Зөвлөн туслах үйлчилгээ, түр журмын хэрэгжилт:
Орон нутгийн хэмжээнд 121 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, түр журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Шалгалтаар 272 зөрчил илрүүлэн 40 хувийг нь газар дээр нь арилгуулж, 13 объектод зөвлөмж хүргүүлэв.
Нийслэлийн хэмжээнд Давхардсан тоогоор хүнсний худалдааны 386, хүнсний үйлдвэр 1, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 23, хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны 40 төв зэрэг нийт 568 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн шалгалтад хамрагдаж, 49 зөрчлийг илрүүлэн 83.7%-ийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Хан-Уул дүүргийн Фермерүүд захад албан шаардлага, Хүннү молл худалдааны төвд зөвлөмж хүргүүлжээ.
Вакцинжуулалт:
Орон нутгийн хэмжээнд хяналт шалгалтад хамрагдсан дархлаажуулалтын цэгүүдэд нийт вакцин тариулсны дараах урвал хүндрэл илрээгүй бөгөөд шалгалтаар илэрсэн гурван дутагдлыг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Тухайлбал, цэгийн вакцины өрөө агааржуулалтгүй, салхивчгүй, байгалийн гэрэлтүүлэггүй байжээ.
Вакцин татан авалт: 2021.05.09-10-ны өдрийн хоёр удаагийн нислэгээр БНХАУ-с нийлүүлэгдэж буй Синофарм үйлдвэрийн 642400 хүн/тун Вероцелл вакцины хадгалалт, тээвэрлэлтийн байдалд хяналт тавин ажилласан. Вакцины савалгааг шалгахад хайрцаг тус бүрт freeze tag, мөсөн гелен элемент байрлуулсан, хайрцаг нь хөөсөнцөр хана болон тагтай, савалгаа нь бүрэн, бүтэн, хаягжуулалт тод, гаргацтай, эвдрэл, гэмтэл, цоорсон, хаяг, шошгон дахь мэдээлэл арилж баларсан тохиолдол илрээгүй байна.
Орон нутаг руу тээвэрлэгдэж буй вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горимд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж байгаа бөгөөд 05.08-ны өдөр хүртэлх байдлаар 21 аймаг руу тээвэрлэгдсэн нийт 510788 хүн/тун вакцины тээвэрлэлтийн явцад хадгалалтын дэглэм алдагдаагүй, илэрсэн зөрчилгүй байна.
Aюултай хог хаягдал:
Орон нутгийн хэмжээнд 10 аймгаас ирүүлсэн тандалтын мэдээгээр 112 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 23 тусгаарлан ажиглах байр, 41 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 77 дархлаажуулалтын түр цэг нийт 252 цэгээс 3164,9 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Тухайн өдөр 1558,3 кг хогийг устгаснаас 1061 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 680,3 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.
Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д өдөр бүр хяналт, тандалт хийж байгаа бөгөөд 05.09-ний өдөр 7 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 35 тусгаарлан ажиглах байр, 18 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 51 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 111 цэгээс 4971,4 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 4813 кг хогийг устгасанаас 3471,6 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1341,4 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 7 тээврийн хэрэгсэл, 24 хүн ажиллажээ.
Халдваргүйжүүлэлт:
Улсын хэмжээнд нийт 207 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн 66.688 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 98 объектын 30.320 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.
Хилийн хяналт шалгалт:
Улс хоорондын ачаа тээшийн тээвэрлэлт, эрдэс баялгийг экспортлох үеийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийн мөрдөлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд 05.09-ний өдөр улсын хилээр орсон 218 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 189 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Мөн улсын хилээр гарсан 193 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 162 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй.
Лабораторийн мэдээлэл
2021.05.09-ний өдөр улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид 98 дээж шинжилгээнд ирж, 94 дээжийн хариу гарсан бөгөөд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 1 дээж шаардлага хангаагүй байна.
Холбоотой мэдээ