Хятадад баярын өдрүүдээр 515 сая иргэн аялжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

Хятадад баярын өдрүүдээр 515 сая иргэн аялжээ

Хятадад баярын өдрүүдээр 515 сая иргэн аялжээ

Орчин цагийн Хятад улс буюу өнөөгийн БНХАУ 1949 оны аравдугаар сарын 1-ний өдөр улс байгуулсанаа зарлаж байв. Хятад улс энэ Үндэсний баярын өдрийг тохиолдуулан долоо хоногийн амралтын өдөр зарладаг нь иргэдэд аялж амрах таатай боломжийг олгодог.

Ийнхүү өнөөдрөөс ажил амьдралдаа эргэн орж буй Хятад улс өнгөрсөн долоо хоногийн хугацаанд дотооддоо аялсан жуулчдын талаарх тооцоог гаргав. Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас гаргасан мэдээллээр нийт 515 сая иргэн дотооддоо аялжээ.

Жуулчдын тоо цар тахал дэлгэрэхээс өмнөх үеийн аялагчдын 70.1 хувийг бүрдүүлсэн болохыг яамнаас мэдээлэв. Харин аялал жуулчлалын орлого 389 тэрбум юань буюу ойролцоогоор 60 тэрбум ам.долларт хүрсэн нь цар тахлаас өмнөх үеийн орлогын 59.9 хувьтай тэнцжээ.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж