УОК-ын тушаал, журмууд Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогджээ | News.MN

УОК-ын тушаал, журмууд Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогджээ

УОК-ын тушаал, журмууд Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогджээ

УОК-ын тушаал, журмууд Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Б.Баялагмаа Улсын онцгой комисст хандаж “Улсын онцгой комиссын 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ны өдрийн 15 дугаар хуралдаанаар гадаад улсаас ирж буй нийт иргэдийг 21 хоногийн хугацаанд тусгаарлахаар гаргасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, хууль бус шийдвэрийн улмаас иргэн надад эдийн засгийн хувьд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэх гомдол ирүүлсэн байна. 

Гомдлын мөрөөр хуульд заасны дагуу шалгах ажиллагаа явуулахад Улсын онцгой комиссын даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаал болон холбогдох журмууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг зөрчсөн болох нь тогтоогджээ. 

Тиймээс Улсын онцгой комиссын даргад 2021 оны есдүгээр сарын 28-ны өдөр Covid-19-тэй тэмцэх үйл ажиллагааг зохицуулж буй нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан, дүрэм, журам зааврыг нэн даруй захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хуулийн хэрэгжилтийг хангах, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс иргэн Б.Баялагмаад учирсан хохирлыг нөхөн төлөх арга хэмжээ авах талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд 5/32 дугаартай шаардлагыг хүргүүлсэн байна. 

Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлэх үүрэгтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-10-07 202.126.88.229

yu ch ilreegui bhd ni 21, udurt 3000 shahaj bhd ni 7 honog, odoo delta geed surhii hurdtai tarhdag gj surjignechiheed tusgaarlahaa boliloo gdg ni tegeed shinjleh uhaanch, nuhtsul baidaltaigaa uyaldsan shiidver uu.

Avatar

Зочин 2021-10-07 45.151.167.10

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

иргэн 2021-10-07 66.181.191.251

Зөв зүйл болжээ. Хүний эрхийн үндэсний комисс нь ингээд цочирхон ажиллаад явчмаар байх юм. Төрийн албанд албан тушаалтны эрх ашиг сонирхолд зулгуйддаг байгууллагууд олширсноос иргэний эрхийг хамгаалдаг байгууллага институт байхгүй болсон мэт энэ үед хонгилын үзүүрт гэрэл асах шиг мэдрэмж төрж байна.

Avatar

Sagsuu novshiig shorond hii!!! 2021-10-07 192.82.91.28

Sagsuu Uhna Hurelsuhiin hoid dur boloh koronag dotoodod aldsan sagsuu patsaan eruul mendiin said asan sagsuu novshiig shorond hii!!!

Avatar

Зочин 2021-10-07 192.82.77.137

Гамшигийн үеийн нөхцөл байдалд амьдарч ажиллаж байна гэдгээ ухаж ойогодоггүй юм байхдаа. Энэ үед онцгой байдоын үеийн хууль үйлчилнэ. Хүний эрх, эрх чөлөө зэрэг элдэв юм чалчдагаа больж үзнэ үү.

Avatar

Зочин 2021-10-07 202.126.88.171

Тухайн үед тусгаарлалтаа шинжлэх ухааны үндэслэлтэй хийсэн бол өдийд коронаг алдахгүй байх бүрэн боломжтой байсан шд гадаадад гацсан иргэд УОК ыг шинжлэх ухааны үндэслэлгүй гаргаж байна ар өврийн хаалгаар тусгаарлалтын байрыг сонгож байга шинжилгээгээ авч чадахгүй байна гэж өчнөөн гомдол мэдүүлсэн тухайн үед улс гадаадад байгаа иргэдрүүгээ компанит ажил явуулж байсаншдэ

Avatar

Зочин 2021-10-07 192.82.64.208

Тухайн цаг үедээ зөв л байсан өдийд алийгаа алдсан байх байсан Цэц хэдийдээ хүний эрх дээдэлдэг болчихоов, хүний эрхийн комисс гэж зүгээр ямба эдэлсэн сонин газар юу хийдгийн битгий улс төржөөд бай энэ хоер байгууллага

Avatar

Зочин 2021-10-07 103.80.210.183

хэзээ хойно өнгөрсөн цагт мэдэж байгаа юм уу? хү н үхээд өвчтэй хүмүүс замаар алхаад явж байхад донгосохгүй юугаа хийж байсан л**** бэ.

Avatar

АРД ИРГЭД НЬ ЗӨРЧИЖ БОЛДОГ ХУУЛИЙГ ТӨР ЯАГААД ЗӨРЧИЖ БОЛДОГҮЙН БЭЭЭ ??? 2021-10-07 202.126.90.110

ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСГАА 2-УУЛАНГ НЬ АВРАМААР БАЙВАЛ ИРГЭД НЬ ХУВЬ ХУВЬДАА ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА БИЕЛҮҮЛЬЕ ??? АРД ИРГЭД ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА БИЕЛҮҮЛЖ ИРСЭН БИЛҮҮ ??? 2М ЗАЙ, МАСКАА ТОГТМОЛ ЗҮҮХ, ГАРАА УГААХ, БӨӨГНӨРӨХГҮЙ ГСН ДҮРЭМ ЖУРМЫГ АРД ИРГЭД ЗӨРЧСӨН Ш ДЭЭ ????????? АРДУУД ДАНДАА Л ЭРХ АШГАА ДАНГААР НЬ ЯРИХААС БИШ ҮҮРГЭЭ ЯРЬЖ БАЙСАН УДААТАЙ БИЛҮҮҮ ДЭЭЭ ????????????? ОДОО АРД ИРГЭДЭЭС ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА НЭХЭХ ЦАГ БОЛСООН ????????????

Avatar

Зочин 2021-10-07 66.181.161.96

Битгий ш** л гэе дээ.
Чи хаашааын хорвоогийн бүх Монголчуудыг хууль дүрэм зөрчиж байхыг харсан юм уу?
Бүх Монголчууд үүргээ биелүүлэхгзй байна уу?
Харин чиний өмгөөлөөд байгаа энэ л******д бүх хууль дүрэм, журмыг бидний нүдэн дээр улайм цайм зөрчиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж