"Альфа хувилбараар өвдсөн хүмүүс дельтагаар ч өвдөх эрсдэлтэй" | News.MN

"Альфа хувилбараар өвдсөн хүмүүс дельтагаар ч өвдөх эрсдэлтэй"

"Альфа хувилбараар өвдсөн хүмүүс дельтагаар ч өвдөх эрсдэлтэй"

"Альфа хувилбараар өвдсөн хүмүүс дельтагаар ч өвдөх эрсдэлтэй"

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр гурав дахь тунд хамрагдсан иргэдийн 0.5 хувь нь халдвараар өвдөж байгаа гэлээ. Мөн альфа хувилбарааар өвдсөн хүмүүс ч дельтагаар өвдөх эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Ц.БИЛЭГТСАЙХАН:

-Цар тахлын гурав дахь давалгаа оргил үедээ хүрсэн. Тиймээс нэн хүнд байгаа хүмүүсийг эхэлж эмнэлэгт хэвтүүлж байна. Ачаалал их байгаа учраас эмнэлэгт хэвтсэний дараа эрэмбэлэх тохиолдол бий. ЭМЯ-наас гаргасан журмын дагуу шинж тэмдэг илэрсэн хүнд 8-10 хоногт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол гэрийн тусгаарлалтад оруулж байгаа. Covid-19-өөс шалтгаалж нас барсан иргэдийн тоон мэдээг долоо хоног тутамд ХӨСҮТ-өөс гаргадаг. Тусгайлан шинжилж байж дүн мэдээг гаргадаг учир тоо зөрөх асуудал байхгүй.

Хамгийн гол анхаарах зүйл бол вакцины тунгаа хийлгэх. Альфагаар өвдсөн хүмүүс ч дельтагаар өвдөх эрсдэлтэй.

Тиймээс иргэд халдвараас урьдчилан сэргийлэх тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эрсдэл бүхий бүлэг өндөр настай, архаг хууч өвчтэй иргэд болон хил гааль, цэргийн ангийн ажилтнуудаа нэмэлт тунд идэвхтэй хамруулах болно. Монгол Улс дөрвөн төрлийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа бөгөөд дархлаа өрнүүлэх чадамж хангалттай хэмжээнд үүсч байгаа. Иргэд "Вероселл", "Файзер" вакцинаас дархлаа сэдээх гурав дахь тунгаа сонгож хийлгэж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-10-08 202.179.24.182

Чи мэрэгжлийн бус, хэдэн өгүүлбэр цээжилж ярихаа боливол таарна. Альфа,Делтагаа мэрэгжлийн түвшинд ойлгох уу? ялгах уу?Ард түмэн хохирч дууслаа,

Avatar

СОНГОЛТ ДУТУУ 2021-10-08 66.181.160.114

ОДОО ВАКЦИНЫ ШАХААГАА БОЛИЛДОО.ДЭМБ БУСАД МЭДЭЭГ УНШИЛДАА ХОЦРООД БНАШД ЭМЯ.ТЭР СПУТНИКЭЭ ОРУУЛЖ ИРЭЛДЭЭ .ДЭЛХИЙД СПУТНИКЭЭС ӨӨР ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ ВАКЦИН ХАА БНА АА.МЭДЭЭ ЭНЭ ТЭР УНШААЧЭЭ ЭМЯ ОЭ ХҮҮК НАРАА

Avatar

Зочин 2021-10-08 185.220.100.242

======== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-08 202.9.47.29

Хамгийн гол нь хүн ковидоос бусад өөр өвчинөөр өвчилдөг. Үүсэх шалтгаан нь олон янз байдаг. Нэг шалтгаан нь вакцин байж болно. Одоо вакцин хийлгээгүй ковид тусаж байгаа хүн бараг байхгүй. бүгд хийлгэчихсэн. Ирээдүйд өвдөх бүх хүн 2 түүнээс дээш вакцинтай байх болно. Түүнээс нийлээн хэд нь нас барах болно. Вакцин нэмэргүй бас өөрөө биеийн өөр өвчин үүсгэж буйг нийтээрээ ойлгох цагт Эргүү Мунхаг Яамныхан юү хэлэх вэ?

Avatar

Зочин 2021-10-08 103.57.94.49

Та нар худоаа шаахаа болиоочээээээээээээ

Avatar

Зочин 2021-10-08 192.82.73.105

Вакцинд хамрагдвал зохих иргэдийн бараг 30 хувь нь үүнд хамрагдаагүй гэсэн. Мөн вакцин хийлгэсэн хүмүүсийн 30 хувьд дархлаа үүсдэхгүй гэдэг.Ийм нөхцөлд халдвар буурах боломж байдаг юм уу.Бас иргэд дэгээ барихгүй, бусдад халдвар тараахаас эмээхгүй. эмх замбараагүй, дураар.Гэтэл АН халдварын бүх бурууг төр засаг рүү түлхэж, эх оронч дүр эсгэн,үзэл суртлын дайн өдөөж,нөхөн сонгуулиар ашиг хонжоо хайна.Бид ковидын аюулыг давах хүсэлтэй бол дэгээ барь.Вакцинд идэвхтэй хамар.Сөрөг ухуулгад бүү авт.

Avatar

Зочин 2021-10-08 192.82.69.189

Далан худалч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж