Монголын бодибилдинг фитнессийн холбооны тамирчин Д.Бадамханд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж, дэлхийн аварга боллоо.
Тус тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо 2021 оны аравдугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Монголын баг тамирчид энэ удаагийн ДАШТ-ээс 4 алт, 3 мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
Дашрамд дурдахад, Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос “Монголын Мистер УАШТ-2021”-ийг 2021 оны арванхоёрдугаар сарын 10-наас 12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү тэмцээний зорилго нь
1. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, тэмцээний хүрээг тэлэх, тамирчдын бэлтгэлийн чанарыг сайжруулах.
2. “Монголын Мистер-2020″ Улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний 3 байр эзэлсэн тамирчид, бодибилдинг, фитнессийн 2021 оны “Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн”-ээс эрх авсан бүх тамирчин мөн бусад онуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс эхний 3 байрыг эзэлж байсан медальтай болон бусад өндөр бэлтгэлтэй тамирчид оролцоно.
3. Тэмцээнээс шалгарсан эхний 6 байрын тамирчдад Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх болон Дэлхийн АШТнд оролцох эрх олгох.
4. Тэмцээний ивээн тэтгэгч компанийг сурталчлах аж.
Б.ЖАРГАЛ
Зочин 2021-10-07 45.151.167.10
======== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T
Зочин 2021-10-07 202.21.111.85
БОДИГИЙН ОЛОН УЛСЫН ХОЛБОО ДЭЛХИЙД 10 ГАРУЙ БАЙДАГ БАЛАЙ ШҮҮДЭЭ, ГАНЦХАН ХОЛБОО НЬ ДОПИНГИЙН ШИНЖИГЭЭ АВДАГ БУСАД НЬ АВДАГГҮЙ, ЦӨӨХӨН ОРОН ОРДОГ ТЭМЦЭЭНҮҮД БАЙДАГ. БИД АЙМАР АМЖИЛТ ГАРГАЛАА НТР ГЭЖ СОЛИОРДГОО БОЛИОЧЭЭ
Цээгий 2021-10-07 103.212.119.173
Сайхан мэдээ байна.Баяр хүргэе.
Зочин 2021-10-07 202.9.40.194
Үнэхээр гайхамшигтай. Тамирчдаараа үнэхээр бахархаж байна. 3-хан сая хүнтэй монголчууд Жудо бөхөөр Ташкентын гран пригийн олонх медалийг аваад багаараа 1-р орж байсан нь саяхан. Гэтэл фитнесийн тамирчид нь мөн л гайхамшигтай амжил гаргаж Монголчуудыг дэлхийд цуурайтуулж байна. Багш дасгажуулагч тамирчиддаа амжилт хүсье.