Улсын гуравдугаар төв эмнэлэг шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2021.10.07-нд нийтлэгдсэн

Улсын гуравдугаар төв эмнэлэг шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Улсын гуравдугаар төв эмнэлэг шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Улсын гуравдугаар төв эмнэлэгт өнөөдөр (2021.10.07) 8,38 тэрбум төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө. Нээлтийн ёслолд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч нар оролцож, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.

Тус төхөөрөмжийг Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Covid 19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл байдал хангах” төсөл, “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд олгожээ.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Төслийн хүрээнд Улаанбаатар төдийгүй орон нутаг дахь эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийг шинэчилж, эмч эмнэлгийн ажилчдыг сургалтад хамруулсан. Гуравдугаар эмнэлэгт хүлээлгэн өгсөн тоног төөхөрөмж гэвэл уушги орлуулах "Этмо" аппарат , сөрөг даралттай зөөврийн тэргэнцэр, өндөр урсгалтай хүчилтөрөгчийн аппарат, зөөврийн рентген аппарат, орны дэргэдэх эхо аппарат, сэхээн амьдруулах иж бүрэн аппарат гэх мэт 35 нэр төрлийн 250 гаруй тоног төхөөрөмж багтаж байна.

Тус төхөөрөмжийн шинэчлэлийг хийснээр эмнэлгийн дурангийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, сэхээн амьдруулах эмчилгээний хурд сайжирч, эмч мэргэжилтнүүдийн ажлыг хөнгөвчилж буй юм. Мөн энэхүү төслийн хэрэгжилтэд үнэтэй туслалцаа үзүүлсэн Дэлхийн банкны хамт олонд талархаж байна.

М.БАТЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж