Улсын гуравдугаар төв эмнэлэг шинэ тоног төхөөрөмжтэй боллоо | News.MN

Улсын гуравдугаар төв эмнэлэг шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Улсын гуравдугаар төв эмнэлэг шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Улсын гуравдугаар төв эмнэлэг шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Улсын гуравдугаар төв эмнэлэгт өнөөдөр (2021.10.07) 8,38 тэрбум төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө. Нээлтийн ёслолд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч нар оролцож, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.

Тус төхөөрөмжийг Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Covid 19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл байдал хангах” төсөл, “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд олгожээ.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Төслийн хүрээнд Улаанбаатар төдийгүй орон нутаг дахь эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийг шинэчилж, эмч эмнэлгийн ажилчдыг сургалтад хамруулсан. Гуравдугаар эмнэлэгт хүлээлгэн өгсөн тоног төөхөрөмж гэвэл уушги орлуулах "Этмо" аппарат , сөрөг даралттай зөөврийн тэргэнцэр, өндөр урсгалтай хүчилтөрөгчийн аппарат, зөөврийн рентген аппарат, орны дэргэдэх эхо аппарат, сэхээн амьдруулах иж бүрэн аппарат гэх мэт 35 нэр төрлийн 250 гаруй тоног төхөөрөмж багтаж байна.

Тус төхөөрөмжийн шинэчлэлийг хийснээр эмнэлгийн дурангийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, сэхээн амьдруулах эмчилгээний хурд сайжирч, эмч мэргэжилтнүүдийн ажлыг хөнгөвчилж буй юм. Мөн энэхүү төслийн хэрэгжилтэд үнэтэй туслалцаа үзүүлсэн Дэлхийн банкны хамт олонд талархаж байна.

М.БАТЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-10-07 192.82.74.227

Энэ сайд даривтой арга хэмжээ авахгүй юмаа.Өмнөх сайд нь байсан бол арай өөр байх байсан байх даа.Өвчилсөн болон нас барсан хүнээ дэлхий дундажаас цөөхөн байгаа шүү Иймл байхаас өөр аргагүй л гээд байх юмаа. Энэ сайдаа сольж болдоггүй юм байхдаа.

Avatar

Зочин 2021-10-07 202.126.94.205

Танил талгүй бол нэг гуравдугаар эмнэлэгт хэвтэх болоиж байдаггүй нь харамсалтай юмдаа
Эмч нар нь улайм цайм мөнгө ярьж угтдаг
Хамгийн хүнлэг биш хүний төлөө биш эмнэлэгтэй улс Моонгол л байна
Авигаар амьдардаг эмнэлгүүдээ хэзээ цэгцлэх вэ САЙДАА

Avatar

Н 2021-10-07 202.55.188.40

Энэ хүн авлигаа баталгаажуулах гэж сайд болсон. Ер нь монголын төрд очсон хүмүүс албан тушаал нь өндөр тусмаа ард түмнийхээ эсрэг шийдсэн дайснууд байдаг.

Avatar

Зочин 2021-10-07 45.151.167.10

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж