Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн нийт 2237 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн Лхагва гаригийнхаас 172 тохиолдлоор их үзүүлэлт юм.
Шинээр илэрсэн тохиолдлын 1107 нь Улаанбаатар хотод, 1130 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн олон буюу 220 тохиолдол батлагдсан байна. Мөн хугацаанд 6500 иргэн эдгэрсэн бол 21-80 насны 15 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн шалтгаант өвчлөлөөр 1318 хүн нас бараад байна.
Улсын хэмжээнд Covid-19-ийн улмаас 22110 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 57064 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.
Холбоотой мэдээ