Японд 5.9 магнитуд газар хөдөлж, 16 хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

Японд 5.9 магнитуд газар хөдөлж, 16 хүн гэмтжээ

Японд 5.9 магнитуд газар хөдөлж, 16 хүн гэмтжээ

Японы баруун хойд хэсгийн Чиба мужид өнгөрсөн шөнө 5.9 магнитуд газар хөдөлсөн талаар АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлжээ. Чиба муж нь Японы нийслэл Токио хотын зүүн хэсэгт оршдог. Японы цаг уурын агентлагаас анх мэдээлэхдээ 6.1 магнитуд газар хөдлөлт 80 км-ийн гүнд бүртгэгдсэн гэсэн бол дараа нь 62 км-ийн гүнд 5.9 магнитуд газар хөдөлсөн болгож залруулсан байна. "NHK " агентлагийн мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас Чиба мужид хэдэн хүн хөнгөн гэмтсэн аж.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Токио хотноо хүчтэй мэдрэгджээ. Оршин суугчдын мэдээлснээр чичирхийлэл 30 гаруй секунд үргэлжилсэн ба дэлгүүрийн лангуунаас лонхтой бүтээгдэхүүнүүд унаж хагарсан зураг цахим орчинд нийтлэгджээ.  Токиогийн эрчим хүч компанийн мэдээлснээр нийслэл хотод 250 өрх цахилгаангүй болжээ. Түүнчлэн 16 хүн газар хөдлөлтөөс болж гэмтсэн гэсэн урьдчилсан мэдээлэл байна.

Газар хөдлөлтөөс болж атомын цахилгаан станцуудад ямар нэгэн доголдол гараагүй хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хироказу Мацуно танилцуулсан байна. Голомттой хамгийн ойр оршдог атомын цахилгаан станц нь ойролцоо орших Ибараки мужид байрладаг аж. Энэ долоо хоногийн эхээр дөнгөж албан үүрэгтээ орсон Японы Ерөнхий сайд Фүмио Кишида холбогдох албаныханд хандан газар хөдлөлтөөс болж хохирсон хүмүүст тусламж үзүүлэх үүрэг даалгавар өгчээ. Түүнчлэн газар хөдөлснөөс болж зарим төмөр замын шугам ажиллахгүй болсон тул гэртээ харьж чадаагүй гацсан хүмүүст туслахыг галт тэрэгний үйлчилгээ үзүүлэгчдээс хүсчээ. Японы зүүн хойд хэсэгт өмнө нь 2011 оны гуравдугаар сарын 11-нд 9.0 магнитудын газар хөдөлснийг Фүмио Кишида нэхэн дурсчээ. Энэ байгалийн гамшигт 20 мянга гаруй хүн амь үрэгдэж, ор сураггүй болсон ба 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Гамшгийн дараах цэвэрлэгээ, бүтээн босголтын ажил сүүлийн 10 жил үргэлжилж байна.

ЭХ СУРВАЛЖ:CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж