Талибанчууд иргэдийн паспортыг буцаан олгохоор боллоо | News.MN

Талибанчууд иргэдийн паспортыг буцаан олгохоор боллоо

Талибанчууд иргэдийн паспортыг буцаан олгохоор боллоо

Талибанчууд иргэдийн паспортыг буцаан олгохоор боллоо

Афганистанд иргэдийн бичиг баримтыг буцаан олгохоор болсон тухай мэдээ гарсан даруйд Кабул хот дахь паспортын хэлтсийн гадна өчигдөр хэдэн зуун иргэн цугларчээ. Ийнхүү паспортын хэлтэс иргэдийн хөлд дарагдаж, эмх замбараагүй байдал үүссэнээр Талибаны харуулын албаныхан иргэдийг хүчээр зохицуулах гэж оролдсон байна.

Өнгөрсөн наймдугаар сард өмнөх засгийн газар унаж, Талибаны дэглэм тогтсонтой холбоотойгоор иргэд эх орноосоо ихээр дүрвэх болсон юм. Энэхүү хөдөлгөөнийг сааруулах үүднээс Талибаны зүгээс иргэдийн паспортыг хурааж аваад байжээ. Гэвч иргэд ийнхүү цугларсны дараа Талибаны албаны хүмүүс паспортыг Бямба гаригаас нааш олгохгүй гэж мэдэгдсэн аж.

Өргөдөл гаргагч Махир Расоли "Би энд паспортоо авахаар ирсэн. Гэвч та нарын харж байгаачлан систем ажиллахгүй байгаа зэрэг олон асуудлаас болж өнөөдөр бүтэхгүй боллоо" гэж паспортын хэлтсийн гадна “Reuters” агентлагт ярьжээ. Паспортын хэлтсийг хариуцаж буй Талибаны албаны хүмүүс энэ талаар тайлбар хийхээс татгалзсан байна.

Ган гачиг тохиолдсон, Covid-19 цар тахал тархсан зэрэг хүнд үеүдтэй тулгараад байсан Афганистанд "Талибан" бүлэглэл хяналтаа тогтоосноор ядуурал, өлсгөлөн улам бүр газар авчээ. Сүүлийн саруудад тус улсаас нийт хагас сая хүн дүрвэсэн талаар НҮБ-аас мэдээлсэн юм. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ, сургууль, эдийн засгийн тогтолцоо нуран унах аваас энэ тоо улам нэмэгдэнэ гэжээ.

Тиймээс паспорт тараах ажлыг Бямба гаригт эхлүүлж, өргөдөл гаргасан хүмүүст л олгоно гэж мэдэгдсэн ч паспортын хэлтсийг зорих иргэдийн хөл татраагүй байна. Тэд бетондсон ханан дээр зогсох албаны хүн рүү баримт бичгээ барин шавсан нь Кабулын олон улсын нисэх буудал дээр нүүлгэн шилжүүлэлтийн үеэр болж байсан нөхцөл байдлыг санагдуулсан аж.

Албаны хүн иргэдийг гэртээ харьж, Бямба гаригт эргэн ирэхийг зөвлөжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-07 45.151.167.10

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж