"Цагдаагийн байгууллагын хуулиа нэн даруй өөрчлөх шаардлагатай болжээ" | News.MN

"Цагдаагийн байгууллагын хуулиа нэн даруй өөрчлөх шаардлагатай болжээ"

"Цагдаагийн байгууллагын хуулиа нэн даруй өөрчлөх шаардлагатай болжээ"

"Цагдаагийн байгууллагын хуулиа нэн даруй өөрчлөх шаардлагатай болжээ"

Ардчилсан намын гишүүн, хуульч О.Баасанхүү иргэн Д.Монголхүүг ямар үндэслэлээр баривчилсан талаарх ЦЕГ-аас өгсөн мэдээлэлд хариу тайлбар хийлээ.


Ардчилсан намын гишүүн О.Баасанхүү:

-Бид төр барилцаж байгаа нам. 11 гишүүнтэй бүлэгтэй. Ардчилсан намыг удирдаж буй гол хүмүүс нийслэл, УИХ, Засгийн газарт нөлөө бүхий албан тушаал хашиж байсан учир цар тахлын нөхцөл байдлыг аль болох улстөржүүлэхгүй, үймээн самуун гаргахгүй байх, иргэдэд хүндрэл учруулахгүй байхаар асуудлуудыг төр засгийн түвшинд тэр дундаа иргэдийн мэдэхгүй, иргэдээс нуугаад буй мэдээллийг мэдэж байгаа ч бид олон нийтийг бухимдуулахгүй гээд тэвчээртэй харж, ажиллаж байгаа.

Иргэн Д.Монголхүүг баривчилсан асуудал дээр цагдаагийн байгууллага дахиад л өөрсдийгөө зөвтгөсөн, хуулийн дагуу арга хэмжээ авсан байдлаар ярьж байгаа. Иргэн Д.Монголхүүг шөнө албадан барьсан баривчилгааг Эрүүгийн хуулийн 23.1 гэдэг заалтын дагуу хэрэг үүсгэн удаа дараа дуудахад ирээгүй учраас албадан баривчилгааг шөнийн 01:00 цагт хийсэн гэх зөвтгөлийг хийж байна лээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд процессын ажлыг явуулахдаа сэжигтэн, яллагдагч, аливаа зүйлийг прокурорын дуудах хуудсаар дуудаж авчирдаг. Хоёрдугаарт, дуудах хуудсаар ирэхгүй бол албадан баривчилгааг шүүхийн тогтоол, шийдвэр гарсаны дараа хийдэг.

Эрүүгийн цагдаагийн бие төлөөлөгч энд оролцох нь иргэдийн хэв журмыг зохицуулах үүрэгтэй юу? Мөрдөн мөшгих үүрэгтэй байна уу? гэдэг нь бидэнд ойлгомжгүй байгаа. Эрүүгийн цагдаагийн чиг үүрэг нь гэмт хэргийг илрүүлэхийн тулд нууц далд аргаар мөрдөн мөшгих байдлаар илрүүлэн тогтоодог. Тэрнээс биш, мөрдөн байцаагч нь гарч ирээд дуудсан, ярьсан гэдэг мэдээлэл ирээгүй байна. Ялангуяа хүмүүсийг унтаж, амарч байх үед хойшлуулашгүй ажиллагаа явуулах гэж байгаа бол дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тохиолдолд тийм баривчилгаа хийдэг. Монголхүүгийн хувьд Ардчилсан намын томилолтоор Хэнтий аймаг руу сурталчилгааны ажилд яваад буцаж ирэх явцдаа баригдаж, хоригдсонд бид эмзэг хүлээн авч байна. Иргэн Э.Одбаярыг хорих 461-р анги руу хүчээр дайран орж, булаан авч явсан юм шиг мэдэгдэл хийсэн. Энэ асуудалд эмзэг байна. Ардчилсан нам зохих ёсны мөрдөн шалгах ажиллагаанд шууд оролцох эрх байхгүй. Бид албан ёсны өмгөөлөгч нь биш. Зөвхөн албан ёсны этгээдүүдийн тайлбар дээр дүгнэлт хийх бололцоотой. Аливаа хорих байгууллага шүүхийн шийдвэрийг гүйцэтгэдэг.

Улсын начин Э.Энхбат өдгөө хагас үхлүүт, ургамлын байдалтай байгааг ах дүү, гэр бүлийнхэн нь надад албан бусаар хэлж, зургийг нь үзүүлсэн. Би 20 гаруй жил хуулийн ажил хийсэн хүний хувьд хэлэхэд хүнийг ийм аймшигтай болгосон хүнийг барьдаггүй, шийтгэдэггүй, хорьдоггүй явж байгааг хараад гайхаж байна. Би Н.Түвшинбаярын талаар ярьж байна. Ерөнхий сайдын найз, нэг нутаг, зөвлөх байвал ямар ч хүн гэмт хэрэг хийсэн хоригддоггүй, баригддаггүй байж болохгүй. Хүн болгонд хууль тэгш үйлчлэх ёстой.

Гуталны хэрэг гарч ирсэн. Хайрцган дотор хүүхдийн гутал байсан гэсэн. Харин манай цагдаагийн байгууллага ярихдаа хайрцган дотор тэсрэх, дэлбэрэх, шатамхай материал байж болзошгүй байсан учир оруулаагүй юм шиг ярьсан. Эд хөрөнгө хураахад прокурорын байгууллагын зөвшөөрөл хэрэгтэй. Эрх баригч нам, Засгийн газар, өөрийн намынхандаа хэлэхэд Цагдаагийн байгууллагын хуулиа нэн даруй өөрчлөх шаардлагатай болжээ. Цагдаа, хүчний байгууллага эрх баригчдад үйлчилдэг болсон нь маш ноцтой.

Ардчилсан нам төр барьж байсан гэдэг утгаараа хүлээцтэй байгаа шүү. Сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллахыг эрх баригчдад сануулж, шаардаж байна. Бид бодит мэдээллийг авч иргэдэд зөв мэдээллийг өгнө. Ард түмэн олуулаа гэдгийг мартаж болохгүй. Эцсийн эцэст бид ард түмнийхээ талд орно. Би шүүхийн байгууллагад санаа зовж байгаа. Ю.Цэдэнбал агсныг цагаатгахад гайхсан. Цагаатгаж болно. Намын шийдвэрээр Орос руу явж, эргэж ирэн цалингаа аваад Орост амьдарсан. Түүхийг түүхээр нь авч үлдэх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-06 192.82.72.147

Өгөр жогорхой зайл

Avatar

БОЛЬЖ ҮЗЭЭРЭЙ 2021-10-06 202.179.27.118

ДАРВААН МАГНАЙ , ХОНХОРЫН ХОРГОЛ ХОЁР Л БИШ ШҮҮ….

Avatar

Зочин 2021-10-06 178.17.170.13

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Монгол Улсын Иргэн 2021-10-06 64.119.27.150

Цагдаа Тангараг өргөдөгийг зогсооё Монгол Цэргүүд
Дэлхийд Улсийнхаа нэрийг мандуулж гайхуулж байхад
Монголд Цагдаа нар
Хууль Цагдааийн албан хаагч нэрээр
Жирийн иргэн Цагдаад зодуулж Алуулахад Цагдаагийн Ерөнхий Газрын Дарга огцорч байсан уу
Хятад иргэд нийлж Цагдаагийн албан хаагчийг нь
Хэмх нүдэж зодоход Цагдаа нар нь хаана нь байлаа
Монгол Цэргийнхээ Урамийг сэргээж Цалинг нь нэмэж орон сууц үнэгүй оруулах
саналтай байна
Монгол Улс Мандан Бадраг

Avatar

bii 2021-10-06 202.21.108.220

tsedenbaliig tsagaatgasnig gaihsan ch geh shig yugaa bultreed bgaa n**** ve

Avatar

зочин 2021-10-06 192.82.71.117

МОНГОЛЫН ЦАГДАА ХҮҮКИЙН ХИРТЭЙ БЭЭЛИЙ БОЛЖ ДЭЭ. ДӨРӨВ ТӨГССӨН ТЭНЭГҮҮД НЬ БӨГСНИЙ АЛЧУУР ГЭДГЭЭ МЭДДЭГ ЮМ БОЛОВ УУДАА.

Avatar

Зочин 2021-10-06 66.181.189.45

Монголын хорт хавдар болсон- АН үймүүлсээр тахал тарааж санасандаа хүрч байна. Цааш бүр даварсаар. Засаг төр, ард түмний эрх ашгийг хамаалах эрх үүрэгтэй ХЭДЭН ЦАГДААГ МИНЬ ЯАЖ ГҮТГЭЖ, ДАЙРЧ, БАЙГААГ ХАРЖ ЖИГШИЖ БАЙНА. 25 тэргүүтэй цөөн ТВ, сайт төр засаг, цагдаагийн байгууллагын эсрэг зохион байгуулалттай дайрч байгааг харж байна. Даврагчдад даруулга хэрэгтэй, энэ бол ард түмний шаардлага юм шүү

Avatar

Ub irged 2021-10-06 66.181.161.100

Өмхий баас зайл

Avatar

Зочин 2021-10-06 202.9.40.194

Хууль дэг журам нийтээр дагах хэм хэмжээг үл ойшоодог Монголхүү, Отгонбаатар гэх мэт хүмүүст төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол захын хулгайч нар төр рүү нулимдаг боллоо.Ийм л хүмүүс ялаас зугатааж АН-д ордогийг бид бас мэднэ. Ялтай байх ёстой хүмүүсийн хорогдох байр нь АН болоод удаж байна. Гоё юм ярьдаг шударга бус хүмүүст хууль хатуу байх ёстой

Avatar

Зочин 2021-10-06 202.21.113.238

Ёооё УИХ хууль баталдаг гэж одоо болтол мэддэгүйм байх даа

Avatar

Зочин 2021-10-06 202.179.21.235

би ч бас мэргэшсэн хуульч.гэхдээ энэ баасанхүү гэдэг хүний ярьж байгаа зүйл хуулиас тэс ондоо юм ярьж байгаад гайхаж байна:. улс төр хууль хоёрыг битгий хооронд нь хутгаж ярь гэж хэлье дээ

Avatar

Зочин 2021-10-06 103.26.195.193

Баасанхүү гуай нүдний булай болж байснаа мартчихсан олон нийтийн өмнө ширэн нүүрлээд! Далд ор

Avatar

Зочин 2021-10-06 202.9.40.162

ovoo yum yarij bsnaa yun hazgai yum yariad tsedenbal bolood yavchiv ardchilsan erliizuud ih durgui bgaa yum tsagaatgasand balai n**** ve

Avatar

Зочин 2021-10-06 192.82.91.50

Tsagdaagiin hurandaa nariin bolovsroliig deeshlvvlehgvi bol gorigvi nee ! Ted dendvv bvdvvleg, erh zvin medleggvi. DARANGUILAH bas dahin daranguilah setgelgeetei bainaa !

Avatar

Сок 2021-10-06 202.126.89.195

Батзандан Баасанхүү г их гоё тодорхойлсон. Хийцээр нь гэж байгаа. Жорлонд байдаг эд

Avatar

ХХБ 2021-10-06 134.122.64.121

Хурцын машины хонины хонхорт наалдсан баас.

Avatar

Зочин 2021-10-06 202.126.89.34

Энэ тультраа хэлд ороо юу

Avatar

zochin 2021-10-06 103.26.193.61

ER NI KHAANA CH TSAGDAA NI TUR BARIJ BAYGAA KHUCHIND UYLCHILDEG YUM < MAL MINI

Avatar

Зочин 2021-10-06 202.9.46.143

Үгүй л дээ, хуулинд захирагдаж, хууль сахиулдаг юм.

Avatar

Зочин 2021-10-06 192.82.91.50

Chi uuruu tsagdaa baih undur magadlaltai !

Avatar

Зочин 2021-10-06 104.34.130.183

За Магнай эдийн нар бол яг Гадаадын гар хол болж бн аа.
Оюу Толгой той Засагын газар хатуу шугамаар Монголын эрх ашигыг хамгаалах болохоор ингэж байгаа юм!
Баасан хуу
Магнай холсний жагсагчид !
Больцгоо новшнуудаа !

Avatar

Зочин 2021-10-06 103.57.95.157

Нэрийг нь баасаар хоологч…баас идэгчид гэгүүл амар юм бишүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж