Цагдаагийн ерөнхий газар фэйсбүүк чатаар мэдүүлэг авдаггүй гэв | News.MN

Цагдаагийн ерөнхий газар фэйсбүүк чатаар мэдүүлэг авдаггүй гэв

Цагдаагийн ерөнхий газар фэйсбүүк чатаар мэдүүлэг авдаггүй гэв

Цагдаагийн ерөнхий газар фэйсбүүк чатаар мэдүүлэг авдаггүй гэв

Олон нийтийн сүлжээнд Батмөнх Жунай гэх нэртэй фэйсбүүк хаягаас "Цагдаагийн ерөнхий газраас 2021 оны аравдугаар сарын 5, 6-ны өдөр оруулсан постны талаар өөрөөс чинь мэдүүлэг авах хэрэгтэй байна" гэдэг чатыг иргэд рүү бичсэн талаар цацагдах болов. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад Цагдаагийн ерөнхий газраас фэйсбүүк чатаар мэдүүлэг авдаггүй гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр "Цахим орчинд цацагдсан фэйсбүүк хаягийн чат хуурамч юм. Цагдаагийн ерөнхий газраас хүний фэйсбүүк хаяг руу чат бичиж, мэдүүлэг авдаггүй. Хэн нэгэн хүн фэйсбүүк хуудасны зургаа сольж, ийм утгатай чат бичих боломжтой. Ер нь зөрчил хянан шийдвэрлэхдээ орон нутагт иргэдийг фэйсбүүк чатаар нь дуудахгүй. Олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл цацагдсан байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-07 202.21.113.238

ЦАХИМ ҮНДЭСТЭН

Avatar

Зочин 2021-10-07 192.82.71.29

Цагдаа xуцхад итгэх хүн бхгүй ээ

Avatar

Зочин 2021-10-07 103.57.93.191

uhej baihdaa taarsan gulugnuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж