Засгийн газар сайд нартаа хариуцлага тооцно, гэхдээ | News.MN

Засгийн газар сайд нартаа хариуцлага тооцно, гэхдээ

Засгийн газар сайд нартаа хариуцлага тооцно, гэхдээ

Засгийн газар сайд нартаа хариуцлага тооцно, гэхдээ

Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын дарга Ц.Нямдорж өчигдөр гэнэтхэн гарч ирээд “Монголд ийм хүндрэл, бэрхшээл хавсарсан Засгийн газрыг би үзээгүй” хэмээн ам нээв. Ам нээв гэсний учир нь тэрбээр ЗГХЭГ-ын дарга болсноосоо хойш хэвлэлээр яриагүй, өнгөрсөн хугацаанд “чимээгүй” байсан юм.

Чухам яагаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэнэтхэн Ц.Нямдоржийг ам нээлгэх болсон нь анхаарал татах өнцөг.

Covid-19-ийн цар тахалтай холбоотойгоор Монгол Улс, дэлхий нийт ч хүндхэн цаг үеийг туулж буй. Үүнийг дээрээ ч, доороо ч ойлгож байгаа. Гэхдээ сүүлийн гурван сарын хугацаанд доороо гүйдлээ олохгүй гэхээс илүү дээрээ суудлаа олохгүй байгаа үйлдлүүд нь монголчуудыг бухимдуулав. Бүтэн хоёр жилийн хугацаанд цар тахалтай тэмцэж байгаа ч өнөөдөр ч шинжилгээ авах дараалал, халдвар авсан иргэддээ эмнэлгийн тусламж бүрэн үзүүлж чадахгүйгээс 44 амь гэртээ тасрав.

Covid-19-ийн цар тахлаас үүдэлтэй аж ахуйн нэгжүүд хаалгаа барих, ажилгүйдлийн түвшин буурах, халдвараас шалтгаалсан хил дээрх гацаа үнийн хөөрөгдөл үүсгэж, үндсэн монголчууд эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөлд байна. Цаашид цар тахал хэрхэн өөрчлөгдөх, эдийн засаг өсөх, уруудахаас олон зүйл шалтгаална. Энэ бүхэнд Засгийн газар, Эрүүл мэндийн салбарын хэрэгжүүлж буй бодлогын үр дүн.

Өнгөрсөн есдүгээр сард бид шатахууны хомсдол орж, Монгол Улс гэх айл гал алдах дөхөв. Шатахууны хомсдолд орж, иргэд нь хонон өнжин шатахуунд дугаарлаж, картын барааны үедээ эргэн очив. Үнэн хэрэгтээ улс нь 30 хоногийн нөөц хангах үүрэгтэй ч аж ахуйн нэгжүүдийнхээ бойкотод орчихсон, хоёр хөрштэйгөө ойлголцолд хүрээгүй учраас ийм нөхцөл байдал үүссэн. Энэ асуудал мөн л Засгийн газарт хамаатай.

Түлшний үйлдвэрийг нүүлгэх Засгийн газрын тогтоолоо хэрэгжүүлж чадаагүй, төсөв, цаг хугацаа алга хэмээн гэдийж суусаар түлшний үйлдвэр нь нийлүүлэлтээ хийж чадахгүй, ажилчид нь ажил хаялт зарлачихсан байгаа нь хэний буруу вэ. Цаг агаар хүйтрэхийн хэрээр сайжруулсан шахмал түлшний эрэлт нэмэгдэнэ. Гэтэл энэ үйлдвэрийг хариуцсан дарга нь “Үнэ хямдруулснаас болж бид алдагдалтай ажиллаж байна. Үнээ нэммээр байна” хэмээн үглэж зогсох. Зуны гурван сар амар тайван байсан дарга нар хүйтрэхтэй, намартай зэрэгцэн “гоншигонож” зогсох.

Энэ мэтчилэн төрийн хэрэгжүүлж, явуулж байгаа алдаатай шийдвэр бүхэнд Засгийн газар танхимаараа гэхээс илүү зарим сайд нар нь хариуцлага алдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох уу, танхимын сайд нартаа хариуцлага тооцох уу гэх яриа дэгдсээр ирсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар ч сайд нараас хариуцлага нэхэж ажиллахаа мэдэгдсэн. Улс төрийн хүрээнд яригдаж буйгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарыг огцрох сайдаар нэрлээд буй. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өчигдөр гэнэт гарч ирж, сайд нарт хариуцлага тооцох асуудлыг нухацтай авч үзнэ гэсэн нь одоогоор Засгийн газар сайд нараасаа “сугалахгүй” гэсэн санааг илэрхийлэв.

Хариуцлагагүй алдаа гаргаж, самгардаж байгаа нь үүсээд буй хүндрэл, бэрхшээлтэй холбоотой гэсэн үгийг хэлсэн нь ч учиртай. Засгийн газар огцрох цаг нь болоогүй, хариуцлага тооцох болоогүй гэдгээ Ц.Нямдоржоор дайв.

Мэдээж Засгийн газар тогтвортой байх нь зөв боловч хариуцлага алдаад байгаа сайд нарынхаа толгойг илээд хэр удаан явах вэ, энэ Засгийн газар.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-07 66.181.182.59

Болж бгаа юм бхгүй байхад хэдэн төрийн нарийн бичгүүдээ солиод өөрсдөө үлдэх л нүх ухаж бх шив дээ Яагаад Төрийн нарийн гэж Сайд нар нь хариуцлагаа хүлээгээч

Avatar

Зочин 2021-10-07 139.5.217.79

Засгийн газар социализм шиг нийгэм эдийн засгийг удирддаг бус улсын эдийн засаг,ард түмний амьдрал хэвийн үргэлжлэх угтвар нөхцөлүүдийг бүрдүүлж байх үүрэгтэй.Одоо илэрч байгаа хүндрэлүүд нь Монгол улс хөрсөн дээрээ буухаар юу хүлээж болох урьдчилсан сануулга юм.Нүүрс ,зэс, төмрийн хүдэр,жонш, алтаа Хятадын зах зээлд нөлөөлөх з****г болгож чаддаггүй юм бол Монгол улс эрх мэдэлгүй байнаа л гэж ойлго.Одоо Арай өлсөхгүй биз. Халамжаар оролдох цаг биш. Амьд гарах цаг.Тэр тусмаа Засаг төр.

Avatar

Зочин 2021-10-07 192.82.88.234

БОЛЖ БАЙГАА НЭГ Ч ЮМ ҮНЭНДЭЭ АЛГА ДАА.

Avatar

Zochin 2021-10-07 66.181.170.73

Ene Nyamdorj odoo tetgevertee garaachee. Ene yag olon ulsiin khemjeend garch bui uurchlult, shinechleliin khurdiig gyitsej ajillaj, ulsaa khugjyyllee yu. Zailaachee odoo. Khyykhdee khyrtel turiin tom alband chikhsen. Odoo boloo yum bishyy. Yasan idej uuj khanadaggyi yum.

Avatar

Буд 2021-10-07 192.82.75.118

Еронхий сайд яах вэ ажил хийдэггуй сайд нарыг зайлууллаа засагаа нэг шинэчилсэн дээр байхаа нэг л болохгуй бна битгий наад хэдээ хамгааллаа одоо болно шуу зайлуул

Avatar

Зочин 2021-10-07 66.181.181.142

Оюун-Эрдэнэ гэж шоунаас өөр юм сэтгэх, хийх чадваргүй, худлаа рекламдахаас цаашгүй хэрэггүй гар.

Avatar

Зочин 2021-10-07 202.9.46.65

Оюунаа Огцороо монгол улс сүйрлийн ирмэгт хүргэсэн хүүхэд одоо болноо

Avatar

Зочин 2021-10-07 202.21.98.238

ОЮУЛЗГАНА ОГЦОР!!!

Avatar

Зочин 2021-10-07 45.151.167.10

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-07 202.9.46.252

ЗГаа хайцаалаад өнгөрч болно. Хүнд үед солихгүй тогтовортой байлгана гэх нь эрх барьж буй хүмүүсийн хувьд зөв л байх. Гэхдээ мэдлэг мэргэжил ур чадвар нь хүрэхгүй хүмүүсийг энэ чигээр нь байлгасаар ард түмэн туйлдах үед тэр чигээрээ үрэгдэх бий дээ. Морьтийн хишиг гэдэг шиг тэр үед ялгахгүй л байх шүү. МАН л бол юүч хамаагүй арчаад л өнгөрнө шүү.

Avatar

Зочин 2021-10-07 202.126.89.208

Bers tugssun har mal … bi shudarga hun alban tushaald ochihgui gesen 5 nuhur bugd darga bolson odoo ard tumniihee esreg ard tumnee barij horiol bj bn. Iim l hunuust itgej jagssan ard tumen koronagaar uheed duusaj bn nogoo shudarga 5 harin zovlongoor zoolood ineegeed suuj bn . Iim l bn daa . Odoo uhaantai bai ard tumen min. Shunaltai nohduudiig darga said bolgoh gej huurtdagaa odoo bolioo

Avatar

Зочин 2021-10-07 192.82.75.118

Зов шуу дээ эртхэн шиг шоу хийдэг ажиллаа мэдэхгуй сайд нарт хариуцлага тооцоод явсан дээр шуу дээ засгийн нэр хунд унагаад бгаа шуу

Avatar

Зочин 2021-10-07 139.5.217.202

Уртнасан гэгч сайд биш саад шүү. Хүмүүсиийг дандаа пзд а гаар нь дууддаг гэсэн. Бацааны ЗГ тэнэг бүдүүлэг онгироо багир царайтай оюу ухааны сэжигтэй хүнэнцэрээр дүүрчээ. 5

Avatar

Зочин 2021-10-07 103.57.94.54

Дараагийн бялуу долоох хүсэлтэй цүнх баригчийн бүтэн арми бүүрч сул нөхдүүд бий байх шүү

Avatar

Цагаан баавгай 2021-10-07 103.57.95.33

Нямдорж шиг зуслангийн амбаартай, Зайсанд байгаа байранд зөвхөн цахилгаан, дулааныхаа мөнгийг төлөөд үнэгүй амьдардаг, телевизоргүй хүн байна уу. Байвал бичээрэй.

Avatar

Зочин 2021-10-07 43.242.243.11

10 jil ih deed surguuli tsetserleg kollejee karentilaachee hulgaichuudaa

Avatar

Зочин 2021-10-07 202.126.90.86

Nyamdorj doldoitoj bna. 90-96 ond yamar hetsuu bsniig martaa yu. Nohoi min

Avatar

ИРГЭН 2021-10-07 66.181.187.219

Төрийн албаны дунд шатанд мэдлэг чадвар доройхов ярьж хор найруулж сурч байгаа МАН дахь идээ бээр болох Ми-ийн бүлэглэлийнхэн санаатайгаар Засгийн газрынхаа эсрэг ажлын төлөө сэтгэлтэй сайдуудын эсрэг увайгүй явуулга явуулаад байгаам биш үү гэж түмэн олон хардаад байгаа гэнэ.

Avatar

popdolt 2021-10-07 59.153.114.129

Битгийн худлаа донгос Өөрсөдийнхөө чадваргүй атлаа булай явталтнууд аа бусдад тохох хэрэггүй. Энэ бүхэн чинь түмний нүдэн дээр ил байхад битгийн ард түмэн гэж сүржигнээ

Avatar

Zochin 2021-10-07 66.181.170.73

Odoo bolio. Buruu buruu busdiin buruu gedeg shig. Yu ch khiij chadakhgyi. Tegeed bolokhoo bolikhoor l Zorigiin khereg, Enkhboldiin buruu gekh yum. Odoo naad arga chin' yavakhaa bolisoon.

Avatar

иргэн Чулуунаатар... 2021-10-07 202.21.109.97

Нямдор болсоон ..худал ярьдгийг нь бүгд мэдсэн….нямдоржийн үгэнд орох күн…монголд ховор …. Авгайнхаа ТҮЦ гэдэг ДЭЛГҮҮРТЭЭ архи зараад сууж байвал өөрт нь өлзийтэй байх …тэр дөрвөд күн одоо болоош дээ…..

Avatar

Зочин 2021-10-07 66.181.161.56

Ajil hariutsan hurgan darga nartaa toostoo bodoh ni zuv. Oyunerdene zuv ajillaj b.gaa

Avatar

zochin 2021-10-07 202.179.25.158

Үнэхээр сайд нар ажлын туршлага, хурд алга төрийн албаны инстуц Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Занданшатар нарт алга гэж бодох боловч МАН дотороо аймаар хагаралтай зориуд дотроосоо ийм нөхцөл байдлыг шууд үүсгээд байгаа ч юм шиг тийм бол яах ч арга байхгүй төрийн албаны хуучин бурих мэргэжилтэн дарга нар байраа тавьж өгөөд, ажлыг сайн хийх шинээр эрч хүчтэй ажиллах боловсон хүчнийг авч ажиллуулах хувилбар энэ ЗГ-т гарч байна. Ажлын байраа дугай өгөх нь зөв байхаа. Хуучин бурхи мэр-н ажлаасаа уйдсан бна.

Avatar

зочин 2021-10-07 64.119.17.33

хөөрхий дөө хоолоо олж идэж байгаа суудлаас нь яах гэж огцруулах гээд байдын

Avatar

Зочин 2021-10-07 122.201.22.120

Хүрэлсүхийн оюун-эрдэнийг явуулахгүй бол асуудал улам хүндэрлээ.

Avatar

zdp 2021-10-07 216.38.195.77

shynal

Avatar

Зочиг 2021-10-07 192.82.68.151

Ичиг Ичиг ямарч улс төрийн соёлгүй ухамсаргүй ёс зүйгүй хүмүүсийг залуусыг МАН залж дээ нөгөөдүүл нь сандал суудал эрх ямбандаа хорогдоод босдоггүй ээ яана даа

Avatar

Зочин 2021-10-07 202.9.46.244

Ийм засгийн тэргүүнтэй байсан удаа түүхэнд байхгүй дээ. Нэг хоног ч байсан Монголд гай тарих хүн бол одоогийн Оюунэрдэнэ. Попрохоос өөр зүйл чадахгүй байна. Хүүхдийн тоглоомшиг л харагдаж байна. үүнийг эрт харахгүй бол монгол үндэстэн мөхлийн зам орох аюултай

Avatar

Зочин 2021-10-07 66.181.179.71

Elbegdorj gej urd zugiin garaltai hutgan uimuulegch baisniig ard tumen sanaj bgaa shuu!!!!!!

Avatar

Зочин 2021-10-07 64.119.29.217

Bugd ogstoroo ta nar hereggui

Avatar

Ogtsruulsan deer shuu !!! Burhan Chamaig Odoo bolno geed baigaa yum bishuu !!! 2021-10-07 202.9.40.82

Odoo L.Oyun-Erdene bolno ! Ajilaa Hiij Chadahgui Baigaan Ynen biz de !
Neget Ajilaa Hiij Chadahgui Baigaa yum chin Uuchlaarai Geed Uruu Ogtsrood odoo bolidoo geed buuj ugsun deer shuu !
Ene Zasagiin Gazariig – Ogtsruulahgui bol tsaashdaa byyrch Hyndren shuu de !

Avatar

Зочин 2021-10-07 49.0.158.86

Оюулзганатайгаа нийтээрээ огцор

Avatar

Иргэн 2021-10-07 202.9.46.60

Нямдоржыг өөрийг ньиулс төрөөс бүр мөсөн зайлуул

Avatar

иргэн 2021-10-07 66.181.191.251

Бүх цаг үеийн хамгийн муу Засгийн газар огцрох хэрэгтэй. Ганц нэг сайдыг огцруулаад хариуцлага тооцоод цааш явах засгийн газар биш байгааг бид бүгдээрээ харлаа үзлээ. Сайн муу гэж дүн тавих ямар ч боломжгүй илүү ноцтой Үндсэн хуулийн хямралд хүргэж болох алдаатай үйл ажиллагаанууд нь цаашид илүү ноцтой гажуудал үүсгэж болзошгүй байх тул цаг алдалгүй огцруулах шаардлагатай.

Avatar

Зочин 2021-10-07 202.126.94.99

Бух сайд нар нь болохгуй бна!!! Огцрох цаг хэдийнээ болсон. Ер нь энэ МАН-нд боловсон хучин гэж алга болжээ, нам харгалзахгуй мэргэжлийн хумуусээр засаг бурдуулж ажиллахгуй бол энэ намууд бутэхгуйнээ!!!

Avatar

Зочин 2021-10-07 103.229.123.238

Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж энэдээ. Хэт намчирхсан энэ системийг засаж, намуудыг цэгцлэхгүй бол Монгол улс дампуурлын ирмэг дээр байна

Avatar

Covid. Ruu buh buruug chihehee bolidoo. 2021-10-07 192.82.72.190

Mongold ene jil l namar uvul genet bolj bgaa bish namartaa benzin ih heregledeg, nuurs tulee hereglee nemegddge. Ni oilgomjtoi bsan.

Avatar

zochin 2021-10-07 202.9.40.106

Samarsaihanaa solihgui bol samarch duuslaa.

Avatar

Зочин 2021-10-07 103.212.119.25

Yaj sain ajillahav deetorin albig tsynh barigch, dagaj dalbaganadag hymyyseeree dyyrgesen ym chin. Darga ni ch ter, tsereg ni ch ter bygd medleg mergejleer dulimaghan, ajil amidralin turshlagagyi bolohoor elentsgee hiij chadahav hudlaa bie bienee hoorgoj poprohoos oor ym medehgyi baina

Avatar

Зочин 2021-10-07 103.26.193.188

АРДЫНХАА НАМД ХАНДИВАЛСАН МӨНГӨӨ ОЛЖ АВНАА Л ГЭНЭ Ш ДЭЭ ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН Ш ДЭЭ АЙН

Avatar

Зочин 2021-10-07 43.242.243.101

Дэлхий нийтээрээ, хүн төрөлхтөн тэр чигээрээ давагдашгүй хүчин зүйлтэй тулгараад байгаа ч гэсэн хамаагүй ээ, энэ Засгийн Газрын буруу мэтээр л олонд ойлгуулахын тулд дайраад, харлуулаад, гутаагаад янз бүрээр үзэж байгаад Огцруулчихвол ч Манай АН-д мөн ч олон талын ач холбогдолтой доо, 1. Дубайн гэрээг Монголд ашигтай болгох ажлыг зогсоож, Рио-гоос хахуульд нь олон зуун сая доллар авч цохино 2. Хураалгасан үйлдвэрүүд, орд баялгаа буцааж авах боломж гарна. 3. Хонгилчдоо авч үлдэнэ, Тэнгэрийн умдаг

Avatar

Corona show 2021-10-07 91.193.4.138

https://openvaers.com/covid-data

Avatar

зочин 2021-10-07 59.153.114.153

Бүгд мөнгө өгч сайд болсон огцруулж чадахгүйштээ

Avatar

ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСАГ 2-ОО АВРАХЫГ ХҮСВЭЛ ИРГЭДЭЭСЭЭ ХУВИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА НЭХЬЕ !!!! 2021-10-07 202.126.90.110

Эдийн Засаг, Эрүүл Мэнд 2-ууланг нь Аврамаар байдаг…Гэхдээ энэ 2-ыг хийхэд ИРГДИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА Хэрэг болоод байгаа, тэр нь их энгийн, МАСКАА ТОГТМОЛ ЗҮҮ, БҮҮ ТАЙЛ, ГАРАА УГАА АРИУН ЦЭВЭР САХЬ, 2М ЗАЙ БАРЬ. Гэтэл Иргэдийн ХЭНГГҮЙ ЗАН нь Дэндээд Горьгүй эээ …………

Avatar

Zocnin 2021-10-07 68.145.61.75

Mongoliig homorson togoo met bolgoj bgaa Oyun erdene iin zasgiin gazar ogtsoroocner

Avatar

зочин 2021-10-07 203.91.118.150

Улс орныг сүйтгэж дууслаа ш дээ, энэ малыг зайлуулаач ээ

Avatar

Зочин 2021-10-07 103.80.210.183

мал юм чинь нэг идэмхий нь идшиндээ хэрэглэ. бид бэлэглэсэн гээд бодчих.

Avatar

зочин 2021-10-07 193.9.112.52

Оюулзганыг огцруул, энэ зөрүүд тэнэгээр хийлгэх юмнууд чинь дуусаагүй байгаа юм уу. Улс орныг элгээр нь хэвтүүллээ ш дээ. Бослого хөдөлгөөн гарч энэ байтугай юм болох вий

Avatar

Зочин 2021-10-07 202.126.90.134

МАН чадамжгүй ЗГ-аа ядаж туршлагатай хүмүүсээр сольж чадахгүй юм бол хөл нь газар буухгүй байгаа Ерөнхийлөгч, УИХ-гаа хамт алга болж үзээрэй!!!!! Хүүхдүүд тоглом тоотой, толгой малгаатай шүү.

Avatar

Зочин 2021-10-07 49.0.142.82

Хамгийн чухал салбаруудын сайд нарыг солино гээд байгаа хүмүүс яавч эх орончид биш. Тэд алдсан гэж үү? Магадгүй л юм. Өвөл дөхөж байхад чухал салбаруудын толгойг сольж үймүүлэх нь хохирол л авчирна. Сайд, засаг солигдоход доод тушаалын ажилтнууд амралтаа авах шиг л цалгар назгай болдог. Ажил зогсох биш бүр хоцорч эхэлнэ. Хүмүүсийг ажиллах бололцоо олго. Битгий ээрч боороон хэл амаа билүүдээд бай.

Avatar

Буд 2021-10-07 59.153.113.158

Еронхий сайд аа наад хэдэн ажил хийдэггуй шоучин сайд нараасаа эртхэн салаад цааш явсан нь дээр дээ битгий эд нарыг хамгааллаа нэр хунд нь улам л унаад бна шуу дээ

Avatar

үнэн шүү 2021-10-07 59.153.114.129

Оюун-Эрдэнэ сайд нартаа хайртайдаа ,хүн чанар заагаад хамгаалаад байгаа гэж андуурах хэрэггүй. Оюун-Эрдэнэд тийм хүн чанар угаасаабайхгүй, эхээс унадаа байхгүй ,ганхан эрх мэдлийн шунал л хамт төрсөн хүн.Өөрөө унахаас айж сайд нараараа бамбай хийж байгаа башир санаа

Avatar

Зочин 2021-10-07 202.126.90.81

Ta nar ogtsrohgui bol ard tumen ogtsruulna. 1400 orchim hun uhcheed bn buzaruudaa avilgachidaa ….

Avatar

Равдан 2021-10-07 66.181.176.182

Ийм чадамжгүй Засгийн газар удах тусмаа манай ард түмэнд улам их хохирол учруулахаар байна. Тэгээд ч Оюун-Эрдэнээс ихлээд ашиг сонирхлын бүлэг, авилгын хэрэгт нэр нь холбогдоод эхэллээ Шалгуулсан нь дээр биз. Иймд МАН нөөцтэй л юм бол шигшиж байгаад чадвар хүмүүсээр дараагийн Засггаа бүрдүүлж ажиллах нь зөв гарц шүү

Avatar

Зочин 2021-10-07 202.126.90.110

ТӨРИЙН АЛБАНЫ САМУУРЛЫН ШАЛТГААН НЬ ТӨРИЙН ДУНД, ДООД ТҮВШИНД БАЙГАА ТАХ-УУД ЮМ. ТЭД АЖИЛАА ХИЙЖ МЭДДЭГГҮЙ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж