"Альфа хувилбараар өвдсөн хүмүүс дельтагаар ч өвдөх эрсдэлтэй"

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

"Альфа хувилбараар өвдсөн хүмүүс дельтагаар ч өвдөх эрсдэлтэй"

"Альфа хувилбараар өвдсөн хүмүүс дельтагаар ч өвдөх эрсдэлтэй"

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр гурав дахь тунд хамрагдсан иргэдийн 0.5 хувь нь халдвараар өвдөж байгаа гэлээ. Мөн альфа хувилбарааар өвдсөн хүмүүс ч дельтагаар өвдөх эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Ц.БИЛЭГТСАЙХАН:

-Цар тахлын гурав дахь давалгаа оргил үедээ хүрсэн. Тиймээс нэн хүнд байгаа хүмүүсийг эхэлж эмнэлэгт хэвтүүлж байна. Ачаалал их байгаа учраас эмнэлэгт хэвтсэний дараа эрэмбэлэх тохиолдол бий. ЭМЯ-наас гаргасан журмын дагуу шинж тэмдэг илэрсэн хүнд 8-10 хоногт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол гэрийн тусгаарлалтад оруулж байгаа. Covid-19-өөс шалтгаалж нас барсан иргэдийн тоон мэдээг долоо хоног тутамд ХӨСҮТ-өөс гаргадаг. Тусгайлан шинжилж байж дүн мэдээг гаргадаг учир тоо зөрөх асуудал байхгүй.

Хамгийн гол анхаарах зүйл бол вакцины тунгаа хийлгэх. Альфагаар өвдсөн хүмүүс ч дельтагаар өвдөх эрсдэлтэй.

Тиймээс иргэд халдвараас урьдчилан сэргийлэх тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эрсдэл бүхий бүлэг өндөр настай, архаг хууч өвчтэй иргэд болон хил гааль, цэргийн ангийн ажилтнуудаа нэмэлт тунд идэвхтэй хамруулах болно. Монгол Улс дөрвөн төрлийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа бөгөөд дархлаа өрнүүлэх чадамж хангалттай хэмжээнд үүсч байгаа. Иргэд "Вероселл", "Файзер" вакцинаас дархлаа сэдээх гурав дахь тунгаа сонгож хийлгэж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж