Монголын бодибилдинг фитнессийн холбооны тамирчин Д.Бадамханд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж, дэлхийн аварга боллоо.
Тус тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо 2021 оны аравдугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Монголын баг тамирчид энэ удаагийн ДАШТ-ээс 4 алт, 3 мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
Дашрамд дурдахад, Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос “Монголын Мистер УАШТ-2021”-ийг 2021 оны арванхоёрдугаар сарын 10-наас 12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү тэмцээний зорилго нь
1. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, тэмцээний хүрээг тэлэх, тамирчдын бэлтгэлийн чанарыг сайжруулах.
2. “Монголын Мистер-2020″ Улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний 3 байр эзэлсэн тамирчид, бодибилдинг, фитнессийн 2021 оны “Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн”-ээс эрх авсан бүх тамирчин мөн бусад онуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс эхний 3 байрыг эзэлж байсан медальтай болон бусад өндөр бэлтгэлтэй тамирчид оролцоно.
3. Тэмцээнээс шалгарсан эхний 6 байрын тамирчдад Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх болон Дэлхийн АШТнд оролцох эрх олгох.
4. Тэмцээний ивээн тэтгэгч компанийг сурталчлах аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ