"Хойд урсгал 2"-оор хийн үнийн өсөлтийг шийдвэрлэх боломжтой | News.MN

"Хойд урсгал 2"-оор хийн үнийн өсөлтийг шийдвэрлэх боломжтой

"Хойд урсгал 2"-оор хийн үнийн өсөлтийг шийдвэрлэх боломжтой

"Хойд урсгал 2"-оор хийн үнийн өсөлтийг шийдвэрлэх боломжтой

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак Германы эрх баригчид "Хойд урсгал 2" хий дамжуулах хоолойг ашиглалтад оруулснаар Европт үүсээд буй хийн үнийн хөөрөгдлийг шийдвэрлэх боломжтой гэж мэдэгдлээ. ОХУ-ын төрийн албан хаагч болон эрчим хүчний компаниудын дарга нарын уулзалтын үеэр энэхүү мэдэгдлийг хийсэн байна.

Цар тахлын нөхцөл байдлаас эргэн сэргэж буй Азийн улс орнуудад хийн эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нөөцийн хэмжээ багасч, улмаар үнийн хөөрөгдөл үүсээд байгаа билээ. Тухайлбал, хийн үнэ он гарснаас хойш бараг найм дахин өсч, Лхагва гаригт нэг мегаватт тутам нь 150 евро хүрсэн нь түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болжээ.

Новак уулзалтын үеэр "Одоогийн нөхцөл байдлыг нааштайгаар эргүүлэх хоёр үндсэн арга байгаа нь юуны өмнө Европын тал байгууламжийн ажил нь дууссан “Хойд урсгал 2”-т хий дамжуулах зөвшөөрөл яаралтай олгох" гэсэн юм. Гэвч энэхүү хоолой нь Европын эрчим хүчний салбарт Оросын нөлөөг нэмэгдүүлнэ гэж үзсэн АНУ-ын эсэргүүцэлтэй тулгараад буй.

Үүнээс гадна "Газпром"-ын цахим борлуулалтын платформ дахь хийн борлуулалтыг нэмэгдүүлснээр хийн үнийг бууруулах боломжтой гэж үзсэн байна. "Газпром" компани 2018 онд Европт хий худалдах зорилгоор уг платформыг байгуулсан ч наймдугаар сарын сүүлээс үйл ажиллагаагаа зогсоожээ.

Уулзалтыг даргалсан Ерөнхийлөгч Владимир Путин дээрх саналыг хүлээн зөвшөөрсөн ч Орос улс юуны өмнө дотоодын хийн хэрэгцээгээ хангах хэрэгтэй гэжээ. Газрын тосны аварга "Роснефть" компанийн тэргүүн Игорь Сечин уулзалтаар байгалийн хий экспортлох эрх хүссэн ч Путин ямар хариулт өгсөн нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-07 45.151.167.10

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Москва 2021-10-07 178.176.79.252

Лхагва гаригт нэг мегаватт тутам нь 150 евро хүрсэн нь түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болжээ.ГЭНЭЭ ХИЙГ М3 ХЭМЖДЭГ ЮМ ДАА

Avatar

Ойном 2021-10-07 202.9.46.217

Сая Youtube дээрээс ЧП в Европе: Китай назло ЕС скупил ВЕСЬ газ России гэсэн бичлэг үзлээ. Монголоор дамжуулан тавих хийн хоолойн зураг төслийн ажлыг энэ онд багтаан дуусгах гэнэ. Нэр нь Сила Сибири-2 биш "Союз-Восток" гэж байна. Жилд 50 мянган тонн хий дамжуулах хүчин чадалтай хоолой Оросын эутгаар 2 мянга гаруй километр туулаадд Монголын нутгаар 600 км үргэлэилж Хятадын хил дээр очно гэнэ. Энэ мэдээ үнэн бол манайд ч олон талын ашигтай юм даа.

Avatar

Зочин 2021-10-07 103.57.93.68

"Умардын урсгал" гэж хэлдэггүй билүү?

Avatar

Зочин 2021-10-07 192.82.73.105

Европ-д үзүүлэх оросын нөлөө гэж юу байхав дээ.Энэ бол бараг хоосон үг.Хамгийн гол нь АНУ-ын зүгээс ОХУ-ын эсрэг тавих хориг, мөн Европын орнуудыгөөрийн эрхшээлд атгаж байх боломж сулрна л гэж үзэж байгаа б**х.Гэхдээ энэ нь хэрэгжихэд хэцүү болжээ.Европ тэр чигээрээ бүр Англи улс хүртэл түлшний хямралд орж,үйлдвэрлэл нь саатаж,үйлдвэрүүд нь зогсож,ард иргэд өвлийг давахад туйлийн хүндрэл үүссэн талаар л мэдээлээд байна.Улс орон бие биенээ үзэн ядвал ямар ч хүндрэлтэй учирч болзошгүй..

Avatar

orosoos mash ih hamaaraltai shuu.. 2021-10-07 103.212.119.212

chi medehgui hvn bainaa. evropiin hiin 40 hubiig oros uls ogdog busadiig amerik katar aljir azerbaijen ulsuud ogdog yumaa. orosiin hii hooloigoor irdeg tul mash hyamd taraahad asuudalgui bol busad oronoos tankereer irdeg shingervvlsen hii ni tegeed ternimald buuj dahij taraah gej boon zardaltai baidag yumaa.tegeed orosuud urt hugatsaanii togtvortoi geree baiguuldag.germand hiigee 296 dollaraar ogdog bol odoo birjd ni 1200 dollar bna.orosoos bol ihenh uls ni hamaaraltai shuu..tankeriin h

Avatar

Зочин 2021-10-07 103.14.37.4

Хийг тонн тутмаар үнэлдэг байх, эрчим хүчийг улс орнууд бол мегаваттаар үнэлж байгаа байх, Энергийн эх үүсвэр 2 юм л хольж хутгаж орчуулаад байх шиг

Avatar

Зочин 2021-10-07 107.127.39.54

Шатдаг хийг 1000 шоо метр-ээр хэмждэг юм шиг байна

Avatar

chi bas hudalaa yriaad bnaa tonnoor gej.. 2021-10-07 66.181.188.109

tonnoor bish kub metereer hemjdeg l dee.. ene setgvvlch tsahilgaanii hemjdeg megawatt vne-iig helsen bnaa.. harin evropd hiin vne 1 kub meter 1200 dollar bnaa nederlandiin birj deer ni. nederland uls olborololt hiideg grongenn mujd ni gazar hodolood bgaa tul olboroltoo bagasaad bgaa.norvoge uls olboroltoo nemehgui gesen.harin amerikuud hiigee arai ilvv vneer aziin ornuud zarj bna..katar ch gesen yg tegej bna.aziin ornuudiin hiin hereglee asar ih nemegdej bga. orosuud lhiigee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж