Гэрийн нас баралтыг Эмгэг судлалын зөвлөл шинжилдэг | News.MN

Гэрийн нас баралтыг Эмгэг судлалын зөвлөл шинжилдэг

Гэрийн нас баралтыг Эмгэг судлалын зөвлөл шинжилдэг

Гэрийн нас баралтыг Эмгэг судлалын зөвлөл шинжилдэг

Монгол Улсын хэмжээнд Covid-19 цар тахлын улмаас 1366 хүн нас барсан. Халдварын тархалт нэмэгдэж, мутацид орсон хувилбараар өвчлөх тохиолдлын тоо өссөөр гэрийн нас баралт ч нэмэгдэж буй юм. Харамсалтай нь Covid-19-өөр өвдөж, эндсэн иргэдийн дийлэнх нь суурь, хавсарсан өвчтэй гэдэг шалтгаанаар гэрийн нас баралтад тооцогдохгүй байгаа. Өнгөрсөн сараас өдөрт тогтмол 10-аас дээш хүн Covid-19-өөр нас барж байна.

Нас баралтыг насны бүлгээр нь харвал:

  • 5-9 насны-1
  • 20-24 насны- 7
  • 30-34 насны- 16
  • 35-39 насны-25
  • 40-44 насны-29
  • 45-49 насны 35
  • 50-54 насны 57
  • 55-59 насны 105
  • 60-64 насны 141
  • 65-69 насны 165
  • 70-74 насны 164
  • 75-79 насны 149
  • 80-84 насны 145
  • 85+ насны 165 тохиолдол бүртгэгджээ.

Гэрийн нас баралтыг тооцож байгаа эсэх болон ямар тохиолдолд Covid-19-өөс хамаарч гэртээ нас барсан гэж үзэж байгаа талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.

СУУРЬ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙН АР ГЭРИЙНХЭН ЭМНЭЛГЭЭС ГАРГАХ ХҮСЭЛТ ТАВЬДАГ

-Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийг биеийн байдлаар нь авч үзвэл ихэнх хүн Covid-19-ийн хүндээс дээш буюу маш хүнд шинж ангилалд хамаарч байна. Хүнд хүмүүсээ 100 хувь эмнэлэгт хэвтүүлж эмчлэх боломж өдөр ирэх бүр буурч, аль аль талдаа хүндрэлтэй зүйлс гарч байна. Маш хүнд хүмүүсийн эмчилгээнд шаардагдах хугацаа уртасч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй иргэдийн дугаарлалт үүссэн.

Батлагдсан тохиолдол, түүний хавьтал болсон иргэдийг олж тогтоох, бүртгэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ улам хүндрэлтэй байдалд орсон. Улсын чанартай 50 гаруй эмнэлэг, хувийн хэвшлийн ортой эмнэлэг 271, нийт 56 мянган ажилчин өдөр, шөнөгүй зүтгэж байна. Цар тахлын үе хэдий ч бүх эмнэлэг шаардлагатай бусад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсээр байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Есдүгээр сард Covid-19-өөс шалтгаалсан гэрийн нас баралтын 10 гаруй тохиолдол одоогоор батлагдсан. Ингэснээр өнгөрсөн жилээс хойш нийт 44 гэрийн нас баралт нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн.

Гэрийн нас баралтыг дотор нь хоёр ангилж байна. Нэгдүгээрт, ар гэр нь хүсэлт гаргаад, хүнд болон маш хүнд өвдсөн, хавсарсан суурь өвчтэй хүмүүсийг эмнэлгээс гаргаж байна. Хоёрдугаарт, архаг, хууч өвчтэй учир өөрсдийн хүсэлтээр эмнэлэгт хэвтэхээс татгалзаж байгаа хүмүүс.

Эдгээр хүмүүс гэртээ нас барсан тохиолдолд 100 хувь Covid-19-өөс шалтгаалсан нас баралтад тооцох боломжгүй. Учир нь хавсарсан өвчинтэй гэж үзэж байгаа юм. Харин ямар нэгэн суурь өвчингүй, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа хүмүүс нас барсан тохиолдолд түүний нөхцөл байдлын дүгнэлтийг харгалзаж, гэрийн нас баралтад тооцдог. Ингэхдээ Covid-19-өөс хамаарч нас барсан уу гэдгийг тогтоож байж тохиолдлын тоонд оруулдаг. Нийслэл болон орон нутгаас ирэх сорьцыг Эмгэг судлалын зөвлөл шинжилж, нас баралтын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

ТАВАН САЯ ГАРУЙ PCR ШИНЖИЛГЭЭ АВСНААС 9 ХУВЬД НЬ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

Үндэсний статистикийн газрын гаргасан мэдээллээр 2020 оноос хойш таван сая гаруй PCR шинжилгээ хийж, 429 мянган тохоиолдол батлагджээ. Эдгээрээс 1366 хүн нас барсан бол гэрийн нас баралт гэх шалтгаанаар тэдний 44 нь тооцогдсон байна. Хэдийгээр гэртээ нас барсан ч суурь өвчтэй байсан хүнийг ар гэрийнхэн нь зөвшөөрвөл Covid-19-өөс шалтгаалсан эсэхийг тодруулах боломжтой аж. Харин ар гэрийнхнээс нь хүсэлт тавиагүй тохиолдолд тухайн анхдагч өвчнөөр нас баралтад хүрэх болсон шалтгааныг тооцдог байна. Нийт батлагдсан тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл:

  • 0-4 нас- 6.1 хувь
  • 5-9 нас- 7.5 хувь
  • 10-14 нас- 6.7 хувь
  • 15-19 нас- 5.3 хувь
  • 20-24 нас- 8.1 хувь
  • 25-29 нас- 10.5 хувь
  • 30-34 нас- 13.1 хувь
  • 35-39 нас- 10 хувь
  • 40-44 нас- 7.8 хувь
  • 45-49 нас- 6.7 хувь
  • 50-54 нас- 5.5 хувь
  • 55-59 нас- 4.7 хувь
  • 60+ нас 8.7 хувийг тус тус эзэлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-08 66.181.164.175

Нас барсан хүмүүсийн зөвхөн насыг мэдээлээд дандаа суурь өвчтэй гэх юм ядаж ямар вакцин хэдэн тун хийлгэсэн шинж илрээд хэд хонож эмчид хандсан эрчимт эмчилгээнд орсон эсэх, эрчимт эмчилгээ амьсгалын аппратад орсон хүн эдгэрч байгаа тоо гэх мэт маш олон талын судалгаа хийж ил болгох хугацаа их байлаа энэ судалгаанд суурьлан тусламжаа үзүүлээч эрэмблэн ангилах дээрээ анхаарах уу өөр юүнд анхаарах гээд бодитой нотолгоонд суурилсан ажил хиймээх ЭМЯ юү ч хийж чадахгүй халаа сэлгээ хийхээс өөр ажил

Avatar

Зочин 2021-10-08 185.220.100.242

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-08 192.82.69.189

Энгийн ард гэртээ хөсөр хаягджээ?

Avatar

- ubchin tysgax,vaktsin xiilgexiig ESERGYYTSEJ URSHUUXGYI.oopuun. 2021-10-08 216.200.84.187

gyilagchlyylax sanaatai, nig,yu ch xiij magads. ubjtei xyns bainga.
.

Avatar

xamaapalgui baixsxuujz1 2021-10-08 216.200.84.187

IMPER,UDUJ,SEGSERCHS.

Avatar

Зочин 2021-10-08 202.126.90.45

Энэ шизотой нөхөрийг блоклоочээ. Newsийхээн.

Avatar

Зочин 2021-10-08 192.82.73.105

Харин чиний өөрийн чинь шезо архагшсан байна. Ковидтай хавсарвал аюулд орохоор байна.

Avatar

Зочин 2021-10-08 202.55.188.34

Халдвар аваад гэртээ эмчилж байгаа болон гэртээ ухсэн хумуусийг анхнаасаа л тооцоогуй нь ойлгомжтой байсан яагаад гэхээр Монгол бараг 100% халдвартай мертлее ухсэн хунээ 10-20 хооронд мэдээлээд байгаа нь 1 л итгэл терехгуй байсым. Миний эргэн тойронд тусаагуй хун лав 1 ч байхгуй. Мэдээлж байгаа ухлийн тоог ×10 гэж ойлговол унэнд дехеж очих байх даа

Avatar

Зочин 2021-10-08 64.119.24.209

Гэртээ нас барсан 44 хүн янз бүрийн л шалтгаантай байгаа. Тэр болгоныг ковид гэж үзэхгүй ээ л гэсэн байна. 44-ийг нэмсэн нэмээгүй нэг их ялгаа гарахгүй биз дээ.

Avatar

ЯЧ 2021-10-08 202.55.180.187

ёо тэнэг ээээээээээээээээээээээээээээээээээээээээ

Avatar

Ковид 2021-10-08 103.57.92.95

Энэ юу гээд байгаа тэнэг вэ? Ковидоор өвчилсөн хүмүүс хяналтаас чинь гарчихаад байна, одоо бас уг өвчинөөр нас барсан хүмүүсийн тоог алдачихаад ингэж тэнэгтэй байна даа. Эрүүл мэндийн яам зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярьчихлаа даа. Хэвлэл мэдээллээр ард түмний толгойг эргүүлж ЗГ, УОК, НОК-оо авч үлдэх гэсэн башир арга, орон нутагт, УБ хотын зах, гэр хороололд ковидоор халдварлаад эмнэлэг, эмэндээ хүрч чадахгүй гэртээ өнгөрч багйаа хүмүүсийг яасан гэх үү ЭМЯ-аа.

Avatar

Зочин 2021-10-08 192.82.64.216

Ковид туссан хн эмнэлэгт хэвтэх ор олдохгүй байгаагаас гэртээ нас барж байгаа нь бодит үнэн шүү дээ. Энэхүү бодит байдлыг төөрөгдүүлэх гэж янз бүрээр тайлбарлах юм. Үндсэн хуульд заасан иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлэгийн тусламж авах эрх маш ноцтойгоор зөрчигдөж байгааг олж хардаггүй юм уу. Эмннэлгийн тусламж авч чадаагүйгээс нийслэлд 40 гаруй хүн гэтээ нас барсан байхад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Улсын онцгой комисс, нөгөө Хүний эрхийн комисс хаана юу хийж явна вэ.

Avatar

Zochin 2021-10-08 66.181.170.73

Tegvel covidoos bolj ykhsen khynii too zamaa aldsan um bna. Ene medee bol busad uls orniig zalilchikh gesen, ard tymnee khuurchikh gesen too um bna. Udur barag 10 000 garch bga geed bsan ynenyum bna l daa. Busad uls ornuudiig uursud shigee teneg gej boddog yum baikhdaa. Tenegtyylj bgaad khil gaaliig n' neelgyylchikhne gej bodood bgaa yumuu khaashaa um. Ygyi sh dee. Ali khediin bodit medeelliig olchikhson l bgaa. Zasgiin gazar, UOK-oosoo khel am khamag yumiig kholduulakh gesen l oroldlogo um bna.

Avatar

hol horiogoo.changalaajee 2021-10-08 202.55.188.42

zarim neg humuus setgetsiin yumtai boljihson yum bishuu. balai yum yariad l baih yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж