Архи, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээ хориотой | News.MN

Архи, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээ хориотой

Архи, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээ хориотой

Архи, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээ хориотой

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/753 тоот захирамж гаргалаа. Уг захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох, мөн соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай тусгажээ.

Түүнчлэн гадна болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн хувьд тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэн, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагад үүрэг болгов.

Дээрх захирамжтай холбогдуулан үзвэр үйлчилгээний байгууллагууд эхнээсээ мэдэгдэл гаргаж байна.

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт найм нам, нэг эвсэл, нэг бие даан нэр дэвшигч дэвшинэ.

  1. Монгол Ардын намаасЭнхбаярын Батшугар
  2. Ардчилсан намаас Эрдэнийн Бат-Үүл
  3. Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн Гантулга
  4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын Төмөрсүх
  5. "Зөв хүн-Электорат" эвслээс Бадрахын Найдалаа
  6. Үнэн ба Зөв намаасАюурзанын Отгонбаатар
  7. Дэлхийн Монголчууд намаас Логийн Цог
  8. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн Батдорж
  9. Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн Гантулга
  10. Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын Бат-Ялалт

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-10-08 192.82.78.226

Олон түрээс төлдөг байгууллагууд , банк , банк бусаас зээлтэй хувь хүн ААН-үүд улам л хүнд байдалд орж байгаа байх даа зайлуул . Мөн ч хэцүү нийгэм юм даа өөрийнх нь нэр хүнд унахгүй л бол ардын амьдрал унах сөхрөхийг юман чинээ тоохгүй хулгайч луйварчдыг бид шуудай гурилын үнээр толгой дээрээ залжээ .

Avatar

Vnen 2021-10-08 202.21.107.89

Lol buunaa chi

Avatar

Зочин 2021-10-08 195.176.3.19

!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-08 103.229.120.103

Угаасаа энэ сонгуулийн ирц хурэхгуй байх аа, тэгээд ч бусад дуургийн амьдрал хэвийн горимоороо явж байхад юу нь болохгуй байгааг ойлгохгуй л байна доо

Avatar

Зочин 2021-10-08 64.119.24.230

Архи ууна уу байна уу хувь хүний л асуупал. Нийтээр нь хорьж цагдах хуучны хоцрогдсон арга. Архитай бус архичинтай тэмцмээр. Сар бүрийн эхний өдөр архи хориглодог нь манай улсыг өрөвдмөөр харагдуулж байна

Avatar

Зочин 2021-10-08 202.55.188.83

Хааж боож хавчиж дарамталж дуусдаггүй хачин төр шүү.Нээрээ Зах зээлийн нийгэм үү?МАН-ын улаантануудын нийгэм үү.Үзвэр үйлчилгээгээ нээлээ л гэх юм хаалаа л гэх юм Татвар татаас авах болохоороо цагдаа хууль барьж хорино гэж байгаад авчихна .3 өдөрийн орлоо алдагдалыг нь хэн ч тоохгүй хохироож орхино.Аман дээрээ бол дэмжинэ гэж хошгироно н**ш юм даа.

Avatar

Иргэн 2021-10-08 64.119.26.232

Сонгино хайрханы сонгууль бусад дүүргүүдэд ямар хамаатай юм бэ

Avatar

Зочин 2021-10-08 202.21.113.66

Монгол улсын амьдралд хамгийн тулгамдсан асуудал бол хулгайчдыг сонгох ажил ямар нэгэн саад, бэрхшээлгүй явах явдал юм

Avatar

Гочоо 2021-10-08 64.119.17.55

Тэр дүүрэгтээ л энэ хоригоо хийнэ биз бусдад нь ямар хамаа байна

Avatar

Зочин 2021-10-08 202.126.90.72

сонгино хайрханы оркууд мэдээж мөнгөнөөс итгэл үнэмшилээ худалдах биз боол заяатай оркуууд

Avatar

Зочин 2021-10-08 192.82.73.105

Дүр эсгэсэн ардчилагч,анархистүүдэд яаж итгэх билээ. Улс орноо нурааж, эдийн засгаа унагаж, төрийн санг хоосолж, нийгмээ бүхэлд нь гадаадын өрөнд оруулж сүйрүүлэгсэд.Хувиа хичээж, нийгэм иргэдээ мөлжиж гэдсээ цүндийлгэгсэд.Ард нийтийн эрх ашгаас урвагчид. Бусдыг гүжирдэж гүтгэгсэд. Нийгмийн эмх цэгц дэг журмыг алдагдуулж, үймээн самуунд турхирагсад. Төр засгийн нэр хүнд рүү байнга дайрч,ажиллах чадварыг нь сулруулж ,халж сольж төрийн эрхийг ямарч бохир аргаар хамаагүй булаах хүсэлтэй дээрэмчи.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж