Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2021.01.01

Хуучирсан мэдээ: 2021.01.01-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2021.01.01

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.31-ний 06:00 цагаас 2021.01.01-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 24,519 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 11 объектын 11,901 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 44 байранд 1836 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр 462 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 159 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 1 тусгаарлан ажиглах байр, 10 түргэвчилсэн оношилгооны цэгийн хог хаягдлыг тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 4739.2 кг хогийг устгасанаас 2814.8 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1924.4 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагааг нь хориглож хязгаарласан 728 аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийж 108 зөрчил илрүүлэн 68-ыг нь газар дээр нь арилгуулжээ.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 165 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 111 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 130 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 515 тээврийн хэрэгсэл, 448 жолооч, хилээр гарсан 514 тээврийн хэрэгсэл, 440 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Замын-Үүд боомтоор  нэвтэрсэн нийт 365 чингэлэг, галт тэрэг, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 327 чингэлэг, галт тэргэнд халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажилласан.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 23 аж ахуйн нэгжийн 3043.7 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлж, 12 тээврийн хэрэгсэлд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 4,296 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 292 улсын байцаагч хяналт тавьж, 8,419 (шинжилгээ өгсөн 4,245) иргэнд зөвлөгөө өгсөн.

Тавантолгой түлш ХХК 3704.27 тн түлш үйлдвэрлэж, 4752.45 тн түлш борлуулалтад гаргажээ. Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 94 цэгт хяналт хийхэд 602.4 тн түлшний нөөцтэй байна.

УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖ:  3 объектын ундны усны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж 6 дээж шинжилгээнд авсан. 3 дээжинд үлдэгдэл хлор тодорхойлоход стандартын шаардлага хангаж байв.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 262 дээж шинжилгээнд ирж, 348 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 7 дээж шаардлага хангаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж