2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 548,619,428 төгрөгийн үнийн дүн бүхий 1,894,222 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл усан зам" ХК (HUZ +15.00%) болон "Монгол дизель" ХК (MDZ +15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс" ХК (MIE -12.39%) болон "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC – 10.16%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 124,760 ширхэг нэгж эрхийг нийт 59,180,153 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын арилжаагаар 232 ширхэг бондыг 23,196,400 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 1.14 хувиар буурч, 40430.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,764,665,173,981.41 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ