Архи, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээ хориотой

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

Архи, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээ хориотой

Архи, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээ хориотой

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/753 тоот захирамж гаргалаа. Уг захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох, мөн соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай тусгажээ.

Түүнчлэн гадна болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн хувьд тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэн, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагад үүрэг болгов.

Дээрх захирамжтай холбогдуулан үзвэр үйлчилгээний байгууллагууд эхнээсээ мэдэгдэл гаргаж байна.

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт найм нам, нэг эвсэл, нэг бие даан нэр дэвшигч дэвшинэ.

  1. Монгол Ардын намаасЭнхбаярын Батшугар
  2. Ардчилсан намаас Эрдэнийн Бат-Үүл
  3. Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн Гантулга
  4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын Төмөрсүх
  5. "Зөв хүн-Электорат" эвслээс Бадрахын Найдалаа
  6. Үнэн ба Зөв намаасАюурзанын Отгонбаатар
  7. Дэлхийн Монголчууд намаас Логийн Цог
  8. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн Батдорж
  9. Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн Гантулга
  10. Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын Бат-Ялалт

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж