Гомдлын дагуу Д.Монголхүүг 30 хоног баривчилна

Хуучирсан мэдээ: 2021.10.07-нд нийтлэгдсэн

Гомдлын дагуу Д.Монголхүүг 30 хоног баривчилна

Гомдлын дагуу Д.Монголхүүг 30 хоног баривчилна

Прокуророос Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ. Гомдлын дагуу шүүх хурал зарлаж, асуудлыг авч хэлэлцээд, Д.Монголхүүг 30 хоног баривчлах шийдвэр гаргасан байна.

Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан Д.Монголхүүг цагдан хорих санал ирүүлснийг шүүх өчигдөр (2021.10.06) хэлэлцсэн. Улмаар шүүх хэрэгт авагдсан баримттай танилцахад "Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан” гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан буюу Д.Монголхүүг нэн даруй суллахаар болсон билээ. Прокуророос өнөөдөр Ерөнхий шүүгчид гаргасан гомдлын дагуу Д.Монголхүүг 30 хоног саатуулахаар болсон байна.

Иргэн Д.Монголхүү "Өнөөдөр иргэдийн эрх ашиг хог дээр үсэрч байна. Төр засаг нь иргэдээ үнсэнд хаясан шалз шиг байдалд хүргэсэн. Тэгэхээр одоо иргэд нь өөрсдөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг, төр засагтаа хяналтаа тавьдаг соёлыг суулгах хэрэгтэй. Би үүний төлөө л өдөр бүр талбай дээр гарч ирж байна. Эрх мэдлийн бүх төвлөрөл нэг талдаа гарчихаад байна. Иргэдээ хамгаалах сөрөг хүчний нөмөр нөөлөг ямар байдалд хүрээд байгаа билээ. Тэгэхээр биднийг хамгаалдаг нийгмийн байгууллага нэг талд гарч байгаа юм чинь иргэд нь өөрсдөө хяналтаа тавья, ийм соёлд суралцъя" хэмээн манай сайтад өгсөн ярилцлагадаа онцолж байв.

"NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөнөөс Засгийн газарт:

Covid-19-өөр нас барсан иргэдийн ар гэрийн өмнө хариуцлага хүлээж огцрох,

Covid-19 халдварт төрөөс зарцуулж буй төсвийг олон нийтэд нээлттэй харуулах,

Удаа дараагийн хязгаарлалт тогтоохгүй байх зэрэг шаардлагууд хүргүүлсэн. Тиймээс шаардлагад нь ямар нэгэн хариу өгөөгүй учир Засгийн газрыг огцрохыг шаардаж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж