Палестин Израильтай энх тайван тогтооход бэлэн гэлээ | News.MN

Палестин Израильтай энх тайван тогтооход бэлэн гэлээ

Палестин Израильтай энх тайван тогтооход бэлэн гэлээ

Палестин Израильтай энх тайван тогтооход бэлэн гэлээ

Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас болон Египетийн Ерөнхийлөгч Абдель-Фаттах аль-Сиси нар Израильтай энх тайван тогтоох асуудлаар Лхагва гаригт утсаар санал солилцжээ.

Палестины албан ёсны мэдээллийн “WAFA” агентлагийн мэдээлснээр Аббас АНУ, ОХУ, ЕХ, НҮБ-ын ивээл дор Ойрхи Дорнодод энх тайван тогтооход бэлэн байгаагаа илэрхийлсэн аж.

Аббас “Палестины бүх нутаг дэвсгэрт энх тайвныг тогтоохын тулд Израилийн армийн цэргүүд болон ард иргэдийн зүгээс палестинчуудын эсрэг хэрэгжүүлж буй дайралтыг зогсоох шаардлагатай байна” гэжээ.

Мөн Аббасын тодорхойлсноор Египет нь Палестин улс болон ард түмнийг тууштай дэмжиж ирсэн орон аж. Тус улс Палестиныг чөлөөлөх байгууллагыг Палестины ард түмнийг төлөөлөх цорын ганц, хууль ёсны байгууллага гэж үздэг байна.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-07 45.151.167.10

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж