Дорноговиос танк эсэргүүцэгч цэнэгтэй мина олджээ | News.MN

Дорноговиос танк эсэргүүцэгч цэнэгтэй мина олджээ

Дорноговиос танк эсэргүүцэгч цэнэгтэй мина олджээ

Дорноговиос танк эсэргүүцэгч цэнэгтэй мина олджээ

Иргэн Т Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Тоосгонтын хэц” гэдэг газраас галт хэрэгсэл олжээ. Энэхүү дуудлага мэдээллийг аравдугаар 6-ны өдрийн 16.00 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах салбарын тэсэлгээчин аврагч, Цагдаагийн газрын алба хаагчид 26 км зам туулан, 17.01 цагт очиход малчин Т "ТМ-62" маркийн цэнэгтэй танк эсэргүүцэгч мина олсон байсныг Цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ. "Энэ талаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид мэдэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй" гэсэн тайлбар өглөө.

Мөн өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутагт байрны өмнөх зогсоолд суудлын автомашин шатсан байна. Тодруулбал, аравдугаар сарын 6-ны өдрийн 12.52 цагт иргэн Г-ийн суудлын автомашин шатаж байна гэх дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, иргэн Г-ийн эзэмшлийн “Субару Импреза” загварын суудлын автомашины бүхээгт гал гарч шатсан аж. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид гурван минут ажиллан унтраажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-07 202.126.89.155

Иргэн Т ч гэх шиг. Нэрийг нь яагаад нууцлаад байгаам? Тэр байтугай хүмүүсийн нэр ил яваад л байна.

Avatar

Зочин 2021-10-07 45.151.167.10

***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-07 107.127.39.54

Энхсайхан ЕС байхдаа зөвлөлтийн

цэргийн байгаль орчинд учруулсан хохирлыг мэргэжлийн экспертүүдээр шалгуулж 14 тэрбум доллар гэсэн тооцоо гаргасан. Нутагтаа цэрэг байрлуулсан Зүүн Европын бүх орНУУД ИЙМ ДУгнэлт хийлгээд харин ч авлагатай гарсан

юм шүү.

Avatar

??!! 2021-10-07 66.181.161.110

ТМ-62 (TM-62) — семейство советских противотанковых мин нажимного действия, созданных и принятых на вооружение Советской армии. Противотанковые мины семейства ТМ-62 (TM-62) предназначены для выведения из строя гусеничной и колесной техники противника за счет разрушения взрывом ходовой части при ее наезде на датчик цели мины.

Avatar

РАВДАН 2021-10-07 66.181.161.119

ХУДЛАА ЗУРАГ ОРУУЛАХАА БОЛЬ. МИНА БИЗ ФАБ БӨМБӨГ БАЙНА.

Avatar

Ovgon 2021-10-07 192.82.68.35

равдан хунхуузаа чи амьд юм уу

Avatar

Зочин 2021-10-07 139.5.216.236

Соц-ын үед Чойрын орос цэргийн анги Монгол дах хамгийн том нь байсан байх шүү… Бас зэвсэгийн агуулах нь дэлбэрч, олон оросууд амь үрэгдэж жинхэнэ гамшиг болж байсан тохиолдол ч бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж