Сая мод тарьсан зохиолч Ч.Галсан "Байгаль орчны тэргүүний ажилтан" боллоо

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

Сая мод тарьсан зохиолч Ч.Галсан "Байгаль орчны тэргүүний ажилтан" боллоо

Зохиолч Ч.Галсанд "Байгаль орчны тэргүүний ажилтан" тэмдгийг БОАЖЯ-аас гардуулан өгчээ.

Зохиолч Чинагийн галсан 2009 онд өөрийн бичсэн номоо зарсан мөнгөөрөө үрээр ургуулсан нэг сая мод худалдан авч хүмүүст хандивлаж, эх орондоо ургуулна гэж хэлснээс хойш даруй 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн олон хүмүүс, байгууллага түүнд туслаж дэмжсээр 2021 оны намар нэг сая дахь модоо тарьж дуусгажээ.

Түүний тарьж, ургуулсан мод олон цэцэрлэг, сургууль, эмнэлэг, олон нийтийн газар, цэргийн анги, 17 аймгийн олон зуун суманд үндэслэж, ногоон төгөл болон ургаж байгаа ажээ.

Тэрээр "нэг хүн сэдэж эхлүүлээд нэг сая мод тарьж болж байгаа юм чинь над шиг 1000 хүн байхад л бид нэг тэрбум мод тарина" гэжээ.

Зохиолч Ч.Галсан аравдугаар сарын 9-ний хагас сайн өдөр Баянхошууны Зүүн Салааны эцэст байрлах Энх Мөнхийн Байгаль цэцэрлэгт дахин 3000 мод хандивлах юм байна. Тэрээр сүүлийн дөрвөн жил 20.000 гаруй мод, суулгацыг хандивлажээ.

Мөн аравдугаар сарын 10-нд Ням гаригт Сэлхийн аманд байрлах Гүнжийн Булагт дахин 2000 мод хандивлах юм байна.

Эх сурвалж: БОАЖЯам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж