Бэлгийн дарамтын хохирогчийн нэрийг хайсан хүнийг “Google” даруй бүртгэж авдаг

Хуучирсан мэдээ: 2021.10.07-нд нийтлэгдсэн

Бэлгийн дарамтын хохирогчийн нэрийг хайсан хүнийг “Google” даруй бүртгэж авдаг

Бэлгийн дарамтын хохирогчийн нэрийг хайсан хүнийг “Google” даруй бүртгэж авдаг

Цахим хайгуулын “Google” платформ бэлгийн дарамтын хохирогч болсон хүний нэр гэх мэт сэжигтэй түлхүүр үгээр хайгуул хийсэн хүний мэдээллийг нэн даруй бүртгэн авч, хадгалдаг нь санамсаргүй байдлаар задарчээ. Тухайлбал, “Google” компанийн түлхүүр үг хянах бодлогын дагуу хохирогчийн нэг гэх мэт сэжигтэй түлхүүр үг хэрэглэсэн хэрэглэгчийн бүртгэлтэй мэдээлэл, IP хаяг гэх мэтийг тэр даруй бүртгэн авдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд цагдаа нарт ашиглуулдаг аж.

Жишээлбэл, 2019 онд Висконсин мужид болсон хүн хулгайлах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд эрх баригчид хохирогчийн нэрээр хайгуул хийсэн бүх хүний мэдээллийг “Google”-ээс шаардан авч шалгажээ. Үр дүнд нь цагдаа нар үе үе дахин дахин хохирогчийн нэрийг нэг компьютерээс тогтмол хайж байсныг олж мэдэн баривчилж байсан аж.

Мөн 2018 онд болсон цуврал дэлбэрэлтийн дараа цагдаа нар сүүлийн хоёр сард тэсрэх бөмбөг бүтээх тухай хайсан бүх хүний мэдээллийг “Google”-ээс авч шалгаж үзсэн байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж