АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын бодлогын эсрэг одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены төрийн департмент АНУ-д чухам хэчнээн цөмийн зэвсгийн нөөц байдгийг илчилжээ. Төрийн департментын мэдээллээр АНУ-д нийт 3750 цөмийн цэнэгт хошуу байдгийн 2000-ыг нь өдгөө устгахаар бэлдэж байгаа аж.
Ийнхүү АНУ-ын цөмийн зэвсгийн нөөцийг ил тод болгосон нь Жо Байдены 2022 оны цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний бага хурлаас өмнө хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг хэсэг юм. Гэрээнд гарын үсэг зурсан бүх орон харилцан нэг бүрийнхээ үйлдлийг хянаж, шаардлага тавих заалттай аж.
Төрийн департмент энэ талаар “Улс орнуудын цөмийн зэвсгийн нөөцийг ил тод болгох нь гэрээгээр хүлээсэн үүргүүдийн нэг. Иймд байрлуулсан болон байрлуулаагүй, стратегийн болон стратегийн бус бүх цөмийн зэвсгийг тоолон мэдээлж, аюулгүй болгохыг зорьж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ