Д.Гангабаатарыг Цэцийн гишүүнээр томилох эсэхийг УИХ хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.07-нд нийтлэгдсэн

Д.Гангабаатарыг Цэцийн гишүүнээр томилох эсэхийг УИХ хэлэлцэнэ

Д.Гангабаатарыг Цэцийн гишүүнээр томилох эсэхийг УИХ хэлэлцэнэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-ийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтсон. Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдөр (2021.10.06)-ийн хуралдаанаар Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн.

Байнгын хорооны дэмжсэн асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдөр (2021.10.07)-ийн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батална. 

Тэрбээр "ҮХЦ-ийн гишүүнээр томилогдвол Цэцийн шийдвэрийн үндэслэлийг сайжруулах тал дээр анхаарч ажиллана" гэж мэдэгдсэн. Д.Гангабаатар "Миний хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт дэмждэг үзүүлэх эрдэмтдийн ажлын дэд хэсэгт орж ажиллаж байсан. Тэрхүү хугацаанд Үндсэн хуульд орсон шүүхтэй холбоотой шинэчлэлийн заалтад саналаа өгч явсан. Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхтэй холбоотой заалтууд өнөөдөр тусгалаа олоод явж байна. Цэц бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Энэ хүрээнд цэцийн гишүүд хараат бус байх нь хамгийн чухал үндсэн шаардлага. Цэцийн гишүүд хараат бусаар ажиллаж байж Үндсэн хуулийн шүүх хуулиар олгогдсон чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно" хэмээн мэдэгдсэн.

Дашрамд дурдахад, Д.Гангабаатар Монголын төр нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч Д.Дашбалбарын хүү юм. Тэрбээр "Аав минь надад хуулийн мэдлэггүй хүн юунд захирагдаад, хаашаа хөтлөгдөөд явж байгаагаа олж харж чаддаггүй. Миний хүү хуульч болохгүй юм гэхэд хуулийн мэдлэгтэй болоорой" гэж захиж байсан. Тухайн үед би аавынхаа хэлсэн үгийн ач холбогдлыг сайн ойлгоогүй ч хуулийн сургуульд суралцаад л ойлгосон" хэмээн дурдаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж