"Дотоодод халдвар алдсанаас хойш гэрийн нас баралт 44 бүртгэгдсэн" | News.MN

"Дотоодод халдвар алдсанаас хойш гэрийн нас баралт 44 бүртгэгдсэн"

"Дотоодод халдвар алдсанаас хойш гэрийн нас баралт 44 бүртгэгдсэн"

"Дотоодод халдвар алдсанаас хойш гэрийн нас баралт 44 бүртгэгдсэн"

Нийслэлийн онцгой комисс (НОК)-оос яг одоо (2021.10.07) Covid-19-тэй тэмцэх ажил, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалт, мөн зарим аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд НОК-ыг ажиллах хүчээр дэмжих болсон талаар өөрийн байрандаа ээлжит мэдээллээ хийлээ. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.БЯМБАДОРЖ:

-Өнөөдрийн байдлаар нийслэлд 6443 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зургадугаар сарын давалгаанаас хойш халдвар 2.5 дахин нэмэгдсэн. Есдүгээр сарын 20-ноос 26-ны өдрүүдэд нэг өдөрт Улаанбаатар хотод дунджаар 3987 тохиолдол шинээр илэрч байсан бол өнгөрсөн долоо хоногт 3565 болж өөрчлөгдсөн. Өнөөдрийн байдлаар 39479 иргэн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Ор зохицуулах баг үйл ажиллагаа явуулж эхэлснээр хүнд өвчтөнүүдийн цаг алдах эрсдэл буурсан. Өмнө нь нийслэлийн хэмжээнд ор дэлгэсэн 46 эмнэлэг өөрсдөө өвчтөнөө хэвтүүлдэг байсан. Ийм үед яах аргагүй эмнэлгийн тусламж шаардлагатай иргэд цаг алдах асуудал гарч байв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа учраас эмнэлгийн орны эргэлт удааширсан, нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрсөн долоо хоногт 106 ор нэмсэн. Хэдийгээр нийслэлд 6000 ор бүртгэлтэй байгаа ч 6543 ор ажиллаж байна. Зарим эмнэлгүүд шаардлагатай бол оффисын өрөөгөө суллаж, ор дэлгэж байна.

2020 оны арван нэгдүгээр сараас хойш нийслэлд 44 иргэн гэртээ нас барсан. Суурь өвчтэйгөө мэдээгүй иргэд халдвар авсны дараа бие нь хүндэрч, нас барсан тохиолдлууд бий.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй байна. Харин Налайх дүүргийн насан туршийн боловсролын төв зайны сургалтад шилжсэн. Давхраараа зайны сургалтад шилжсэн ЕБС бий. 12-оос дээш насны хүүхдүүд вакцинд хамрагдсан тул нэг ангийн 3 хүүхдээс халдвар илэрвэл тухайн ангийг зайны сургалтад шилжүүлж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-07 45.151.167.10

>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

иргэн 2021-10-07 64.119.22.181

55 гэж байсан 11 нас баралтыг хааш нь хийж орхив.

Avatar

Зочин 2021-10-07 202.131.245.243

Ардын засаг бол хамгийн худалч ЗГ. Нэг ч үгэнд нь итгэхгүй байна. Хятад вакцины туршилтанд орсон болон 3-р тунгийн туршилтынхнаас аль болох холхон байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-10-07 103.212.119.25

Ajlaa hiij chadahgyi ene heden elii balai ymnuud ard tymneer togloj duusah ni. Huvin mashinaar yavj bolohgyi l geh ym, niitiin teevrin unaa ni haana baina, boon shahtsaldaan haldvar tarhaad. Yilchilgeeni gazruud boognorol yysgene geed l haah ym, tegsnee oorsdoo show zohion baiguulah ym. Irged oorsdoo haldvar hamgaallaa sain hii l geh ym, haldvar avsan esehee shalgah geheer PCR ni ajillahgyi l geh ym. Er ni yaah estoi ym be. Ergyytsen shiidver gargaad l neg ih huraldsan hymyys yr dyn ni “0”

Avatar

Fake news 2021-10-07 91.193.4.138

https://openvaers.com/covid-data

Avatar

Зочин 2021-10-07 193.9.112.52

та нар өөрсдөө тоолдог болохоороо тоогоо янз бүрээр хэлж тоглоод байна уу? үхэл тэгээд тоглоом уу? ердийн зүйл үү? зайлцгаагаарай муусайн хулгайч нараа

Avatar

ЭМ-ийн сайд чинь 55 гээд байна 2021-10-07 59.153.114.163

Энхболд Гэрийн нас баралт 55

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж