Ерөнхийлөгч ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа | News.MN

Ерөнхийлөгч ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа

Ерөнхийлөгч ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа

Ерөнхийлөгч ойжуулалт, үрслэгээний газруудад  ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлээд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” байгаль орчныг хамгаалах холбооны ойжуулалтын туршилтын талбайд очлоо.

Баянзүрх уул 1989 он хүртэл шинэс мод бүхий ойтой байсан ч хууль бус мод бэлтгэл, Сибирийн хүр хорхойн нүүдэл зэргээс болж 420 га газрын ой бүрмөсөн үгүй болсон байна. Иймээс энд 5.32 га талбайд 1080 шинэс, 8440 хайлаас тарих төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Нарны эрчим хүч ашиглан модоо дуслын системээр, гар утаснаасаа удирдан усалж байгаа туршлагыг бусад аймаг, дүүрэг, суманд нэвтрүүлэх бүрэн боломжтой юм байна. Цаашид  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран нэг сая мод тарьж, амралт, зугаалгын бүс болгохоор төлөвлөснөө “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэчулуун танилцууллаа.

Ерөнхийлөгч мөн Туул голын дагуу нэг га талбайд төрөл бүрийн мод, дөрвөн га-д эмийн ургамал тарьж байгаа “Буянт үйлстэн” ТББ-ын тэргүүн Г.Наранчимэгтэй уулзлаа. Тэрбээр байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд хүн бүх хувь нэмрээ оруулах ёстой гэж үздэгээ хэллээ. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг талбайдаа ирж мод тарьж байхыг урилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараа нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Төгөл” ХХК-ийн мод үржүүлгийн газарт очлоо.

Энэ компани 50 га талбайд 20 гаруй төрлийн жимсний, гоёлын болон анхилам үнэртэй бут, сөөг, зүлэгний үр зэргийг тарьж, худалдахаас гадна бортгонд өсгөсөн том модыг суулгах үйлчилгээ үзүүлдэг байна.

Жилд шинэсний 300-340 мянга, навчит модны 120-140 мянган тарьц үржүүлдэг. Жимсний модыг гэхэд л ногоон мөчрөөр үржүүлж, 2-3 настай болгосны дараа шилжүүлэн суулгахад амьдрах чадвар дээд зэрэг байдгийг компанийн ойн инженер С.Дашдаваа хэллээ. Мөн бортгонд суулгаж хоёр метр гаруй болтол нь өсгөсөн модыг бортогтой нь шууд шилжүүлэн суулгадаг байна.

Цаашид үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шугамаар зээлд хамруулах, техник, тоног төхөөрөмж, бусад шаардлагатай бодисоор хангахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хүрээнд байгуулж байгаа Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд очлоо.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р хорооны 40 га талбай дахь цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байна. Энд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоом, спортын талбай, 100 орчим автомашины зогсоол байгуулж, 80 гаруй нэр төрлийн мод, ургамал тарьж ургуулжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр дор бүрнээ идэвх, санаачилга гаргаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Тэрбээр “Уулнаас мод авчирч суулгах биш, харин үрслүүлж, арчилж тордож, ургуулах ёстой. Уул уурхайн томоохон аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, аймгууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн. 900 мянга гаруй өрх боломжийнхоо хэрээр үрслэгээ хийж хавар, намартаа мод тарьж, ургуулдаг байхын төлөө хичээх цаг ирлээ. Төр, хувийн хэвшил, иргэд хамтдаа зүтгэж байж өмнөө тавьсан зорилтынхоо ард гарна. Ирэх сард ойчдын Их хурал хийнэ. Ирэх өвөл бэлтгэлээ сайтар хангана“ гэж хэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг:

  • 2021-2024 он буюу бэлтгэл үе,
  • 2024-2026 он буюу эрчимжүүлэх,
  • 2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттай өрнүүлэхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ADSA vcvb 2021-10-07 105.112.126.168

Бид 5000-аас 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл, 50000-аас 300,000 еврогийн төслийн зээлийг шаардлагатай хүн, компанид олгодог.
зээл. АНУ-ын joseluisloans@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

Avatar

Зочин 2021-10-07 142.79.202.93

Юм юмнаас хэлтэлсэн элдэвтэй дамшиг. Мөдхөн циркээр айлчилж нугараад, зурагаа энд тэнд тавьж бидний мэлмийг нээх вий дээ хихи. Салтаан завсраа толгойгоо хийцэн этр ёоёо хаха cда элэг хөшлөө

Avatar

мгл 2021-10-07 192.82.81.108

энэ тэнэгт мороороо ажлаа хииж байгаа газрууд пад байхгуй,ундсэн ажлаа диилэхгуй зугтаагаад энд тэнд очиж зураг даруулдагаа боль!
боаж-н сайд нэртэй бас нэг хуукдээ таарсан тэнэг авгай нь бас л хунии хииж байгаа ажил дээр очиж суржигнээд,орхоны шавраар урсалт зэргииг шиидэх байтугай тиишээ зуглээчгуй,хоног онгороож,юун мод тарих ойд байгаа хуш мэтииг оройлон устгаж байна!

Avatar

Ухнаагийн Хүрэлсүх хамгийн сайн Ерөнхийлөгч. 2021-10-07 66.181.190.140

Ногоон Монгол урагшаа амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-10-07 192.82.68.183

МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон чухал ажлаас үнэхээр хамгийн онцгой чухалыг нь барьж авлаа даа.Дэмжиж байна.

Avatar

Зочин 2021-10-07 66.181.161.110

"Ерөнхийлөгч ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа" гэхээр тэнд очиж өөрөө ажил хийсэн мэт, харин "Ерөнхийлөгч ойжуулалт, үрслэгээний газруудын ажилтай танилцлаа" гэвэл бодит байдалд илүү тохирно!!

Avatar

Зочин 2021-10-07 66.181.186.247

Hurelsuh ogtsoroo. Daranguilald amidarmaargui baian. Emnelgiin orgui, ami tavij bhd uhsnii mod!!!

Avatar

Зочин 2021-10-07 59.153.86.50

Сүртэй эхэлсэн ажил хурдан замхардаг хүүрсүг тийм л юм хийдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж