Д.Отгонжаргал 20 насандаа дэлхийн медальтан болов | News.MN

Д.Отгонжаргал 20 насандаа дэлхийн медальтан болов

Д.Отгонжаргал 20 насандаа дэлхийн медальтан болов

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан 20 настай, спортын мастер Д.Отгонжаргал дэлхийн медальтан боллоо. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж, мөнгөн медаль хүртэж байсан Румыны туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр (10:0) ялав.

Д.Отгонжаргал Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх болж байна.

Насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнд анхны медалиа тэр тусмаа дэлхийн дэвжээнээс авна гэдэг нь гайхамшиг. Түүний хэнээс ч айж бэргэлгүй тун зоримог, дайчин, шийдэмгий барилдаан Ослогийн дэлхийн аваргын чимж, таван барилдаанаас дөрөв ялснаар дэлхийд данстай бөх боллоо. Сонирхуулахад, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар ДАШТ-ий 11 медальтнаа төрүүллээ.

Одоогоор Д.Отгонжаргал, М.Лхагвагэрэл, Т.Тулга, Э.Гантуяа нар Ослогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байна.

“Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57, 59, 68, 72 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодров. Манай улсаас өнөөдөр (2021.10.07) 57 кг-ын жинд ОУХМ Э.Даваачимэг, 59 кг-д Б.Шоовдор, 72 кг-д Э.Даваанасан нар дагаж барилдахаар боллоо. Дагахад Э.Даваачимэг Казахстаны Нилуфар Раймоватай, Б.Шоовдор Диана Кайюмоватай, Э.Даваанасан Энэтхэгийн Дивья Какрантай тус тус барилдана. Харин 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмааг ялсан олимпийн мөнгөн медальт Нигерийн Блессинг Оборудуду шигшээд шалгараагүй тул манай бөх тэмцээнээ өндөрлүүлэв.
                                                                                                                                                                                                                                Б.Шоовдор
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-10-07 174.246.208.206

Mundag!

Avatar

Зочин 2021-10-07 45.151.167.10

===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-07 202.9.40.194

Одоо зогсолтгүй ахисаар байгаад олимпиос медаль аваарай дүү минь

Avatar

ганаа 2021-10-07 66.181.161.37

жинхэнэ бөх юмаа. гайхалтай.

Avatar

DURAK 2021-10-07 203.23.199.221

MUU DURAKUUDAA NAAD OXINCHIN MONGOLIIN NERIIG DELXIID GARGALAA , CHI EERIIGEE XARUULJ CHADLAA MONGOLCHUUD CHAMAAR BAXARXAJ BAINA MOLODEZ…..

Avatar

иргэн 2021-10-07 202.21.113.146

10 олимпын аварга, 10 дэлхийн аваргатай болоод бид нар яг яах, билээ, хэдэн мянган хүн ажилтай болоод, хэдэн хүн өвчнөөс эдгэрэх, монголын өрсөлдөх чадвар яаж нэмэгдэх вэ, аваргаа гавьяатаа гэхээс өөр яахын, бөх улс төрчид үү, ямар өндөр хөгжилтэй оронд тамирчин дуучин улс төрчид бна, майкл жордан , pоналдо , селин дион гэдэг улс төрч байна уу,

Avatar

иргэн 2021-10-07 202.21.113.146

энэ их зардал, ажлыг, олон жилийн үйл ажиллагааг ноцолдож ялахад биш дэлхийн хэмжээний төсөл, компани, бүтээн босголтод зарцуулбал хэдэн мянган хүн ажилтай амьлралтай, улсын хөгжил нэр хүндэд хамаагүй илүү өгөөжтэй л дэ. 10 дэлхийн аваргатай, 10 олимпын аваргатай болоод бид нар яг яахын

Avatar

zochin 2021-10-07 174.88.107.124

НААД ЧОНОНД ЧИНЬ ИX УЧИР БАЙНА

Avatar

zochin 2021-10-07 174.88.107.124

Азаргалсан юм биш үү, одоо л нэг 70-80-д оныx шиг хоншоортой бөxчүүд гараxнүүдээ

Avatar

Зочин 2021-10-07 66.181.161.84

Ёстой жинхэнэ барилдаан гэдгийг утгаар нь үзүүлж олон түмнийг баясгалаа даа. Цоглог дайчин барилдаж олон жил ард биднийг баясгах шинэ охин төрж гарсанд баярлаад барахгүй шөнө ч унтсангүй. Цаашид сайн барилдаарай…

Avatar

Зочин 2021-10-07 103.212.117.131

Жингийн гол өрсөлдөгч нар байхгүй болохоор хүрэл медаль хүртэх амархан байна.Гэхдээ энэ охин бол сайн барилдсан.Э.Даваачимэг гэж амьсгаа бол хэрэггүй .

Avatar

Badarch taxar 2021-10-07 103.57.94.80

Корона авад эргэчихсэн юмнуудтай барилдах амархан байгаа

Avatar

Зочин 2021-10-07 192.82.73.105

Дэлхийн хэмжээний алдартнуудтай барилдаж амжилт гаргана гэдэг туйлын хүнд ,асар их хөдөлмөр, ухаан шаардаж байж бүтдэг зүйл.Дэлгүүрээс архи авч гүзээлэхтэй чинь ижил зүйл биш.Тамирчдадаа улам их амжилтыг хүсье. Залуус,эдгээр алдартнуудаасаа жишээ авч хөдөлмөрч бай,сайхан амьдар.Муу зуршлаас аль болох хол байхыг хичээ.

Avatar

Зочин 2021-10-07 103.9.90.100

баяр хүргэе

Avatar

Бяар хүргэе 2021-10-07 59.153.114.163

Баяр хүргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж