Швед 30-аас доош насныханд "Модерна" тарихыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2021.10.07-нд нийтлэгдсэн

Швед 30-аас доош насныханд "Модерна" тарихыг хориглолоо

Швед 30-аас доош насныханд "Модерна" тарихыг хориглолоо

Шведийн Нийгмийн эрүүл мэндийн агентлаг зүрхэнд ховор тохиолдох гаж нөлөөний улмаас өсвөр насныхны дунд "Модерна" вакцины хэрэглээг түр зогсоохоор болсноо Лхагва гаригт мэдэгдэв. Тодруулбал, зүрхний булчингийн үрэвсэл, перикардитын үрэвсэл үүсгэх эрсдэл хэвийн хэмжээнээс өндөр байгаа тул уг шийдвэрийг гаргажээ.

Тус агентлагийн мэдээлж буйгаар, энэхүү гаж нөлөө нь "Модерна"-гийн хоёр дахь тун хийлгэсэн залуу эрэгтэй болон өсвөр насны хөвгүүдийн дунд түгээмэл илэрч байгаа аж. Тиймээс 1991 он болон түүнээс хойш төрсөн хүмүүсийг "Модерна" вакцины тунд хамруулахгүйгээр болсон бөгөөд энэ нь арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

Өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын Өвчний хяналтын төвөөс өсвөр насныхан болон залуучуудын дунд миокардитын ховор тохиолдлууд илэрч байгаа нь вакцинтай холбоотой байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан юм. Улмаар энэхүү дүгнэлттэй холбогдуулан АНУ-ын Хүнс эмийн албанаас “Pfizer”,“Moderna” компаниудад холбогдох анхааруулгыг өгч байв.

Гэсэн ч тэд уг анхааруулгыг үл харгалзан, 12 болон түүнээс дээш насны америкчуудыг вакцинд эрчимтэй хамрагдахыг ятгаж байжээ. Гэхдээ Шведийн тархвар судлаач Андерс Тегнелл "Модерна" вакцины эхний болон хоёр дахь тун хийлгэсэн хүмүүсийг тэгтлээ сандрах хэрэггүй гэсэн юм. Тэрбээр “Эрсдэл үүсэх магадлал маш бага. Гагцхүү ямар шинж тэмдгээс болгоомжлох ёстойгоо мэддэг байх хэрэгтэй” гэжээ.

Шведэд Модерна вакцины эхний тунг хийлгэсэн 30-аас доош насны 81 мянга орчим хүн байгаа бөгөөд тэднийг тус вакцины хоёр дахь тунд дахин хамруулахгүй юм байна.

Эх сурвалж: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж