Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас болон Египетийн Ерөнхийлөгч Абдель-Фаттах аль-Сиси нар Израильтай энх тайван тогтоох асуудлаар Лхагва гаригт утсаар санал солилцжээ.
Палестины албан ёсны мэдээллийн “WAFA” агентлагийн мэдээлснээр Аббас АНУ, ОХУ, ЕХ, НҮБ-ын ивээл дор Ойрхи Дорнодод энх тайван тогтооход бэлэн байгаагаа илэрхийлсэн аж.
Аббас “Палестины бүх нутаг дэвсгэрт энх тайвныг тогтоохын тулд Израилийн армийн цэргүүд болон ард иргэдийн зүгээс палестинчуудын эсрэг хэрэгжүүлж буй дайралтыг зогсоох шаардлагатай байна” гэжээ.
Мөн Аббасын тодорхойлсноор Египет нь Палестин улс болон ард түмнийг тууштай дэмжиж ирсэн орон аж. Тус улс Палестиныг чөлөөлөх байгууллагыг Палестины ард түмнийг төлөөлөх цорын ганц, хууль ёсны байгууллага гэж үздэг байна.
Эх сурвалж: XINHUA
Холбоотой мэдээ