ДЭМБ хумхаа өвчний эсрэг анхны өндөр үр дүнтэй вакциныг бүртгэв | News.MN

ДЭМБ хумхаа өвчний эсрэг анхны өндөр үр дүнтэй вакциныг бүртгэв

ДЭМБ хумхаа өвчний эсрэг анхны өндөр үр дүнтэй вакциныг бүртгэв

ДЭМБ хумхаа өвчний эсрэг анхны өндөр үр дүнтэй вакциныг бүртгэв

Олон улс цар тахалтай зогсолтгүй тэмцэж буй энэ үед ДЭМБ үхлийн аюултай хумхаа өвчний эсрэг анхны вакциныг бүртгэн авсан байна. Үүний үр дүнд хэдэн арван мянган амь аврагдах юм.

НҮБ-ын эрүүл мэндийн төлөөх байгууллага энэ талаар “ДЭМБ хумхаа өвчний эсрэг RTS,S/AS01 вакциныг бүртгэн авч, олон улсад, ялангуяа дэд-Сахарын Африкийн улс орнуудын хүүхдүүдэд санал болгож эхэллээ. Энэ нь түүхэн үйл явдал. Хумхаагийн эсрэг хүүхдэд үр дүнтэй вакцин нь шинжлэх ухаанд маш удаан хүлээсэн чухал нээлт. Өдгөө хэрэглэж буй үр дүнтэй эмчилгээн дээр эл вакциныг нэмэхэд хэдэн арван мянган хүний амь аврагдах болно” гэж мэдээлжээ.

Үүнээс өмнө хумхаа өвчний эсрэг өндөр үр дүнтэй вакцинууд бүтээгдэж байсан ч энэ удаагийнх зөвхөн вирус, нянгаас хамгаалах бус, шимэгчээс сэргийлдэг анхны вакцин болж байна. ДЭМБ-ын мэдээллээр, Африкт жил бүр таваас доош насны 260 мянга гаруй хүүхэд хумхаа өвчнөөр амьсгал хураадаг аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-07 45.151.167.10

>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж