Хоёр музей, хоёр театрыг 7.4 тэрбумаар засварлана | News.MN

Хоёр музей, хоёр театрыг 7.4 тэрбумаар засварлана

Хоёр музей, хоёр театрыг 7.4 тэрбумаар засварлана

Хоёр музей, хоёр театрыг 7.4 тэрбумаар засварлана

Өнгөрcөн 2019 онд Байгалийн түүхийн музейн барилгыг нураасны дараа Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Төв номын сангийн барилгыг нурааж, дахин шинээр барих эсэх асуудал хөндөгдсөн. Харин салбарын сайд асан Ё.Баатарбилэг “Драм, Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг энэ жил буулгахгүй, засварлана” гэж хэлж байв.

Тэрбээр мэдээлэл хийхдээ “Бид улсын төсөвт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний төв номын сан дээр тус бүр хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгөөр ямар ажил хийх вэ гэхээр гурван барилгыг шинэчилж, засварлана. Ирэх 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Тэрнээс өмнө энэ ондоо багтаан соёл урлагийн гурван барилгыг засварлана. Зарим нь засварын ажлын зурагтай юм билээ. Мөн дээр нь төсөв санхүүгийн байдлаас болж тухайн байгууллагууд тоног төхөөрөмж, хөгжим аппаратур, сандал суудлаа шинэчилж чадаагүй олон жил болсон. Тийм учраас төсөвт суулгасан мөнгөөр шинэчлэх ажил явж байна. Энэ ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх гээд хөрөнгө суулгасан.

Энэ гурван барилгыг шинээр барихад маш олон тэрбум төгрөг шаардлагатай болно. Тийм мөнгө байхгүй. Соёл урлагийн байгууллагуудын барилгыг засварлах ажил олон жил хөрөнгө мөнгө, санхүүжилтгүйгээс орхигдсон байсан. Харин 2019, 2020 онд маш сайн төсөв төсөвлөсөн. Энэ ажлаа ном журмынх нь дагуу явуулчихмаар байна” гэсэн юм. Гэвч дурсгалт барилгуудыг сэргээн засварлах ажил цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлогдов.

Ирэх 2022 оны улсын төсвийн төсөлд түүх, соёлын өвийг хамгаалах, соёл урлагийг дэмжихээр Богд хааны ордон музейг сэргээн засварлахад 2.6, Чойжин ламын сүм музейд 1.7, Улсын драмын эрдмийн театрт 1.2, Дуурь бүжгийн эрдмийн театрт 1.9 тэрбум төгрөг тусгажээ.

Түүхэн дурсгалт барилгыг өнөө цагт хадгалж, хамгаалж авч үлдэх цор ганц арга нь сэргээн засварлалт. Ер нь сэргээн засварлалтын гурван зарчим бий. Үүнд хадгалалт хамгаалалтын орчин нөхцлийг сайжруулах, хэсэгчилсэн сэргээн засварлах, бүтэн сэргээн засварлах ёстой.

Одоогоос 100 гаруй жилийн насжилттай Чойжин ламын сүм музейд гэхэд хамгийн сүүлд 1961 онд томоохон сэргээн засварын ажил хийжээ. Тэр цагаас хойш 60 жилийн дараа л музейн барилгад дахин сэргээн засварлалт хийх сурагтай. Уг нь түүхэн дурсгалт цөөн барилгуудаа анхаарч, жил бүр сэргээн засварлаж байх ёстой. Гэтэл Монголд нурж унахын наана аврал эрэх мөчид л засварын асуудал сөхөгддөг.

“Хуучны музей, театруудыг сэргээн засварлах нь зүйтэй. Уг нь байнгын арчилж, тордож байх ёстой ч санхүүжилт байхгүйгээс нэлээд муудсаны дараа л сэргээн засварладаг. Ингэснээр барилгын насжилтыг илүү уртасгаж байна гэсэн үг. Энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийг зүйрлэвэл хүний өвчнийг эмчилдэг шиг хуучин барилгыг засварлаж, эмчилдэг.

Түүх соёлын дурсгалт музей, театруудыг сэргээн засварлаж байгаа нь маш зөв. Тэрнээс биш Драмын театрыг буулгаж, дахин шинээр барих, Дуурийн театрын талыг нь буулгаж, өргөтгөл барина гэдэг байж болохгүй. Тэгвэл тухайн дурсгалт барилгынхаа эх төрхийг нь алдагдуулна.

Түүх соёлын дурсгалт барилгуудыг сэргээн засварлах шаардлагатай гэсэн жагсаалт бий. Тэрнээс гадна эдгээр бүх барилгыг үнэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн барилга дээр очиж, хадгалалт хамгаалалтын үнэлгээ хийж, үнэхээр сэргээн засварлах шаардлагатай эсэхийг тогтоодог. Хэрвээ барилгыг сэргээн засварлах шаардлагатай гэж үзвэл засварладаг болох ёстой. Монголд түүхэн дурсгалт барилгыг хадгалалт, хамгаалалтыг нь тэгж үнэлдэг үнэлгээ одоохондоо байхгүй. Бид одоохондоо экспертээр үзүүлэх, тухайн барилгад амьдарч байгаа хүмүүстэй уулзаж, сэргээн засварладаг талаар Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр хэлсэн юм.

Чойжин ламын сүм музейг 100 гаруй жилийн өмнө барьсан учраас дулааны шугамд огт холбогдоогүй. Музейн зүгээс Соёлын өвийн үндэсний төв, Физикийн хүрээлэнд хүсэлт гаргаж, музейн барилгыг халааж болох эсэх талаар судалгаа хийлгэжээ.

Уг судалгаагаар музейн барилгыг халаахаас өмнө дулаан алдалтыг нь шийдэх ёстой. Ингэхдээ дурсгалт барилгын гадна тоосго өрж, үүдэнд нь жижиг өрөө барихаар музейн эх төрх нь алдагдана. Тиймээс музейн шинээр барилга байгууламж барьсан тохиолдолд л төвлөрсөн шугамд холбогдохоос биш хэрмэн хашаанд байгаа барилгыг дулааны шугамд холбох ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Музейн захирал Д.Отгонсүрэн “Төсөв батлагдаагүй болохоор мэдээлэл ирээгүй байна. Манай музейн хувьд 100 гаруй жилийн түүхтэй соёлын дурсгалт барилга. Анхнаасаа сүм хийдийн зориулалтаар барьсан. Музейн барилгыг 1960-аад оны үед Хятад улстай эдийн засаг, соёлын сайн харилцаатай байхдаа томоохон сэргээн засварлах ажлыг хийсэн. Тэрнээс хойш бүтэн сэргээн засварлалт огт хийгээгүй. Зөвхөн музейн дээврээ хэсэгчилж, засварлаж ирсэн.

Тэгэхээр энэ олон жилийн настай музейн барилгыг зайлшгүй сэргээн засварлах шаардлагатай болж байна. Бид энэ асуудлыг Соёлын яаманд танилцуулж, салбарын яамнаас Засгийн газарт уламжилж, ирэх оны төсөвт суулгахаар болсон.

Сэргээн засварлалт хийхийн өмнө судалгаа, шинжилгээ хийж, зураг төсвийн үнэ гарах ёстой. Дараа нь сэргээн засварлах ажил эхэлнэ. Гэхдээ сүм музейн барилгыг нурааж, шинээр барихгүй. Барилгаа л арчилж тордоно” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tuim surxuin bol tendee bol, dagagchdaa abaad gar. 2021-10-07 216.38.195.77

AMANXUURS IRLEE.OPON NUTGAA, XOTIIN DARGIiG ,ZAILUULS.BOLEZ.

Avatar

Ob 2021-10-07 216.38.195.77

taaryy

Avatar

DURSAMJA 2021-10-07 216.38.195.77

ATAARXAJ

Avatar

boliochee,+boxiptoi xolbojj,ycnii cus#,shyrshj abtyg,tsupkbyrxg nyrajasa,symiin zaslj 2021-10-07 216.38.195.77

tylgyyraar toxoj,HOMEDe?GALIIN AGUULXRU,ZASGLR,DUURIAJ
ππππ
iiiitzsc

Avatar

Зочин 2021-10-07 174.197.3.16

Наадхаа боль! Коронатайгаа байлдаад эрүүл мэнд, эдийн засаг, боловсролын системээ аварья! Дор хаяж 2 жил тэгээд цаашаа үр дагавар нь үргэжлэнэ гээд байна.

Avatar

Зочин 2021-10-07 107.189.29.207

Энэ түвд боолуудын сүмийг монголчуудын татвараар сэргээх зөв үү үзэх харах юмтай биш тэмбүүтэй г*** богд байсан гэдэг. Удахгүй хэзээ нэг цагт буулгах болно газрын хэн авч чадсан аж болно доо. Шарын шашин Монголд мөхөж байхад түвд богдын сүм бол удаан тэсэхгүй газрын авч чадсан хүний аз болно. Ойрадууд түвдүүдийг хэлээ гаргаж мөргөдөг болгож сургасан байхад халхууд тэр түвд боолуудад мөргөдөг заяа дорд юм даа.

Avatar

Зочин 2021-10-07 124.158.105.2

очбаяр ч гэх шиг тэр муу нусан таглаа юу мэдэх вэ

Avatar

Зочин 2021-10-07 202.55.188.93

БОГД ХААНЫ МУЗЕЙН ХОЙД ТАЛД БАРИСАН ХОЁР БАЙШИНГ БУУЛГАЖ ЯАГААД ГАЗРАА АВАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ. ТЭР ГАЗАР ДЭЭРЭЭ БОГД ХААНЫ МУЗЕЙН БАРИЛГЫГ БАРЬЖ ИХ БОГД ХААНЫ ҮЙЛ ХЭРГИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗҮҮЛСЭН ЗУРАГ ХӨРӨГ, МӨН ХУВИЙН ЦУГЛУУЛАГЧДААС ҮЗҮҮЛЭН ТАНИУЛАХ МАТЕРИАЛУУДЫГ ЦУГЛУУЛЖ НЭЛЭЭН ТОМ МУЗЕЙН БАРИЛГА БАРИМААР САНАГДАХ ЮМ. ОДООГИЙН БОГД ХААНЫ МУЗЕЙ ГЭХЭД УЛС ОРНЫ ХААН БАЙСАН ХҮНИЙ МУЗЕЙ ГЭХЭД АРАЙ Л БАГА ЮМ ШИГ САНАГДААД БАЙХ ЮМ.

Avatar

Монгол 2021-10-07 103.26.195.250

Богд хааны ордон музей дотор шинээр юм бариад байгаагаа болиоч ээ. Хэзээ түүх соёлын музей дотор шинэ юм барьж байдаг юмбэ дээ.

Avatar

Зочин 2021-10-07 66.181.181.28

Мод тарих, музей засварлах, хешее барихаа тvр хойш нь тавиад эмнэлэг, эмнэлэгийн ажилтнууддаа анхаараасай

Avatar

монгол 2021-10-07 202.179.25.111

андлалын өргөө нурааж дахиад хөшөө, талбайн цэцэрлэг засварлана, тэрбум мод дээрээс нь 2 музей, 2 театр ч гэх шиг үүний оронд эмнэлэг бариач ковидоор өвчлөөд эмнэлэгт хэвтэж чадахгүй зөндөөл хүмүүс байна дээрээс нь сургууль цэцэрлэг замын түгжрэл гээд зөндөө асуудал байхад арай л улаан цагаан татвар төлөгчдийн мөнгийг дээрэмдэх юмаа

Avatar

Зочин 2021-10-07 203.98.76.103

амьдрал ганцхан эмнэлэг дээр тогтдоггүй. Тэгэхээр засварлах л хэрэгтэй. Олигтойхон шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж