“Squid game” кинон дээр гардаг утасны дугаарыг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2021.10.07-нд нийтлэгдсэн

“Squid game” кинон дээр гардаг утасны дугаарыг өөрчилнө

“Squid game” кинон дээр гардаг утасны дугаарыг өөрчилнө

Өмнөд Солонгосын “Squid game” олон улсын үзэгч түмний анхаарлыг сүүлийн үед хамгийн ихээр татаж буй цувралуудын нэг болоод байна. Гэвч кинон дээр гардаг утасны дугаарын эзэн эмэгтэй гомдол гаргажээ. Учир нь түүний утсанд цаг үргэлж дуудлага ирж, амар заяа үзүүлэхийг байсан аж.

Киноны үйл явдлыг сануулвал, нэгэн нууцлаг эр их хэмжээний өрөнд орсон хүмүүст амьдралаараа дэнчин тавьж, их мөнгөний төлөө хүүхдийн тоглоом тоглохыг санал болгодог билээ. Гэтэл түүний тараадаг нэрийн хуудас дээрх дугаар үнэн хэрэгтээ Солонгосын энгийн нэгэн бизнес эрхлэгч эмэгтэйн утас байж. Кино олны анхаарлыг татах тусам түүний утсанд тоглоом тоглохыг хүссэн маш олон хүн залгадаг болжээ.

Утасны дугаарын эзэн “Кино олны хүртээл болж эхэлснээс хойш миний утас зав чөлөөгүй дуугардаг болсон нь хүндрэлтэй байна. Би энэ дугаарыг 10 гаруй жил барьж байна. Тиймдээ ч хэрэглээд сурчихсан, дасчихсан болохоор солимооргүй байна. Сольё гэвэл 4000 гаруй утасны дугаар хуулж авах шаардлага гарна. Эхэндээ би ер ойлгоогүй. Тэгтэл нэг найз минь миний дугаар кинон дээр гарч байгааг надад хэлсэн юм” гэж ярьжээ. Мөн тэрбээр дугаарыг нь таван сая воноор худалдаж авах саналаас татгалзсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж