Дүүргүүдэд батлагдах халдвар өдөрт 500-гаас буурахгүй байна | News.MN

Дүүргүүдэд батлагдах халдвар өдөрт 500-гаас буурахгүй байна

COVID-19

Дүүргүүдэд батлагдах халдвар өдөрт 500-гаас буурахгүй байна

Дүүргүүдэд батлагдах халдвар өдөрт 500-гаас буурахгүй байна

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн Баасан гаригт Covid-19-ийн нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА О.ДАШПАГМА 

-Бүрэн тун хийлгэсэн хүмүүс халдвараар өвдсөн тохиолдолд нэмэлт тун хийлгэх шаардлагагүй. Гэхдээ өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэлээс хамгаална гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Одоогийн байдлаар нийт хүн амын 69.2 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан. Хүн амын 90.5 хувь нь Covid-19-ийн вакцины эхний тунг хийлгэсэн байна. Наймдугаар сараас эхэлж дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байгаа. Улсын хэмжээнд 332 мянган иргэн буюу хоёрдугаар тунг хийлгэсэн иргэдийн 15.6 хувь нь нэмэлт тунд хамрагдсан. Одоогийн байдлаар 55-аас дээш насны хүмүүс гуравдугаар тунг идэвхтэй хийлгэж байна. Цаашид 18-аас дээш насны хүмүүс идэвхтэй хамрагдах ёстой.

COVID-19 ХАЛДВАР ЭНЭ САРД ОРГИЛ ҮЕДЭЭ ИРСЭН, ЦААШИД БУУРНА

Халдварын тархалт оргил үедээ ирсэн. Одоо цаашид тархалт саармагжих байгааг ХӨСҮТ болон эрдэмтдийн багийн судалгаа харуулж байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА Н.БАЛДАНДУГАР:

-53 мянга 763 иргэн халдвар авсан. Эмчлэгдсэн 47 мянган иргэн байна. Халдварын тохиолдолд өдөрт 500-гаас доош буухгүй байна. Халдварын тархалт нэмэгдэхийн хэрээр тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, ор нэмэлтээр дэлгэх шаардлага үүссэн. Зорилтот бүлгийн иргэд буюу архаг хууч өвчтэй иргэдийн биеийн байдал хүндрэх эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс иргэд халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримталж, вакцинд идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. Хамгийн өндөр тархалттай байгаа нь Нарны гүүрний хэсэг буюу гуравдугаар хороо байгаа. Тиймээс энэ амралтын өдрүүдэд тандалтын баг гаргаж ажиллахаар болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ах 2021-10-08 103.229.122.32

Хотоор бол тарсан байна лээ.Тусах нь цаг хугацааны асуудал л болсон байна аа

Avatar

Зочин 2021-10-08 64.119.19.213

500 geed toogoo daraad baihiin, odortoo duurguuded 1000 garaad baigaash de

Avatar

Зочин 2021-10-08 195.176.3.19

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Project Veritas on Youtube 2021-10-08 91.193.4.138

Vaccine lie exposed: watch on Youtube "Project Veritas"

Avatar

Зочин 2021-10-08 82.144.201.2

Оргил үедээ байгаа, одоо буурна гэж сайхан шааж бна даа, улам өснө мал минь…

Avatar

Зочин 2021-10-08 202.179.26.162

бүхэл бүтэн төр засаг ажиллаж байгаа л бол эмнэлгийн тусламж авалгүй гэртээ нас барна гэсэн ойлголт байж болохгүй шүү!!!! Хатгаатай хүнийг заавал хэвтүүлж эмчлэх ёстой!!! Монголд хүнээс хэрэгтэй зүйл байхгүй!!!

Avatar

Зочин 2021-10-08 203.98.76.9

Вакцинд хамрагдаагүй 12 хүртэлх насны цэцэрлэг сургуулийн хичээлийг бүрэн цахим болгох хэрэгтэй Тэд маскаа бүрэн, тогтмол зүйж чадахгүй бөөгнөрөл үүсгэх гээд халдварын дүрэм журам стандартыг маш их зөрчиж байна. Энэ үзэгдлийг захын сургуулиас бага ангийн хүүхпүүд тарах үед харж болно.

Avatar

Зочин 2021-10-08 43.242.243.11

10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежийн хичээлийн байр, багш нар, оюутны байр үнэндээ голомт болсон.Багш нар нь өөрсдөө коронатай хичээл зааж бна лээ.Хурдхан шиг энэ жилдээ карентилаасай гэж хүсчийн.Эцэг эхийн төлөөлллөөс бичлээ

Avatar

Зочин 2021-10-08 139.5.216.250

коронатай хичээл заана гэж юу байхав дээ. сул цалин аваад хэвтэх санаатай багш нэр зүүсэн малаа

Avatar

huuhduudee bod 2021-10-08 202.55.188.42

10 jiliin surguuliin hicheeliig tsahim bolgoojee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж