ч хүрэхгүй ш дээ. Бор халзан хонь фүк 2ын хооронд ямар ч ялгаа байхгүй:

Avatar

иргэн 2021-10-08 103.57.94.220

энэ ёрөнхийлөгч гэгч этгээд 1994 оноос хойш МАН зүтгэсэн байсан Бүх бурууу шударга ёсыг уландаа гишгэсэн үйлдлмйг энэ этгээд хийж эсвэл хийлцэж байсан гэсэн үг

Avatar

ЗОЧИН 2021-10-08 202.126.88.207

СҮ. БАТБОЛДЫН ХАЛААСНААС ГАРЧ ЧАДДАГГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛЧИХ ШИГ БОЛЛОО ДОО .

Avatar

Зочин 2021-10-08 203.91.115.54

Энэ сэтгүүлч зоригтой ёстой мэрэгжилдээ эзэн болсон ховор сэтгүүлч байна баяр хүргэж байна бид тусгаар улс учираас төр шиг төртэй байхыг хоолноос илүү хүсэж байна ерөнхийлөгч төрөө цэвэвлэнэ гэж хэлсэн үг их хурлын сонгуул ерөнхийлөгчийн сунгуульд амжилт гаргаж төр барьж байна бид хууртагдсан байна төрд ямар хүмүүс гардаг юм бэ гэж бодож байсан чинь хүний махан идэштэй хүрэл чулуун зүрхтэй хүмүүс төрд шургалж хар амиа бодож чөлөөтэй хулгайлэ худал яриад мод ухаалаг ч гэнэ үү цахим ч гэнэ үү ар

Avatar

Зочин 2021-10-08 139.5.216.250

захиалгатай мэдрэл муутай гүтгэлэг л байна ш дээ. сэтгүүлзүйг бузарлаж байна даа

Avatar

Зочин 2021-10-08 66.181.161.87

хэнд ч хэрэггүй солиотой юм бичжээ

Avatar

Зочин 2021-10-08 202.126.88.57

жинхэнэ солиотой хүн чинь чи өөрөө л байна.ийм юм ойлгодоггүйг бодвол. зайлуул ерөнхийлөгчөө хамгаалж тал засч байгаа ухаантай юм байх даа чааваас

Avatar

Зочин 2021-10-08 202.126.88.185

Долигнуур нөхөр байна

Avatar

Зочин 2021-10-08 192.82.90.237

Еөк өө та тэтгэвэрийн доод хэмжээгээр амьдраад үзээч. Өдрийн 10к ны 5к нь түлшиндээ явдаг. 5к р яаж өдрийн мах гурил талх ногоогоо хүргэж авахыг хэлж өгөөч. Чадахгүй бол групп тэтгэвэрийг нэмээч. Ядарснаа хамгаалаач.

Avatar

Зочин 2021-10-08 192.82.71.79

Согсгор уриа лоозон хашгирахаас цааш юу ч хийж чадахгүй шүү дээ….

Avatar

Зочин 2021-10-08 66.181.161.103

Задласан архиа уугаад явж харагдах юм

Avatar

Зочин 2021-10-08 122.201.31.25

ХЯМДХАН АМЬДРАЛТАЙ

Avatar

Зочин 2021-10-08 122.201.31.25

ЧИНИЙХЭЭР БОЛ 2 ЖИЛ ТОГ ДУЛААНЫГ ТӨРӨӨР ДААЛГАЛАА ГЭЭД ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙХ УУ. ЯАСАН ХЯМЛХАН АМЬРАЛТАЙ АМЬСГААА ВЭ ЧИ!

Avatar

Зочин 2021-10-08 122.201.31.25

ТЭР 150 САЯ ТӨГРӨГӨӨР ХӨРӨНГӨ ОРУУЛСАН БОЛ ГАДНЫ ИРГЭН ГЭР БҮЛЭЭРЭЭ ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛЖ БАЙГАА ХУУЛИЙГ ТАНАЙ САЙТ ЯАГААД ХӨНДӨХГҮЙ БАЙНА. ЦААНА ЧИНЬ ЗАХЫН ХЯТАД 2 ӨРӨӨ БАЙР АВААД МОНГОЛД ОРШИН СУУХ ЭРХ АВАХ НЬ. АНУЖИН ӨНӨРБОЛОР ГЭСЭН МӨНГӨНД ДУРТАЙ ХУЖААА ХҮҮХНҮҮД АМЬ ТЭМЦЭН ДЭМЖИЖ БАЙНА. ҮҮНИЙГ ЯАГААД МЭДЭЭЛЛЭХГҮЙ БАЙНА???

Avatar

Зочин 2021-10-08 66.181.161.103

Тийм бишээ малнуудаа. Та нар хашаагаа хөгжүүлээд ГХО ярь дараа нь.

Avatar

Зочин 2021-10-08 192.82.73.105

Ардчиллын шуналууд монголын баялгийг үндсэнд нь гадаадынханд зарсан. Хамтарч гүзээлсэн.Гадаад хөрөнгө оруулалт оруулахгүй бол манай улс хөгжихгүй бусад мэт дэвжихгүй гэж байнга сурталчилдаг.Үүний нь дагуу алхам хийхээр Хятад Оросуудыг оруулж ирж, биднийг тэдний аманд хийх гэлээ гэж ,эх орон,ард иргэддээ хайртай болж жүжиглэнэ. Харин барууны жинхэнэ мэрэгжсэн луйварчид орж ирвэл, манайд илүү ашигтай юм ажээ..

Avatar

Барууны хөрөнгө оруулалт хахууль өгдөггүй юм. 2021-10-08 202.126.88.57

Орос хятадын хөрөнгө оруулагчид эрх баригчдад хахууль өгөөд оруулсан хөрөнгөөрөө өөрйинхөө компаниар ажил гүйцэтгэхдээ өгсөн хахуульдаа зарцуулсанмөнгө ашгаа зардлаасаа гаргаж чанаргүй барилаг байгууламж зам тавьдаг.

Avatar

Project Veritas on Youtube 2021-10-08 91.193.4.138

Vaccine lie exposed: watch on Youtube "Project Veritas"

Avatar

Иргэн 2021-10-08 49.0.158.194

Chadkuu zdu l daa

Avatar

Зочин 2021-10-08 192.82.77.137

ЮУ НЬ ЗАДАРЧИХААД БАЙГАА ЮМ БОЛОО ХӨӨРХИЙ. . ӨӨРТ ТУЛГАРСАН БЭРХШЭЭЛЭЭ НИЙТ МОНГОЛЧУУДЫН ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙГАА ЮМ ШИГЭЭР АВИРЛАДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ТӨР ЗАСГААР БҮТЭН 2 RNL ТЭЖЭЭЛГЭЖ БАЙГААГАА ДУРАКУУД ЕР НЬ МЭДДЭГ ЮМ БОЛОВ УУ!

Avatar

Зочин 2021-10-08 202.126.88.185

Үнэндээ чи МАН-ы нөхөр учраас мэдэхгүй байна Ард түмэн туульдаж гүйцлээ МАН-ы гишүүн ард түмэн гэж иргэдээ 2 салгаж үйлчилгээ үзүүлж байгааг чинь дабль стандарт гээд иргэд эсэргүүцээд байгаа юм шүү дээ

Avatar

14 TERBMHAN L.BOLORZEZEG 2021-10-08 51.79.207.159

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болноо. Зальжин энерги сорогч этгээд ёрын гийгүүлэгч (ILLEGAL-NARCISSIST-XPLOITER ) ажлын байран дээр ч ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн…

Avatar

Зочин 2021-10-08 43.242.243.101

Энэ Хүрэлсүх л эр зориг гарган;
1. Хуйвалдан Монгол Улсын хамаг баялагийг сорчлон луйвардсан дээрэмчдээс баялагаа буцааж хурааж төрд авсан,
Эндээс энэ хүнд олон луйварчин дайснууд бий болж байнга өширхөж, буцааж авах арга саам эрсээр байгаа,
2. Хонгилчид, Офцшорчид, Оцгоногчидтой тэмцлийг эхлүүлсэн,
Тийм учраас АН-ынхан байнга өширхөж элдэв янзаар гүтэн дайрна, хөлснийхөнөөрөө харлуулах гэж ядна

Avatar

ЗОЧИН 2021-10-08 202.126.89.66

СҮ – ТЭЙ ТЭМЦЭЛ ЭХЛҮҮЛСЭН ЮМ УУ ??? ХАРИН ЖЕНКО Л ЭХЛҮҮЛЭЭД ДЭМЖЛЭГ ДУТСАН БАЙХ ШҮҮ !!! ЧАДАЛ НЬ ХҮРЭХГҮЙ ДЭЭ !!! ХА ХА ХА !!!

Avatar

Зочин 2021-10-08 64.119.29.217

hnn ene bid hoyor ch dee chaavaas kkkkkk

Avatar

ТӨРИЙН АЛБАДУУД БҮХ ШАТАНДАА САМУУРСАН, АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙНА МОНГОЛД ‼️ 2021-10-08 202.126.88.201

ӨНӨӨДӨР ХОТ ДОТОР ЯМАР НЭГ АСУУДАЛ ГАРАХАД ТӨРИЙН НЭГЖ АГЕНТЛАГ, ДҮҮРЭГ, ХОРОО, ОНӨААТҮГ-РУУ ХАНДАХАД АЖЛАА ТОДОРХОЙ МЭДЭЖ БАЙГАА ЭСХҮЛ ХАРИУЦААД ТОЙМТОЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ГАЗАР ГАНЦ Ч АЛГАА ‼️ БҮГД ДЭЭРЭЭСЭЭ ДООД ШАТРУУГАА БИЕ БИЕРҮҮГЭЭ ЧИХЭЭД ИРГЭДИЙНХЭЭ АМЫГ ТАГЛААД ХООСОН БУЦААЖ БАЙНА ‼️ ТӨР АЖЛАА ХИЙХГҮЙ, МЭДЭХГҮЙ , ЧАДАХГҮЙ, ХҮСЭЛГҮЙ ЮМ БОЛ ЭНЭ ОЛОН ТӨРИЙН АЛБАДУУДЫГ ЦАЛИНЖУУЛЖ БАЙЛГАЖ ЯАХ ЮМБЭЭЭ ⁉️ БҮХ ТӨРИЙН АЛБАА ТАРААА Л ДАА ‼️

Avatar

Зочин 2021-10-08 192.82.73.105

Одоогийн төр засгаас манайд шудрага ёс тогтоох, хууль засагладаг болгох,ковидын аюулыг даван туулах,эдийн засгаа сэргээх, иргэдийн амьдралд тус дэм болох гэж бололцоот бүхнээ хийж байна Харин сөрөг хүчин түүний дотор АН ковидын халдварын энэ хүнд үеийг хортойгоор ашиглаж,нийгэмд эмх цэгц дэг журамгүй байдал үүсгэх самуун дэгдээх бусдын нэр хүндийг унагах,төрөөс явуулж буй ажлыг харлуулах, мушгин гуйвуулах,эдийн засгийн уналт өдөөж нийгмийг хорлохыг л хичээж байна.

Avatar

Зочин 2021-10-08 202.55.191.130

Хятадаас бараа оруулж ирдэг машины үнэ 3-4сая байсан. Гэтэл одоо 36 сая болчихоод байна. Дагаад бүх бараа үнээ нэмсэн. Үүнийг 3сая монгол карманаасаа төлсөөр байна. Нөгөө том2 аашаад хүн амьтан халж, асуудлыг шийдсэн гэсэн Оюун-Эрдэнэ хаана байна. Хэлсэндээ эзэн байгаач, энэ ХҮК нь мод нтр гэж хуцаад явахын бас. Кофа ананаа мэдэхгүй хүн гуай эхлээд хөрсөн дээрээ буумаар байна. Байгаа асуудлаа шийдчихээд, дараа нь наад мод бутаа бол.

Avatar

Giing 2021-10-08 202.21.124.130

Саксуу Худалч Хуурандаагаас юу хүлээхэв дээ

Avatar

Зочин 2021-10-08 66.181.160.13

ЮУН Ч ПЯЛДАГА Н О В Ш ВЭ ДЭЭ НЯМСҮРЭН. ҮХСЭН А Ц Н Ы ШУДАРГА ЁС ТОГТООХ. ХҮРЭЛСҮХЭЭС ТИЙМ ЮМ ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ТЭГСНЭЭС БУРХНААС ГУЙСАН НЬ ДЭЭР БАЙЛГҮЙ.

Avatar

Баяр 2021-10-08 66.181.176.182

Энэ дурак өөрөө авилгчидтайгаа аалзны тор шиг орооцолдсон нөхөр шүү дээ. Харин багахан шиг л гай болоорой гэж хүсэх байна

Avatar

Төрийн ёслолын дээл хувцастай болмоор юм 2021-10-08 103.212.118.206

Манай улс төрийн ёслолын дээл хувцастай /малгай, дээл, гутал гм/ болмоор юм. Хэн ч Ерөнхийлөгч болсон өмсдөг хуультай.
Арай муухай өнгөтэй дээл өмсжээ

Avatar

Зочин 2021-10-08 192.82.73.105

Харин АН-ын эсэргүүнүүд манай оронд хууль ёс засагладгүй болгох ,шудрага ёсыг устгахыг л хичээдэг.Монголхүү Одбаяр мэтийн нөхдүүд бол цар тахлын улмаас хохирсон иргэдээ хамгаалах бус, харин энэ халдварын хүнд үеийг хортойгоор ашиглан, улс оронд эмх цэгц дэг журамгүй самуун үүсгэх,хийж бүтээж буй ажлыг үгүйсгэх, харлуулах, бусдын нэр хүндийг унагаж гутаах, төрийн эрх булаах зорилготой л хүмүүс.АН-ын тавиул нохойд.Одоогийн засаг монголд ,шудрага ёс тогтоох,хууль засагладаг болгох талаар бололц

Avatar

Зочин 2021-10-08 192.82.73.105

бололцоот бүхнээ хийж байна.Хуулийн дагуу бол өнөөдөр манайд ямар ч хавчлага дарамт байхгүй.МАН-ын дарангуйлал гэгч бол гүтгэлэг.Харин бүх зүйл хувьд шилжвэл баялагийн эзэн нь иргэд болно,иргэн бүр баяжина гэж сурталчилаад байсан АН ын амлалт жинхэнэ хууран мэхлэлт байсан.Зэрлэг ардчилал зах зээлийн жамаар явбал,цөөн хэд нь цүдийж,олонх нь ядуурдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байсан.Хувьчлал нэрээр тэд нийгмийн өмчийн ихэнхийг залгисан. Төрийн эрхийн төлөө юу ч хийхээс буцахгүй анархистүүд

Avatar

Зочин 2021-10-08 192.82.75.118

Энэ харин зов юм бичсэн бна шуу бодох хэрэгтэй дээ

Avatar

иргэн 2021-10-08 202.131.226.86

бид ямар нийгэмд амьдраад байнаа. Хууль, цагдаа, ерөнхий сайд, урөнхийлөгч нь бүгд Хэнтийнх. нутгаргах, жалга довны үзлээсээ салах болоогүй юу. бид хэдийд хөгжиж, нийгэмд шударга ёс тогтох вэ?????????

Avatar

Тулгаа 2021-10-08 202.9.47.46

Хадгаламж банкны 14 тэрбумыг хулгайлсан хулгайч 2 жилийн тэнсэн авсан хулгайчыг ерөнхийлөгчөө болгочихдог тэнэг ард түмэндээ

Avatar

Зочин 2021-10-08 202.179.24.38

тэгэхээр чинь хулгайл хулгайл бидэнд халамжаасаа ахиухан өгөөрэй гэсэн үг ш дээ. Хамт идэлцэе гэсэн хулгайчуудын санаа ш дээ хөө.олонхи нь ийм хулгайч санаатай болохоор дундаас нь 1 нь гарна ш дээ

Avatar

Хотын уугуул иргэн 2021-10-08 66.181.178.113

Тарвагдорж элдэв хүний нэрээр элдэв юм бичээд бүр боож үхэхнээ …Жингэр ноход хуцаж л байдаг, жинийн цувуу явж байдаг….М76 уонгол Улс чинь ПАРЛАМЕНТЫН засаглалтай орон гэдгийг мэддэгүүй юмуу. Мэддэггүй бол Үндсэн Хуулиа умш…. . Их Хурлын 76 ухна, ишигнүүдээсээ асуу.. Ерөнхийлөгч үүнд ямарч хамаа байхгүй..

Avatar

Зочин 2021-10-08 202.179.24.38

МАНингууд энэ сдагийн хошногоор нь гартал мөнгө цутгаж дээ. МАНингууд ч мөнгөтэй байна

Avatar

Тайж 2021-10-08 66.181.179.189

“Наад тархинд чинь Балт шингэчихсэн юмуу”гэдэг шиг оюун ухаанд нь мөнгө эрх мэдэл шингэчихсэн энэ монголд эхлээд тархи толгойг нь онгойлгож хүнлэг чанар,соёл боловсрол,эх оронч үзэл суулгаж өгөхгүй бол энэ чигтээ үргэлжилбэл бусдын хараат болоод дуусахаас өөр ирээдүй үгүй!Хятад улс соёлын хувьсгал хийсэн шиг монголд бас соёл оюуны хувьсгал хийх хэрэгтэй!Харанхуй монголыг соёл эрдэмээр гийгүүлэхгүй бол дуусна!

Avatar

Осор 2021-10-08 202.55.188.102

Хятадын соёлын хувьсгалын тухай юу мэддэг вэ Хичнээн цөөнхи үндэстэн алуулж амьдаараа тамлуулсныг мэдэх үү.

Avatar

Зочин 2021-10-08 202.9.40.194

Ерөнхийлөгч юу хийхээ бусдаар заалгахгүй.АН-ынхны үгээр явбал нохойн замаар орно шүү. Тэд буруу зам л зааж өгөөд мухардуулна шүү. Тэгээд ч Ерөнхиийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болохоор загнаж зандрах нь юу л бол. Бусдыг загнахад хил хязгаар бий

Avatar

Зочин 2021-10-08 64.119.24.98

зөв шүү. Нөө нөхөр энд тэнд нас барсан хүмүүстэй уулзаж учирч явахаар үндсэн ажлаа хийгээсэй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж