“DIGITAL NATION-2021”: Мэргэжлийн хяналтын байгууллагын бүх үйл ажиллагааг цахимжуулна

Хуучирсан мэдээ: 2021.09.17-нд нийтлэгдсэн

“DIGITAL NATION-2021”: Мэргэжлийн хяналтын байгууллагын бүх үйл ажиллагааг цахимжуулна

Мэргэжлийн хяналтын байгууллага “Digital Nation-2021” арга хэмжээнд оролцож  байна.  Арга хэмжээний үеэр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгодог зөвшөөрөл, мэдэгдэл, гэрчилгээ авах хүсэлтийг цахимаар газар дээр нь шийдвэрлэж, бизнес эрхлэгчдэд цахим системтэй ажиллах сургалт, зөвлөгөөг өгч байна. Мөн иргэдтэй хамтарсан хяналтын систем бий болгож өнөөдрөөс туршилтын ажлыг эхлүүлж байгаагаа танилцууллаа. Тодруулбал, иргэд, хэрэглэгчийн үнэлгээгээр ААНБ-ын эрсдэлийн оноог бий болгон байцаагч-шинжээч нар шаардлага хангахгүй газарт  цахим системээр хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм.

Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын байгууллага цацрагийн тусгай зөвшөөрөл, импортын мэдэгдэл, гэрчилгээ, тоног төхөөрөмжийн гэрчилгээ олгох зэрэг 54 үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбоод байна.

Цахим системээр цацрагийн үүсгүүр, рентген аппарат, тоног төхөөрөмжтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх 541 удаагийн хүсэлт хүлээж авсны шийдвэрлэх шатандаа яваа 79 хүсэлтээс бусдыг нь шийдвэрлэжээ.

“Дижитал шилжилт-иргэд, хэрэглэгчтэй хамтарсан хяналт”-ыг хэрэгжүүлж эхлээд буй Мэргэжлийн хяналтын байгууллага цаашид бүх үйл ажиллагаагаа цахимжуулах, зарим хяналт шалгалтыг онлайн хэлбэрээр хэрэгжүүлэх, нэгдсэн мэдээллийн системийг бий болгохыг зорин ажиллаж байна.

“Азийн их хүлэг” компанийн нягтлан бодогч Лхагвадулам:

Манайх цэвэр усны компани. Би igov.mn системд хэрхэн бүртгүүлэх талаар зөвлөгөө авах, танилцах гэж ирсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага бүх үйлчилгээгээ цахимд шилжүүлж байгаа нь их таалагдлаа. Байцаагч нар хүн нэг бүртэй тулж ажиллан, таблет ашиглуулан зөвлөгөө өгч байгаа учраас  маш сайн мэдээлэл авлаа. Ковидын үед ийм шийдэл гаргаж, цахимаар үйлчилж байгаа нь маш сайн жишиг гэж бодож байна.

 

 

 

“Траст трейд” компанийн чанарын албаны дарга Б.Цэндцэрэн:

Цахим системд бүртгүүлэх гэж ирлээ. Мэргэжлийн хяналтын байгууллага дижитал шилжилт хийн, үйл ажиллагаагаа цахимжуулж байгаа нь олон талын давуу талтай. Шуурхай байх, цаг хэмнэх гээд. Усны шинжилгээ өгье гэхэд заавал албан бичгээр хүсэлт гаргаад байхгүй цахимаар шийдвэрлүүлэх боломж бүрдэж байна. Мөн манай компанитай холбоотой ямар нэг мэдээлэл, зөрчил гарсныг, хэр үнэлгээтэй яваагаа  шууд ороод харчих боломжтой болж байна.

 

 

 

Намайг Билгүүн гэдэг. “Вино лоунж”-ын заалны ахлахаар ажилладаг. Манайх хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Өнөөдөр бүртгүүлчихээд, цахим гэрчилгээ авах хүсэлтээ өглөө. Дугаарлаад байхгүй, цахимаар үйлчилгээ үзүүлж байгаа нь үнэхээр амар байна. Цаг хэмнэсэн, бичиг цаас шаардаад байхгүй хялбар болсон байна.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж