"Apple"-ийн хэрэглэгчид бүртгэлээ устгах боломжтой болно

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

"Apple"-ийн хэрэглэгчид бүртгэлээ устгах боломжтой болно

"Apple"-ийн хэрэглэгчид бүртгэлээ устгах боломжтой болно

Ухаалаг утасны апп дээр бүртгэл үүсгэж болдог ч бүртгэлээ устгаж болдоггүй сул тал байдаг. Тэгвэл “Apple” компани 2022 оноос “iPhone”, “iPad” болон “Macbook”-ийн хэрэглэгчиддээ энэ боломжийг нээлттэй олгохоор болжээ. Тодруулбал, “Apple”-ийн ухаалаг утас, зөөврийн компьютерийн хэрэглэгчдэд апп дээрх бүртгэлээ устгах эрх нь нээлттэй болох аж.

“Apple”-ийн мэдээлснээр ирэх нэгдүгээр сарын 31-ний өдрөөс апп хөгжүүлэгчид бүртгэл устгах сонголтыг нэмж оруулах юм байна. “Apple” уг шийдвэрээ зургадугаар сард болсон “Apple Worldwide” хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр танилцуулсан бөгөөд хэрэглэгчдэд мэдээллээ хянах илүү их боломж олгохыг зорьсон гэжээ.

Хэрэглэхээ больсон аппаа бүртгэлтэй чигээр нь устгах нь тийм ч муу зүйл биш. Гэвч энэ сонголтоор ямар өөрчлөлт гарч болохыг хэлэхэд эрт юм. Ямар ч байсан та цаг ямагт хэрэглэгч хэвээр үлдэхгүй гэдэг нь "бяцхан" эрх чөлөө. Мөн апп-тай холбоотой гомдол санал тэмдэглэх товчлуур “App Store” хуудсуудад үүсчээ. Уг функцийг одоогоор Австрали, Канад, Шинэ Зеланд, АНУ-д ашиглаж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: ENGADGET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж