Д.Отгонжаргал 20 насандаа дэлхийн медальтан болов

Хуучирсан мэдээ: 2021.10.07-нд нийтлэгдсэн

Д.Отгонжаргал 20 насандаа дэлхийн медальтан болов

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан 20 настай, спортын мастер Д.Отгонжаргал дэлхийн медальтан боллоо. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж, мөнгөн медаль хүртэж байсан Румыны туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр (10:0) ялав.

Д.Отгонжаргал Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх болж байна.

Насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнд анхны медалиа тэр тусмаа дэлхийн дэвжээнээс авна гэдэг нь гайхамшиг. Түүний хэнээс ч айж бэргэлгүй тун зоримог, дайчин, шийдэмгий барилдаан Ослогийн дэлхийн аваргын чимж, таван барилдаанаас дөрөв ялснаар дэлхийд данстай бөх боллоо. Сонирхуулахад, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар ДАШТ-ий 11 медальтнаа төрүүллээ.

Одоогоор Д.Отгонжаргал, М.Лхагвагэрэл, Т.Тулга, Э.Гантуяа нар Ослогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байна.

“Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57, 59, 68, 72 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодров. Манай улсаас өнөөдөр (2021.10.07) 57 кг-ын жинд ОУХМ Э.Даваачимэг, 59 кг-д Б.Шоовдор, 72 кг-д Э.Даваанасан нар дагаж барилдахаар боллоо. Дагахад Э.Даваачимэг Казахстаны Нилуфар Раймоватай, Б.Шоовдор Диана Кайюмоватай, Э.Даваанасан Энэтхэгийн Дивья Какрантай тус тус барилдана. Харин 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмааг ялсан олимпийн мөнгөн медальт Нигерийн Блессинг Оборудуду шигшээд шалгараагүй тул манай бөх тэмцээнээ өндөрлүүлэв.
                                                                                                                                                                                                                                Б.Шоовдор
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж