Ньюкасл Юнайтед: Дундаж багаас дэлхийн хамгийн баян баг болсон нь

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

Ньюкасл Юнайтед: Дундаж багаас дэлхийн хамгийн баян баг болсон нь

Ньюкасл Юнайтед: Дундаж багаас дэлхийн хамгийн баян баг болсон нь

Английн Премьер лигийн Ньюкасл Юнайтед багийг "PIF" буюу Саудын Арабын олон нийтийн хөрөнгө оруулалтын сан эзэмших болсныг албан ёсоор зарлалаа. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Майк Эшли 14 жил эзэмшсэн багаа 300 гаруй сая фунтээр арабуудад зарсан гэнэ.

Дээрх мэдээг сонссон Ньюкасл Юнайтедын фэнүүд цэнгэлдэхийнхээ өмнө цуглаж, шинэ эрин эхэлж буйг тэмдэглэж, баяр хөөрт автаж байна.

Ньюкаслын шинэ эздийн хөрөнгө 320 тэрбум бөгөөд энэ нь дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн арван клубын эздийн нийт хөрөнгөнөөс ч их байгаа юм. Жишээлбэл, Манчестер Ситигийн эзэн Шэйх Мансурын хөрөнгөнөөс 11 дахин их мөнгө Ньюкаслын шинэ эздэд бий.

Жилийн өмнө Премьер лигийн зүгээс "PIF"-ийг Ньюкаслыг худалдан авахыг зөвшөөрөөгүй. Учир нь тус лигийг шууд дамжуулдаг “beIN Sports” гомдол гаргаж, Саудын Арабын төр засгийг Премьер лигийн тоглолтуудыг хууль бусаар шууд дамжуулахад дэмжлэг үзүүлдэг хэмээн буруушааж байсан юм. Харин одоо асуудал цэгцэрч, шинэ эздийн зүгээс клубын менежментийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ лигт уламжилжээ.

Манчестер Сити, ПСЖ зэрэг багууд Араб эздийнхээ мөнгөний хүчинд асар богино хугацаанд дэлхийн топ баг болж чадсан. Харин одоо Ньюкасл Юнайтедын мөнгөөр зодох цаг ирж байна. Ирэх өвлийн солилцоо наймааны цонхоор олон том нэрс энэ багтай холбогдох нь дамжиггүй. Тус багийн хувьд одоогоор Премьер лигийн 19 дүгээр байранд буюу доод лиг рүү унах бүст бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж