Гэр бүлийн гишүүдийг хороосон хэрэгтэнд цаазын ял оноохгүй

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн гишүүдийг хороосон хэрэгтэнд цаазын ял оноохгүй

Гэр бүлийн гишүүдийг хороосон хэрэгтэнд цаазын ял оноохгүй

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод 2015 оны наймдугаар сарын 8-ны өдөр гэр бүлийн найман гишүүн хамтдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, өдгөө 54 настай Дэвид Конли салсан найз эмэгтэй, түүний нөхөр, зургаан хүүхдийг толгой тус газар нь буудан хороосон юм.

Түүний хэргийг шүүх хурал Техас мужийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Мягмар гаригт болжээ. Хэргийг энэ долоо хоногийн сүүлээр эцэслэн шийдвэрлэхээр болсон байна. Конлигийн өмгөөлөгч Филип Скардиногийн хэлж байгаагаар хэрэгтэн сэтгэцийн эмгэгтэй тул цаазаар авах ял оноох боломжгүй гэжээ.

Тэрбээр 40 настай Валери, түүний нөхөр, 50 настай Дуэйн Жексон болон тэдний хүүхдүүд болох 11 настай Анести, 10 настай Дьюэйн, есөн настай Калеб, долоон настай Тринити, зургаан настай Жона нарыг хороосон хэрэгт буруутгагдаж байгаа юм. Өөр нэг хохирогч нь түүний төрсөн хүүхэд болох 13 настай Натаниэль байв.

Хэрэг гарахаас өмнө Жексоны гэр бүлийн амьдрал Конлитой холбоотойгоор байнгын хэрүүл тэмцэл дунд өрнөж байсан бөгөөд хүүхдүүдийг нь Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас түр хугацаагаар авч байжээ. Конлиг тангарагтны шүүхээс буруутай гэж үзвэл түүнд бүх насаар нь хорих ял оноох аж.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж