Цагаатгагдсан Ю.Цэдэнбал | News.MN

Цагаатгагдсан Ю.Цэдэнбал

Цагаатгагдсан Ю.Цэдэнбал

Цагаатгагдсан Ю.Цэдэнбал

Ю.Цэдэнбал агсныг шүүхээс цагаатгажээ. Түүнээс өмнө түүний эхнэр А.И.Цэдэнбал-Филатоваг шүүх цагаатгасан юм. А.И.Цэдэнбал-Филатоваг цагаатгах гурван үндэслэлийг баримт тогтоогдоогүй гэж үзэн буцааж, харин түүнд олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгосон гэсэн үг.

Гэхдээ тэднийг шүүх биш нам нь хэлмэгдүүлсэн билээ. Ю.Цэдэнбалыг Монгол ардын хувьсгалт намын Төв хорооны 1990 оны VIII бүгд хурал түүнийг дарангуйлагч хэмээн цоллож намаас нь хөөсөн юм. Тэрхүү хуралд "Дарангуйлагчийг намаас хасаж, алдар цолыг нь хурааж, намын ариун нэрийг цэвэрлэе" гэж АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат (Анхны Ерөнхийлөгч) хэлж байсан нь “МАХН-ын ТХ-ны VIII бүгд хурал” (1990.173 дахь тал)-д тэмдэглэжээ. Монголын төрийг 44 жил удирдсан удирдагчаа буруутгах зүрх зоригтон ховор байсан ч Цэдэнбалыг 100 хувийн саналаар намаас хөөсөн тухай бүгд хурлын тогтоол гаргасан нь энэ нам асуудлыг хэрхэн шийдвэрлэж, санал хураалт гэж юу болдог байсныг гэрчлэх мэт.

Ю.Цэдэнбалын амьдралын тухай өгүүлэх  “Түүх мартахгүй” киног МАН-ын цогтой яруу найрагч, гишүүн Ж.Мөнхбат хийснийг бид үзсэн, харсан. Зураг авалт, ур чадварын хувьд өнөө цагийн киноны шүүлтүүрийг тэрхүү кино давж болох ч өнөө цагийн үнэт зүйлс, оюун санааны хувьд юу л бол. Товчхондоо социализмын үеийн тархи угаасан киноноос ялгарахгүй төдийгүй түүний хийсэн бүхнийг зөвтгөж, алдаа болгоныг өмөөрсөн нэг өнцгөөс харуулахыг зорьсон болохоос бүр ч явцуурсан нь ойлгомжтой.

Шүүхийн шийдвэрээр цагаатгагдсан учраас одоо Ю.Цэдэнбал шиг мундаг удирдагч, Монголыг бүтээгч, бүтээн байгуулалтыг түүчээлэгч гэж нам нь тоглолт хийх нь ойлгомжтой. Гэтэл хуучны түүх, бичлэгт бодит үнэнийг хэтэрхий гуйвуулж, өмч, үзэл санаа, амь бие, гэр бүлээрээ хэлмэгдэж зовсон хүмүүсийг, тэдний үр хойчийг яах юм бэ?

Энхрий хайрт намаа худал магтсан, долоосон, бусдыг нь харлуулсан, хавчсан хэрэггүй түүхийн бичлэгээ үргэлжлүүлэх үү?

Уг нь өнөө цагийн өнгөн дээр МАН өөрсдийн санаачлагаар түүхээ бодитоор нь бичиж, уучлалт гуйж, 100 жилээрээ эх орончдын сүнсийг амирлуулах ажил хиймээр. Хоосон хийрхэл хэнд хэрэгтэй юм бэ? Ю.Цэдэнбал, Х.Чойбалсанг хүний хайлан, амилсан бурхан мэтээр аягласаар байх юм уу? Гэтэл тэд чинь нэг нь Орост дагаар орох өргөдөл бичиг, нөгөө нь гуч, дөчин мянгаар нь монголчуудыг хядах ажлыг гардан удирдсан байдаг. Үүнийг нь кино хийж, “Өөр сонголт байгаагүй” гэж доромжилсоор байх уу? Бид хэзээ түүхээсээ сургамж авч, түүнийг давтахгүй, тойрч гарахын төлөө учиртай улс төр хийх бол….

МАХН-ын Төв Хорооны 1984 оны VIII бүгд хурал Ю.Цэдэнбалыг амаа олохгүй магтаж байснаа зургаахан жилийн дараа дарангуйлагч гэж үзсэн шиг явдал одоо ч давтагдсаар л байдаг.

Ю.Цэрэнбалыг намаасаа хөөсөн, өмч, хөрөнгийг нь хураан авсан зэргийг цагаатгаж болох ч гэлээ түүхийн тавцанд ял, гавьяаг нь ялгаж салгах боломжийг олгох л хэрэгтэй. Зорсон юм шиг тархитай залуусаас өөрөөр сэтгэдэг нь бурууддаг нийгмийг хүсээгүй бол шүү дээ.

Нам нь шарилыг нь хүртэл авахгүй гэж байхад “Төр нь иргэнээ авахгүй юм бол арми нь маршалаа авна” гэж хэлсэн Ш.Жадамба генералаас ч ичих хэрэгтэй. Ю.Цэдэнбалыг цагаатгах нэг хэрэг. Харин хэн юу гэж бодох нь өөр хэрэг.

МАН матрын нулимс унагахаа зогсоогоогүй цагт хэлмэгдүүлэлт үргэлжилсээр л байна гэдгийг Ерөнхий сайдуудаа хорьж, хүчээр ял тулгасан ойрын жилүүдийн түүх ч харуулаад байх шиг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

RIP AH 2021-10-07 198.8.85.243

Ardchilsan nam kommunist daramtlaliin esreg yunii tuluu temtsej baisnaa martsan. Odontuya gej aav n Tsedenbaliin door ajillaj baisan bolohoor iim yum hiij baigaa. Namaasaa huuh heregtei shuu dee. Zarchim baihgui hugii nam boljee

Avatar

bii 2021-10-07 202.21.108.242

юу бичээд байгаа нохойн баас вэ чи

Avatar

зочин 2021-10-07 192.82.92.201

өөрийн хийж үзээгүй ажлаа болон бусдыг өөрийнхөө ухаанаар бүү шүүмжилж бай. түүхийг шүүхээсээ илүүтэй түүнээс сургамж авах хэргтэй. Геополитекийн хувьд манайх шиг орон өдий хүртэл тэсэж байгаа нь өмнөх үеийн удирдагч нарын гавьяа шүү. урваад ч болов хэлмэгдүүлээд ч болов улс орон маань өдий зэрэгтээ үлдээсэн улс орноо цаашид яах вэ гэдэг дээр санаа оноогоо ярихын оронд бие биенээ элдэв долоогоор муулж байгаа та нар хэр ухаантай чинь ойлгомжтой л байна. эвтэй байл да, залуусаа

Avatar

зочин 2021-10-07 202.126.88.193

Оросуудад Монголоо өгсөн тэнэгг өвгөн л байсан байна лээ шдээ .
Түүхийн хог дээр хаяаад л мартацгаа!!..

Avatar

батаа 2021-10-07 202.21.113.66

Тэр үеийн МАХН зүгээр л нэг нам биш харин төрийн дээр байсан. Намын шийдвэр л гарсан бол шүүхийн шийдвэрээс ч илүү хүчтэй байсан. МАХН-с хөөсөн нь эх орноос нь хөөж, хүний нутагт хорих үр дагавар бий болгосон шүү дээ. Цагаатгасан нь зөв байлгүй яахав

Avatar

Зочин 2021-10-07 103.57.93.114

Ардчилалынхаан та нарыг монголын ард түмэн үзэн ядах болсон хамгийн том шалтгаан бол эхнээсээ мордохын хазгай болж очиж очиж э****з хурлийзуудад монголын төрийг удаа дараа атгуулсан хар гай шүү дээ .

Avatar

Зочин 2021-10-07 139.5.219.44

Hahaha. Ene door baahan uvgun partisanuud commentljee

Avatar

Зочин 2021-10-07 202.126.88.44

1990 ардчилал гэж гарч ирсэн нөхдүүд одоо бүгд төрөөс төрсөн тэрбумтангууд болсон. Хувьчлалын нэрээр бүх салбарыг дампууруулсан, Тагнуулын төв газрыг үгүй хийсэн, ашигт малтмалаа гадны нөхдүүдтэй хуувилдаж үнэ цэнэгүй зарсан. 2008.07.01 өдрийн үймээн ашигт малтмалын салбарын золиос. Гол зохион байгуулагч нар нь Элбэгдорж, Магнай, Батзандан буюу АН. Тусгаар тогтнолыг минь авч үлдэж чадсан 2 гавьятан бол Чойбалсан, Цэдэнбал нар. Хятадын эрлийзүүд гаарч байна даа хөө.

Avatar

УЛААНГОМ 2021-10-07 122.201.31.7

Ингээд 1990-ээд
оны эхээр Бээжингийн талыг баримтлагчид ихээхэн хүчирхэг болж буцаж ирэн Цэдэнбалаас
урьдын өс хонзонгоо ёстой нэг авсан шиг авсан байна. Одоо тэд улам хүчирхэг болж байгаа
бөгөөд Бээжингийн ил далд дэмжлэгээр яваандаа монголын улс төр, эдийн засагт давамгайлах
байр суурьтай болох магадлал маш өндөр юм.

Avatar

zochin 2021-10-07 202.131.251.130

Tsedenbal tsagaadaj baigaa n os honzon avch hereg bish esregeeree bolj baigaa yum bish uu?

Avatar

УЛААНГОМ 2021-10-07 122.201.31.7

Оросын талыг баримтлагч бүлэглэл СССР-ын нөмөр нөөлөг доор 1990 он хүртэл монголын
эрхийг барьсан юм. Горбачев хятадтай харилцагаа сайжруулахын тулд монгол дахь ашиг
сонирхолоосоо татгалзаж буйгаа илэрхийлэн цэргээ татах шийдвэр гаргаснаа зарлаж
наймаалцсаны дараа Бээжин энэ бэлгийг монголчуудад хар авахуулалгүй хүлээж авахын тулд
нийгмийн шинэ үзэл бодол ярьсан хүчний дотор төлөөний улсуудаа шургуулан монголд
нөлөөгөө тогтоох үйл ажиллагааг тойруу замаар идэвхтэй явуулсан болов уу

Avatar

УЛААНГОМ 2021-10-07 122.201.31.7

Ялагдсан
улсуудыг ажил албанаас нь халж, нутаг заан суулгаж, шоронд хорьсон бөгөөд энэ нь одоо яриад
байдаг шиг “Эх оронч сэхээтнүүдийг хэлмэгдүүлсэн” биш ердөө засгийн эрхийн төлөө тэмцэлд
ялсан нь ялагдсанаа улам суларуулж, аюулгүй болгох арга хэмжээ авсан хэрэг байлаа. Оросын талыг баримтлагч бүлэглэл СССР-ын нөмөр нөөлөг доор 1990 он хүртэл монголын
эрхийг барьсан юм.

Avatar

УЛААНГОМ 2021-10-07 122.201.31.7

1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойш 10 гаруй жил бие биендээн өгч авахаа юмаан олж
ядаж байсан ах дүү 3 социалист улс 1960 оны эхээр муудалцсан юм. Ингээд хоёр их ахын
хооронд монголыг нөлөөнийхөө хүрээнд авч үлдэхийн төлөө ширүүн тэмцэл өрнөсөн байна.
Энэ нь монголын эрх баригдчын хүрээнд СССР-ын талыг баримталсан Цэдэнбалын бүлэглэл,
Хятадын талыг баримталсан Лоохууз нарын бүлэглэлийн хоорондын тэмцэлээр дамжин
явагдсан бөгөөд Москвагийн хүчтэй дэмжлэгээр Цэдэнбалын бүлэглэл ялсан юм. Ял

Avatar

Зочин 2021-10-07 103.229.121.221

Лоохууз гуйг хятадын талыг баримтлагч гэж одоо болтол боддог мал бичсэнийг бодоход энэ сэтгэгдэл бичсэн нөхөр тэртээх он жилд тархи толгой нь гацжээ.

Avatar

Зочин 2021-10-07 98.37.80.18

Uls eh ornii hogjiliig 40 jileer hoish tatsan hun dee

Avatar

Зочин 2021-10-07 202.126.88.44

Хүүхдүүд түүхээ унш!

Avatar

Зочин 2021-10-07 202.126.88.45

э****з, эх орноосоо урвасан хүний бодол

Avatar

BAATAR 2021-10-07 94.214.181.162

Mongolchuudiig orosiin olmiid morguulj chadaj baisan Tsedenbal gaviyatai gavyatai.40 jil shuu.

Avatar

1990 2021-10-07 202.9.46.190

МАХН- МАН одоо шинэ Цэдэнбалаа төрүүлэх сууриа л тавьж эхэллээ. Ард түмэн шинэ 1990 оноо хийх болохнээ!

Avatar

Зочин 2021-10-07 192.82.91.50

Tsedenbal guain Mongoliin shvvh shiitgeegvi shvv dee ! MAXH ni shiitgesen. Yahaaraa tvvniig shvvh tsagaatgadag bainaa !
Esvel bi buruu oilgood bna uu ?!

Avatar

Зочин 2021-10-07 192.82.91.50

Shvvh tsagaatgalaa l gej bichsen bna daa !

Avatar

Зочин 2021-10-07 45.151.167.10

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-07 64.119.24.86

Tsedenbal bol ekh oron gesen setgelgui oros gulug

Avatar

Зочин 2021-10-07 202.126.88.44

Хятадын э****з минь зүгээр байгаарай

Avatar

zochin 2021-10-07 66.181.176.230

Үхсэний чинь Ерөнхий сайдууд.Улсаа худалдсан,цөлмөсөн гэмт хэрэгтэн Баяр мэтийн хулгайчууд шоронд орох юм хийгээд л ороо биз дээ.Юун хэлмэгдээүлэлт.Тарвсан гайг нь Монголчууд еийн үед мартахгүй нь лавтай.даг Ийм бузаруудыг.

Avatar

Зочин 2021-10-07 202.9.46.252

Цэдэнбал гуай Лхавасүрэн генералын гавьяаг булааж амьдад нь их доромжилсон байдаг даа. Говь хянганыг туулсан киноны Цэдэнбалтай хэсэг/Төмөрбаатарын тоглосон/ хуурамч. мөн ч олон хүмүүг хэлмэгдүүлсэн дээ. Малыг хурааж ард түмнээрээ люмпен пролетари болсон. Хөрөнгөө алдсан олон ч айлын удам эргэж сэхэхээргүй болждээ.

Avatar

Зочин 2021-10-07 202.9.40.194

Цэдэнбал өөртөө маш их газар, бас хэд хэдэн ашиглалтын лиценз авч гадаад оронд том том эдлэн газартай байж улсын төсвөөс хэдэн их наяд төгрөгийг хувьдаа авсан гэж огт ярихгүй юм. Гэтэл 1990 оноос хойш төрийн том албан тушаал хашсан бүх хүн хагартал баяжиж гадаадад үнэтэй үнэтэй эдлэн газартай болсынг харж байна. тэдний хажууд Цэцдэнбал тэнэг хүн байсан юм болов уу. АН-ынхан түүнд ийм тэнэг болохоор нь маш их дургүй байдаг бололтой

Avatar

Зочин 2021-10-07 64.119.24.199

АН Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн болж бн уу? кккк. АН Цэдэнбалыг Москвад хорьсон болж байх шив дэ.

Avatar

irgen 2021-10-07 122.201.22.24

ene neg erguu dagsh amitnii gar hul bolson yum bichdegee bolichihmoor yum,yugaa ch medhgui baij bichih dyrtai gulug u de

Avatar

Зочин 2021-10-07 84.241.205.30

Zuv, oilgoj unshihiig hicheel irgen mini, tanii helsneer ene " "gulug" zuviig l uguulsen bnashdee

Avatar

Зочин 2021-10-07 192.82.73.105

Ю.Цэдэнбал дарга бол хоцрогдлын туйл, үгээгүй ядуу Монгол орныг ёстой тэр харанхуй бүдүүлэг,шавар намгаас татан гаргаж, цэцэглэн хөгжүүлж,дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад асар их үүрэг гүйцэтгэсэн гавьяатай хүн.Одоогийн залуус,энэ хүний ачаар сурч хүмүүжиж ,эрүүл чийраг ,эрдэм мэдлэгтэй иргэн болж сайн сайхан аз жаргалтай амьдарч байгаадаа талархах ёстой.Дарангуйлал ч гэж дээ. Улс орноо урагшлуулахын тулд шахаж шаардаж захиргаадаж,болохгүй нэгнийг тэр үеийн хуулийн дагуу шийтгэнээ.

Avatar

Зочин 2021-10-07 192.82.73.105

Харамсалтай нь 1990-ээд онд ардчиллын дүр эсгэсэн хэсэг бүлэг хүмүүс гарч ирж,улс орноо сүйтгэж, үйлдвэр аж ахуйн газруудаа нурааж,олонх иргэдээ ядууруулж,өөрсдөө цүдийсэн. Одоо шунал нь бүүр нэмэгдэж, гадаадын хөрөнгөтөнүүдтэй нийлж, хөрсөн дорх баялагаа ухаж,сэндчиж,улс орноо жинхнээс нь хайр найргүй хоосолж байх шиг байна.

Avatar

Зочин 2021-10-07 64.119.24.199

ха ха. нөгөө л ярьдаг юмаа ярьж бн уу? Цэдэнбалыг хэн намаасаа хөөсөн юм бэ? Элбэгдорж уу? Хэн Москвад хорьсон юм бэ? Бат-Үүл үү?

Avatar

baba 2021-10-07 103.229.123.64

Цэдэнбалын дарангуйлагч, хэлмэгдүүлэгч байсныг нь цагаатгах ёсгүй.

Avatar

Зочин 2021-10-07 192.82.70.33

Цэдэнбал 44 жил төр барьсан гэж ярьж бичдэгээ больчихоо.Одоо сүүлдээ бүр үнэн болоод хувирчихлаа.Х.Чойбалсан,Ж.Самбуу юу хийж байсан юм бэ?Цэдэнбалын цай зөөдөг байсан юм уу?Тусгаар тогтнол улс ёс оо авч үлдэх гэж зүтгэснийг нь дарах мартуулах хэнд ашигтай вэ?

Avatar

Зочин 2021-10-07 192.82.69.3

40жил энэ улсыг удирдахдаа ядаж л улсынхаа нийслэлийг нүхэн жорлонгоос нь салгаж чадаагүй л удирдагч ш дээ. Тэхэд дайны хөлд нэрвэгдэж хот суурингууд аа газартай нь тэгшлүүлсэн зүүн европын улсууд 20 жилийн дотор л хот суурмнгуудаа босгосон байдгийн

Avatar

иргэн 2021-10-07 62.55.205.86

Энэ хүнийг ямар байсныг Лоохууз гуайн ярилцлагуудаас хараарай. Тэр үед Саарал ордны цэвэрлэгч хүртэл Увсынхан байсан гэдэг.

Avatar

aagii 2021-10-07 66.181.183.77

Мундаг хүн. Хэцүү цаг үед улсынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлж, хил хязгаараа маргаангүй болгон боловсрол эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй гээд салбар бүрт том амжилтад хүргэсэн хүн.

Avatar

Зочин 2021-10-07 64.119.24.199

Орост нэгдэе гэж өргөдөл хэн бичсэн юм бэ? Элбэгдорж, Бат Үүл хоёр уу?

Avatar

Зочин 2021-10-07 192.82.78.199

Тэр хоёр Хятадад нэгдэе гээд ярьж байсан үнэн түүх бий

Avatar

Zochin 2021-10-07 185.69.144.7

Minii duudlsanaar bol 6 udaa Oros-d Mongoliig negtgeh gej oroldson urvagch shuu dee. Tusgaar togtnoloosoo uravhaas oor yamar tom urvalt baidiiinn? 100 erhem nevtruulegeer nariin bicheg baisan hun n batalj bn lee shdee.

Avatar

зочин 2021-10-07 103.57.93.130

ТҮҮХ ТҮҮХЭЭРЭЭ Л ҮЛДДЭГ. ТҮҮХИЙГ ХЭН Ч БАЛЛУУРДАЖ ЧАДДАГГҮЙ БОЛОХООР ЦЭДЭНБАЛЫН АЛДАА, ОНОО,
АЛДСАНААСАА ИЛҮҮ ЭНЭ ТУСГААР УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХИЙСЭН БҮТЭЭСНИЙГ, ХИЧЭЭН ЗҮТГЭСНИЙГ ХОЙЧ ҮЕ МЭДЭХ Л БОЛНО. ШҮҮХ ЗӨВ, ҮНДЭСЛЭЛТЭЙ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА.

Avatar

Зочин 2021-10-07 64.119.24.199

МАН энэ хүнийг намдаа сэргээж авна биз, юун "цагаатгах" гсн сүртэй үйл ажиллагаа явуулдаг юм бэ, Жинхнээсээ буудуулж, шоронд тамлуулж, бүх өмчөө хураалгасан хүмүүсийг яах юм бэ? цагаатгах уу?

Avatar

Зочин 2021-10-07 202.179.27.59

Tsedenbal Filatova 2 uursdiin sanaachlagaar mash ih zuil hiij buteesen bdg. Baabariin helsneer ulsiin munguur. Zarim mungu n uren taran bolson beleg selt huleen awalt ih hiudeg bsan gj. Zar ter yahw. Harin ulsaa orosiin bureldehuun heseg bolgoh geed bdan n hachin um. Enhsaihan tavantolgoig shinhuad uguh gd bsniig bodwol tom hereg uma.

Avatar

Зочин 2021-10-07 124.158.69.80

Нэг мангар өвгөнийг сүйд болон өргөмжлөх хэрэггүй. Монголоо гэсэн сэтгэлгүй балай байсан ш дээ. Наадмын маргааш Сочи
яваад бүүр намар болсон хойно ирдэг байсан. Бараг 3 сар амардаг дарангуйлагч байлаа. Зөвхөн үнэнийг бич.

Avatar

Зочин 2021-10-07 66.181.186.73

Түүхийг үнэн мөнөөр нь бичих хэрэгтэй. Доорх хүнтэй санал нэг байна. Одоо хүртэл дунд сургуульд Монголын 20 зууны түүхыг худал хуурмаг дүүрсэн хуучин түүхээр заадаг юм шиг байгаа юм. Цэдэнбал бол бурхан ч биш, буг ч биш. Хосгүй сайн сайхан, ховор хүн ч байгаагүй, бас адгийн амьтан ч байгаагүй. Алдаа оноотой л хүн байсан. Гай ч тарьсан, гавьяа ч байгуулсан. Аль алинийг нь гол нь үнэнээр нь гаргаж, бичиж, хойч үедээ ҮНЭН түүх үлдээх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-10-07 67.81.184.102

Чойбалсан,Цэдэнбал,гэсэн алуурчид, дарангуйлагч нарыг цагаатгаж б.гаа нь Монголын тэдний гараар хэлмэгдсэн хүмүүсийг болон тэдний гэр бүлийнхэнийг доромжилж байгаа гэмт хэрэг мөн

Avatar

Зочин 2021-10-07 122.201.21.216

Цэдэнбол болон Монголын бусад удирдагчид бүгд л алдаатай оноотой байсан. Тэр болгоныг хэт их сайшааж магталгүй бас муутгаж үгүйсгэлгүй хийсэн болгоныг нь тухайн цаг үеийн гадаад дотоодын улс төрийн нөхцөл байдалтай нь холбон бодитоор нь бичиж хойч үедээ үнэнийг л дамжуулах хэрэгтэй юм. Үүнээс дараа үеийнхэн сургамж авч улс орноо, тусгаар тогтнолоо авч явах арга ухааныг олох юм.

Avatar

Г 2021-10-07 202.179.26.236

энд хуцаж байгаа нөхдүүдэд ганцхан юм хэлье. Хятадаас салгахад зүтгэж, улс байгуулж, ямар харанхуй бүдүүлэг феодлын хоцрогдсон нүүдэлчдийг орчин үеийн улс болгож, бичиг үсэгт тайлж, хүн амаа өсгөж, соёлжуулж хөгжүүлсэн, нүбд элсүүлсэн энэ гавьяаны эсрэг албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэгчидийг хэлмэгдэгч нэр өгөөд баатар болгох нь тэнэг хэрэг. Ямар ч төрд эсрэг дайснаа нухчин дардаг нь хүн төрлөхтөний төр улсын түүхийн нэг бдаг үзэгдэл юм.

Avatar

Moscow vsemu Golova -Vremya Bilo-Da u seichas malo izmenilos 2021-10-07 104.34.130.183

Jadamba general ch gesen bas l Moskvagaas
Tsedenbalaa orshuulaa!! Gesen tushaal avj bj l
Tegej duugarsan shuu dee, unendee bol.
Tsedenbal mongolin marshal ZHU -in general
Pensi tetgever, hangamj avch bsn.

Avatar

Зочин 2021-10-07 122.201.21.216

Одоо бид худлаа хийрхэлгүй, түүхээ үнэн зөвөөр нь бичих цаг ирсэн. Үнэн бодитой болсон юмыг яг тэр хэвээр нь бичих хэрэгтэй. Тэгж бичигдсэн бол үнэн түүх. 2002 онд ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн түүхээ үнэн зөвөөр нь мэдэхгүйгээр ямар ч улс орон хүчихрэг байж оршин тогтнож чаддаггүй гээд оросын түүхийг үнэн зөвөөр бичихийг эрдэмтэн судлаачиддаа үүрэг болгосон байдаг. Түүнээс хойш бүтээсэн кино (АлтанОрд г.м), ялангуяа оросын түүхийн сурах бичгүүдийг үнэн зөв болгох ажил эрчимтэй хийгдэж байн

Avatar

shd-s 2021-10-07 103.10.20.196

Энэ хүн шиг хувь заяагаар монгол төрийг 44 жил удирдаад аваад явах хувь заяа /66.181.180.108/ сэтгэдэл бичигч чамд байхгүй . за. Чиний өнөөдөр амьдраад явж байгааг энэ хүний ач тус гэж бод. Тэгээгүй бол бэлгийн замын өвчинд нэрвэгдсэн ард түмний хүүхэд чи өрөөл татанхай амьтан байна. Энэ хүнийг муулах эрх монголын ард түмэнд байхгүй.

Avatar

Mergejilten 2021-10-07 104.34.130.183

Ingej dolginoj pyaldaga zan gargaj hreggui.
Tsedenbal Kremlin tushaal zaavraar, mungu sanhuugeer, Kremlin planaar Ulaan armiar hamgaaluulan Mongolig (udirdsan).
Udirdsan gej Bilegdlin helbereer.
Zuvloltin mergejilten buhnig meddeg bvdaa

Avatar

Зочин 2021-10-07 202.126.90.54

Цэрэнбатын тамгалж алсан цөлсөн, гэр бүлээр цөлсөн, үр удмаар хэлмэгдүүлсэн олон зуун шударга халх голдуу хүмүүс хэзээ цагаадах вэ?

Avatar

Зочин 2021-10-07 64.119.24.199

Цэдэнбалыг цагаатгаж бгаа юм чинь жинхэнэ эх орончдыг хэзээ ч цагаатгахгүй юм шиг байна.

Avatar

Зочин 2021-10-07 66.181.166.191

2026 он МАН-ын бага хурал дээр
-У.Хүрэлсүхийг МАН-аас хөөсүгэй. Тогтоолын төслийг 100 хувийн саналаар дэмжив

Avatar

оюутан 2021-10-07 59.153.112.189

энэ бичсэн юманд ямарч утга алгаа, юу гэж хэлэх гээд байгаа юм бэ зайлуул мэргэжилээ сайн эзэмшээрэй

Avatar

Анчин 2021-10-07 192.82.73.152

Сайн бичсэн байна, гэхдээ Жадамбаа генерал хэлсэн гэж үү..

Avatar

Зочин 2021-10-07 202.126.89.172

Хэлээгүй.ЖДҮмбээгийн Энхбаяр аавынхаа нэр хүндийг өргөх гэж л тийм яриа гаргасан. Хэрвээ үнэн л юм бол яг хэзээ хаана хэнд хандаж тэгэж хэлсэн тухай баримт байдаггүй шүү дээ. Хүү Энхбаяр нь өөрийнхөө хийсэн авлигын гэмт хэргийг далдлах гэж л тйим яриа гаргуулсан.

Avatar

Зочин 2021-10-07 202.126.89.72

Fuck you нөхөр Цэдэнбал:)

Avatar

Зочин 2021-10-07 66.181.180.108

Эх орноо Орост нэгтгэх гэж 3 удаа санаархаад бүтээгүй болохоор төрсөн нутаг Давст уул хавийг Орост шилжүүлсэн хүн. Одоо энэ хүний төрсөн нутаг ОХУ-ын Тува БНУ, Овюр кожуун, Дус-Таг гэдэг газар юм. Бид Тува хүнээр 40 жил улсаа удирдуулсан байна онигоо.

Avatar

OGL 2021-10-07 202.55.191.130

Uuchlaaraa minii unshij baisnaar bol Tsedenbal Davst uuliin engert ni bi tusrun bolkhoor ter gazar nutag Mongoliinkh baikh yostoi gej neg uulzalt deer yarisanaas bolj udalgui orsruu duudagdaad butsaj ireegui tuukhtei shuu.

Avatar

Зочин 2021-10-07 202.9.46.42

За битгий шалчганаад бай. 2 үзүүртэй зүү шиг юм бичих юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж